in ,

Ихэнх бүсгүйчүүдийн хувьд эрчүүдээс эдгээр 10 зүйлсийг маш их хүсдэг ч түүнийгээ ил гаргаж хэлдэггүй

Дэлхийн бүх эрчүүдийн хэлдэг нэг түгээмэл асуулт байдаг. Утга нь: эмэгтэйчүүд үнэхээр юу хүсдэг юм бэ? Хариулах хувилбар маш их ч нэгтгэж гаргавал маш энгийн байх болно.

Эрчүүдээс хүсэж байгаа зүйлээ бүсгүйчүүд бид нэгтгэн гаргаж байна. Залуучууд аа, анхаараад аваарай.

 

1. Сэтгэл хөдлөл

Бүжиглэх үү?

Амралтын өдөр болгоныг шинэ газар өнгөрөөнө гэсэн үг биш л дээ. Шөнө болгон цонхны доор үлээвэр найрал хөгжим тоглохыг ч хэлээгүй. Оргилуун дарсаар дүүргэсэн ванн ч энд хамаагүй. Жижиг сажиг зүйлд анхаарал хандуулж сэтгэл хөдлөлөө илэрхийл. Зугаалж байхдаа зүгээр л бүжгэнд урь, гэнэтийн захидал илгээ. Дараа нь яах бол гэсэн хүлээлтийг хайртай бүсгүйдээ бий болго.

 

2. Илүү их хичээл зүтгэл

Өнөөдөр цуг кино үзье. Киногоо чи сонгоорой.

Бүсгүй “үгүй” гэж хэлснийг шууд “үгүй” гэж ойлгож болохгүй. Гэхдээ бас “тийм” эсвэл “магадгүй” гэсэн ч үг биш. Бүсгүй хүн юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаадаа бус, харин ч эсрэгээрээ юм. Тэд юу хүсэж байгаагаа маш сайн мэдэж байгаа. Эрчүүдийг илүү хичээл зүтгэлтэй, санаачлагатай байхыг хүсэж байна. Тэдний биеэ авч яваа байдал нь “за” гэж хэлэхээс өөр гарцгүй болтол тийм үйлдлийг хүлээх ажээ.

 

3. Чин сэтгэл

Чи хамгийн авьяастай нь, чи бүгдийг чадна.

Ямар ч бүсгүй хүн хайртай залуугийнхаа үнэнч шүтэн бишрэгч нь, тэр ч бүү хэл багийн хэмжээнд ч дэмжиж чадна. Тийм болохоор адилхан хариу хүсэх бүрэн эрхтэй. Бүсгүй хүн ямар ч ажил хийдэг байж болно, түүний амьдралыг чин сэтгэлээсээ сонирхож анхаарал хандуулж байх хэрэгтэй. Жүжигчин болох мөрөөдөлтэй юу? Өөрийн бизнесийг эхлүүлэх гэж байна уу? Марафонд гүйх гэж байна уу? Залуугийн зүгээс “Би чамд итгэж байна” гэдэг ганц л өгүүлбэр хэлэхэд түүний зорилгодоо хүрэх хүслийг улам бататгана.

 

4. Утга агуулгатай бэлэг

Чамайг ийм зүйлтэй болохыг мөрөөдөж байсныг би мартаагүй ээ.

Бүсгүй хүнд зөвхөн үнэт эдлэл эсвэл дэлхийн нөгөө хязгаарт аялах тасалбар хэрэгтэй гэж бодож байгаа бол үзэл бодлоо өөрчил. Сайтар бодож сонгосон өчүүхэн ч гэсэн бэлэг бүсгүй хүний зүрхийг догдлуулдаг юм. Түүний ярьж байгааг л сайн сонс. Тун удахгүй түүний унших дуртай ном эсвэл багаасаа бяцхан төгөлдөр хуур мөрөөдөж байсныг нь олж мэднэ.

 

5. Инээд хөөр

Бид хоёр сайхан хос болно. Чи гоо үзэсгэлэн, би – бүр ч сайхан.

