in ,

ГоёГоё

Ганцаараа байх үед даралт буурсан тохиолдолд өөртөө хэрхэн тусламж үзүүлэх вэ?

Даралт багатай хүмүүс эмчид хандах нь маш ховор. Тэдний хувьд тамирдах, шалтгаангүй бие сулрах зэрэг шинжүүд хэвийн л үзэгдэл. Тэд үүндээ аль хэдийн дассан байдаг. Эрч хүчгүй байснаар мэдээж хэрэг амьдралын чанар муудна шүү дээ.

Гэхдээ даралт багатай хүмүүсийн эрүүл мэнд тэдний өөрсдийнх нь гарт бий. Тиймээс эргээд эрч хүчтэй болохын тулд өөрийн бие организмдаа туслаж сурах хэрэгтэй.

 

Даралт буурах үед илрэх шинж тэмдгүүд:

  • Толгой лугшиж өвдөх
  • Толгой эргэх
  • Бие сулрах, нойрмоглох
  • Ажлын чадвар буурах
  • Төвлөрөлт, ой тогтоолт муудах
  • Дулааны зохицуулалт алдагдах (хүйтэн үе мөч)
  • Пульс олшрох
  • Амьсгаадах

 

Хэрэв өглөө ядарч сульдаж сэрвэл:

  1. Орондоо хэвтэж байхдаа сайтар чихээ үр. Суниа. Хөлөө өвдгөөр нь нугалаад дараа нь тэнийлгэ. Гараа хоёр тийш алдал. Дараа нь орондоо суугаад хөлөө газар хүргэлгүй аажим дээш өргө. Хэдэн секунд барьсны дараа хөлөө буулгаад аажим бос. Ингэж толгой эргэхээс сэргийлнэ.
  2. Халуун хүйтэн шүршүүрт ор. Энэ нь судасны ханыг хөгжүүлэхэд тусална.
  3. Даралт ихтэй хүний төгс өглөөний цайг бэлтгэ – аяга кофе, масло, бяслаг, давсалсан загастай хачиртай талх. Даралт багатай хүний хоолны цэс даралт ихтэй хүнийхийг бодвол илүү өндөр илчлэгтэй байдаг. Тэдэнд хоолондоо жимс, ногоо ихээр хэрэглэсэн ч хангалтгүй байдаг. Давстай, тостой хүнс даралт ихэсгэдэг учир эдгээрийг хоолондоо нэмэхийг зөвлөдөг. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү! Бөөрөнд ирэх ачааллыг мартаж болохгүй.

 

Өдрийн туршид:

  1. Өдөрт 4-5 удаа бага хэмжээгээр хооллож сур. Чанга хоолны дэглэм битгий барь, хоолоо сойж болохгүй мөн эсрэгээрээ хэтрүүлэн идэж ч болохгүйг санаарай. Ийм байдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэх болно.
  2. Өтгөн чихэртэй цай эсвэл кофе уу.
  3. Давсны хэрэглээгээ нэмэгдүүл (эсрэг заалтгүй л бол). Хэрэв даралт ихтэй хүнд өдөрт 5 гр давс хэрэглэх нь хэвийнд тооцогддог бол даралт багатай хүнд 10 гр нь хэвийнд тооцогддог. Натри нь бие дэх усыг нэгдүүлж улмаар эргэлдэх цусны эзлэхүүнийг ихэсгэдэг. Өөртөө давстай самар авч явсан нь дээр.
  4. Сэтгэл санаагаар унасан байдлаас (даралт багатай хүмүүст энэ бол “хэвийн” байдал юм) гарахын тулд аз жаргалын даавар буюу серотониныг ялгаруулахад туслах гадил, бяслаг идээрэй.
  5. Гараа цээжний түвшинд байрлуулаад хуруунуудаа салаавчилж бариад гараа хоёр эсрэг тал руу тат. 3-6 удаа давтаж хий.
  6. Дээд уруулын дээр байрлах цэг дээр хуруугаараа дар.

 

Вагонд явахдаа:

  • Гараа 8-10 удаа зангидаж сулла. Биедээ эспандер авч явбал тохиромжтой. Үүний тусламжтай биеийн байдлаа дээрдүүлэхэд илүү хялбар болох болно.

 

Бусад тээврийн хэрэгсэлд явахдаа:

  • Тээврийн хэрэгсэлд явахдаа өөртөө заавал ус авч явж бай. Хэрэв таагүй мэдрэмж төрвөл хэдэн удаа уснаасаа балгаад кофеинтой чихэр идээрэй. Ихэвчлэн замд явж байхад даралт багатай хүмүүс нойрмоглох гээд байдаг. Тиймээс цонхны дэргэд суухыг хичээж чиглэж яваа зүг рүүгээ хараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *