Бага байхдаа маш их мухар сүсэгт итгэж явжээ, үүнд эцэг эхийн нөлөө их бий. Сүсэг бишрэлийн зарим нэг нь бага настайгаа ард хоцорсон бол зарим нэг нь одоо ч эргэлзэхгүй итгэсээр яваа.
Ингээд бага наснаасаа өтөл нас хүртлээ итгэж яваа зарим нэг домог яриаг ойр дотны хүмүүсээсээ асууж сураглаж судаллаа. Бидний толгойг эргүүлсэн домог хаанаас эхлэлтэй болохыг, мөн үнэн мөнийг олохыг хичээлээ.
Чийгийн улаан өтийг хоёр хуваавал хоёр өт гарч аль аль нь амьд үлдэнэ
Худлаа. Ямар ч боломжгүй. Зөвхөн нэг хэсэг нь буюу дээд хэсэг нь л амьд үлдэнэ. Дээд хэсэгт нь дахин шинэ сүүл ургуулах эрхтэн байдаг ажээ.
Домог хаанаас гарав: Планари гэх өт нь хоёр хэсэг хуваахад үнэхээр хоёулаа амьд үлддэг байна. Эндээс л бүх домог үүсэлтэй болов уу. Багадаа дэмий домогт итгэж олон ч өт тасалжээ. Хөөрхий өтнүүд.
Буцалсан усыг буцлаагүй устай хольж болохгүй. Хоолны хордлого болно
Нэг л тайлбар байж болно: гоожуурын түүхий ус шууд хэрэглэхэд ундны усанд тохирохгүй. Тэгээд ч буцалсан болон буцлаагүй усны “коктейл”-д ямар ч муу зүйл байхгүй.
Домог хаанаас гарав: Эцэг эхчүүд хүүхдүүдээ гоожуурын түүхий ус уулгахгүй гэж л энэ домгийг гаргаж ирсэн байх. Өнөө цагт буцалсан усыг цэвэршүүлсэн устай хольж уудаггүй хүн ч байсаар л байна. Хольж уухгүй байгаагаа ч элдвээр тайлбарлана: хольсон усанд бактери маш эрчимтэй үрждэг эсвэл сайн, муу энергийн ус холилдоно, буцалсан ус нь “хүнд” болно…
Солир харж байгаа хүнийг цочоовол тэр чигээрээ үлдэнэ
Солир харах нь бид ойр, хол байгаа зүйлийг харах гэж хараандаа ачаалал үүсгэж байгаагийн үр дүн. Айдас нүдний хараатай огтхон ч хамаагүй.
Домог хаанаас гарав: Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх гэж л эцэг эхийн зохиосон домог.
Харанхуйд хэвтээгээрээ ном уншвал хараа муудна
Бага ч гэсэн үнэний хувьтай. Харанхуйд ном уншихад нүдний булчин хэтэрхий их ачаалал авдаг, бас хэвтээ байдал нь ном болон нүд хоорондын байх ёстой зайг алдагдуулдаг байна. Өдөржингөө хэвтээгээрээ бас шөнийн цагаар ном уншаад байвал ойрын хараа муудахад нөлөөлнө.
“Малгай өмсөхгүй бол менингит тусна”
Менингит – вирус эсвэл нянгаар өдөөгдсөн тархины давхаргын үрэвсэл. Салхиар хэзээ ч өдөөгдөхгүй. Дархлаа сул байхад сэрүүнд тусаж болох ч онош нь ханиад төдийгөөр л тогтох болов уу.
Домог хаанаас гарав: 60-70-аад оны үед Орост менингит огцом тархжээ, уг өвчний дэгдэлтийн шалтгааныг 1997 онд л тогтоож чадсан гэдэг. Өвчний шалтгаан нь Хятадаас Орос руу орж ирсэн менингококк өвчин байсан байна. Тэр үед уг өвчний эсрэг дархлаа хүмүүст тогтоогүй байсан учраас бараг л толгой дараалан бүгд менингитээр өвдөж уг өвчинтэй холбоотой элдэв домог тархаж эхэлсэн байна.
Зараа нуруун дээрээ мөөг, алим авч явдаг
Зараа ихэвчлэн шавьж хорхой, өтөөр хооллодог, заримдаа жимс, жимсгэнээр хооллоно. Хаанаас ч авсан бай нуруун дээрээ хоолоо авч явдаггүй. Мөөг иддэггүй.
Домог хаанаас гарав: Бид үнэндээ мэдэж чадаагүй, танд ямар нэгэн таамаг байна уу?
Айсан тэмээн хяруул толгойгоо элсэнд нуудаг
Үгүй, арай ч тийм биш ээ. Өөрөөс нь жижиг амьтан түүнийг айлгавал маш хүчтэйгээр тийрдэг. Хэрвээ аюул занал үнэхээр том бол тэр цагт 60-70 км-ийн хурдтайгаар зугтаана.
Домог хаанаас гарав: Эртний ромын эрдэмтэн Ахмад Плинийн буруу ойлголтоос уг домог гаралтай гэж үздэг. Тэрээр “Газарт толгойгоо нууснаар өөрийгөө үл үзэгдэгч болж байна гэж тэр ойлгодог” гэж бичжээ. Үнэн хэрэгтээ, тэмээн хяруулын эмэгчин нь өндгөө газар дардаг бөгөөд аюул нүүрлэхэд толгойгоо хийж дайснаас өндгөө хамгаалдаг байна. Мөн тэд элснээс чулуу авч залгидаг ажээ. Эндээс л домог үүссэн болов уу.
Гагнуурын оч харвал сохорно
Үнэний хувьтай. Гагнуурын очны хажуугаар гарахдаа харвал сохрохгүй ч гэлээ цацрагийн түлэгдэлт авч болзошгүй. Тийм ч учраас гагнуурчид хамгаалах малгай өмсдөг: энэ нь үсрэх очноос хамгаалаад зогсохгүй хэт ягаан туяанаас хамгаална.
Мэлхий, бахад хүрвэл үүтэй болно
Худлаа. Үү нь вирусээр өдөөгдсөн халдварт өвчин. Үүнд мэлхий ямар ч хамаагүй: мэлхийний нуруун дээр байгаа зүйл үүтэй огтхон ч холбоогүй. Өөрийгөө аюулаас хамгаалахын тулд ялгаруулдаг бодис юм.
Домог хаанаас гарав: хоёр нутагтан хэзээнээсээ л зэвүүн амьтан. Бас арьс нь үүтэй. Байгалийн гаралтай үү нь тэднийг ийн ойлгоход хүргэжээ.
Наранцэцгийн үрээс болж мухар олгойтой болно
Бага зэргийн үнэний хувьтай. Мухар олгой нь нэг төрлийн үрэвсэл юм. Өтгөн бөөгнөрөх, гэдэс ходоодны бусад цочмог өвчин, шимэгч хорхойн хуримтлал, мөн маш ховор тохиолдолд болгоогүй “хог”-ноос болно.
Домог хаанаас гарав: Бидний эцэг эх сайтар болгоогүй хоол хүнс мухар олгой үүсэхэд нөлөөлдөг гэдгийг ямартай ч сонсож мэдсэн байна. Мухар олгойн өвчнийг эмч нар маш сул дархлаатай холбон үздэг: хоол хүнсэндээ ширхэглэг хүнс бага хэрэглэж, жирийн нүүрс ус болон сахар ихээр хэрэглэж байгааг илтгэж байна.