Энэ асуултын хариултыг Калифорнийн их сургуулийн James M. Broadway болон Brittiney Sandoval нар Scientific Americanс сэтгүүлээр дамжуулан өгчээ.
Хүн цаг хугацааг хоёр аргаар хүлээн авдаг.
Нэгдүгээрт – хэтийн төлөвлөгөөтэй буюу ирээдүйд болох үйл явдлаас урьтаж цаг хугацааг үнэлэх, нөгөө нь өнгөрснөө эргэж харсан байдлаар хүлээн авдаг байна. Мөн тухайн цаг хугацаанд ямар ажил эрхэлж байгаа болон ямар сэтгэл санаатай байгаагаас шалтгаална. Шинээр хийж байгаа аливаа ажил цагийг хурдлуулсан байдлаар хүлээн авахад нөлөөлдөг. Харин өнгөрснөө эргэж харахад тухайн ажилд их цаг зарцуулсан мэт санагддаг ажээ.
Учир шалтгаан юунд оршиж байна вэ гэвэл, бидний тархи давтагдаж байгаа үйл явдлыг бус зөвхөн шинийг “бичиж авдаг”-т оршино. Өнгөрсөн цаг хугацааг хүлээн авах байдал нь шинэ ой санамжийн тоон дээр үндэслэгдэн өөрчлөгдөнө. Амралтаараа их олон зүйлийг амжуулсан бол дараа нь танд удаан өнгөрчээ гэж санагдана.
Энэ нь бага нас яагаад удаан өнгөрсөн мэт санагддагийг тайлбарлаж өгнө. Бага болон өсөх насандаа бид дэлхийтэй танилцаж, өөрийгөө нээдэг учраас бага нас удаан үргэлжилсэн мэт санагддаг ажээ.