Хэн нэг нь бүсгүйчүүд төлөв даруу залууд дуртай гээд хэлчихжээ. Ингээд наргиантай залуучууд биеэ барьж төлөв даруу дүрд хувирахад хүргэсэн байна. Харин эрдэмтэд инээд – байгалийн гаралтай хамгийн хүчтэй афродизиак гэдгийг баталсан байдаг. Тэгэхээр инээж наргицгаа, гэхдээ тоглоом шоглоом хийж болохгүй зүйл байдгийг мартаж болохгүй. Жишээ нь, түүний гоёл, үсний засалт, гэр бүлийг наргианы сэдэв болгохгүй.

 

6. Анхаарал, халамж

Өдрийг сайхан өнгөрүүлсэн гэж найдаж байна.

Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй. Түүний мөрийг мөшгөж зогсоо зайгүй утасдаж, цахилгаан шуудан илгээх хэрэггүй. Хэдхэн, энгийн, чин сэтгэлээсээ анхаарал тавихад болно. Бие нь ямар байна, өдөр нь хэрхэн өнгөрсөн, юу хүсэж бодож явдгийг нь асуухад түүнд анхаарал тавьж байгааг ойлгоно. Энэ мэт асуулт бүсгүйчүүдэд агаар мэт хэрэгтэй байдаг.

 

7. Эерэг сэтгэл санаа

Чи минь байгаа болохоор надад гуниглах шалтгаан алга.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цугтаа байхдаа бие биенээ нөхөж амьдардаг гэж үздэг. Нэг нь эерэг сэтгэл санаатай байхад тун удахгүй нөгөө нь адилхан эерэг тал руугаа өөрчлөгдөнө. Жигд тайван сэтгэл санаа – эмэгтэйчүүдэд бэлэглэх цорын ганц таатай бэлэг байх болно. Халуун дулаанаар инээж, сэтгэл хөдлөлөө хуваалцаж бай. Үр дүн нь таныг удаан хүлээлгэхгүй.

 

8. Дэмжлэг

Хоёулаа хаашаа ч явахгүй, гэртээ үлдээд пицца захиалах уу?

Хүн болгонд бүгдийг орхиод хаашаа ч юм явчихмаар хүнд үе тохиолддог. Эмэгтэй хүн байгалиасаа сэтгэл хөдлөл нь ихээр илэрдэг болохыг эрдэмтэд тогтоосон, тэд ихээр гуниглаж, депресст орох нь амархан. Тийм учраас хүнд хэцүү үед нь хажууд нь байхыг тэд хүсдэг юм. Хүчтэй мөрөө санал болгоод бүх зүйл сайхан болно гэж тайвшруулаарай.

 

9. Үнэнч байдал

Өнөөдөр найз нартайгаа уулзмаар байна, харин амралтын өдрийг цугтаа өнгөрөөе.

Ингэж хэлэх шаардлагагүй мэт санагдах байх. Гэхдээ бүсгүйчүүд эрчүүдийг үнэнч, илэн далангүй байхыг хүсдэг. Өнөө оройг найз бүсгүйтэйгээ бус өөр бусад найз нартайгаа өнгөрөөхийг хүсэж байгаа бол тэгж л хэл. Найз нартайгаа уулзахын тулд худлаа түүх зохиох ямар ч хэрэггүй. Ямар ч эмэгтэй хүн таныг ярьж дуусаагүй байхад худал, үнэнийг нь ялгаж мэднэ. Байнга үнэнээ хэлж байгаарай.

 

10. Хүндлэл

Чамгүйгээр би юу ч хийж чадахгүй.

Бүсгүй хүнийг сул дорой гэж бодож яваа бол та юу ч эргэцүүлэн боддоггүй нэгэн байна. Тэд гоо сайхныг бий болгож, сэтгэлийг хүч тэнхээгээр сэлбэдэг юм, тэд амьдралын үнэ цэнийг бий болгож баяжуулдаг хүмүүс. Тэд л эрчүүдийг аз жаргалтай болгож чадна. Тэд өөрсдийгөө юу хийж чадахаа сайн мэдэж байгаа, таниас адил хариу хүлээж байна. Таны хувьд найз бүсгүй тань ямар үнэ цэнэтэй болох, таны хувьд юугаар ч орлуулшгүй эрдэнэ гэдгээ түүнд байнга хэлж байгаарай. Та бүхэн аз жаргалаар бялхах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *