in ,

Нислэгийн үеэр тав тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 нууцыг онгоцны үйлчлэгч нар хуваалцжээ

Онгоцыг зорчигчийн нүдээр эсвэл нисэх багийн гишүүдийн нүдээр харах хоёр маш их ялгаатай – энэ бол тэс өөр хоёр ертөнц юм. Багийн гишүүд бүх нууцыг мэдэж байгаа бол, зорчигчид юугаа ч мэдэхгүй нисэцгээдэг юм.

Ямар ч нислэгийн үед өөртөө ая тухтай байхад туслах стюардессуудын өгсөн нууцыг танд дэлгэж байна.

 

Нэмэлт асуухаасаа бүү зов

Нислэгийн үеэр өгч байгаа хоолны хадгалах хугацаа маш богино байдаг тул үлдэгдэл хоолыг нислэгийн дараа шууд устгалд оруулдаг. Тийм учраас та хоолондоо цадаагүй бол стюардессээс нэмж болох эсэхийг асууж болно.

 

Нислэгээс өмнө аврах хантааз бүрэн эсэхийг шалга

Хэрэгтэй зөвлөгөө шүү: зорчигчид бэлэг дурсгал болгоод аврах хантаазыг аваад буучихдаг. Тийм учраас аюулгүй байдлаа хангахын тулд нислэгээс өмнө аврах хантааз суудлын тань доор байгаа эсэхийг шалгаарай – таны өмнө ямар нэгэн бэлэг дурсгал цуглуулах донтон суусан ч байх юм билүү.

 

Тамхи татсан бол үнсний сав ашиглаарай

Та үүнийг анзаарсан уу: онгоцны бүхээгт тамхи татахыг хориглосон байдаг ч гэсэн үнсний сав тавьсан байдаг. Зарим нэг хүмүүс өндөр торгуулийг үл тоон тамхи татах хүсэлдээ автдаг. Тамхиа цаасанд унтрааж байхаар үнсний саванд хийсэн нь дээр. Хэрвээ та тамхи татах хүсэлдээ баригдаж хоригийг мартсан бол тамхиныхаа үнсийг тусгай саванд хийж унтраагаарай. Татаж дуусгаад торгуулиа төлнө биз.

 

Нислэгийн үеэр хайш яаш байх хэрэггүй

Ихэнх агаарын тээврийн компаниуд нислэгийн дараа “өнгөц цэвэрлэгээ” хийдэг. Нөмрөг, дэрийг цэвэрлэхгүйгээр сайхан эвхээд л хураана. Хоолны подносыг ч угаахгүй. Ширээ, хивсээ цэвэрлэх хэдий ч өмнөх нислэгээр ямар хүн сууж явсныг та мэдэхгүй учраас хайш яаш суухгүй байсан нь дээр.

 

Ариун цэврийн өрөөний хаалгыг гаднаас нь онгойлгож болдгийг санаж яваарай

Гэнэтийн шаардлагын улмаас түгжээтэй ариун цэврийн өрөөг гаднаас нь онгойлгох тусгай түлхүүр стюардесс нарт байдаг. Гэхдээ “Тамхи татахыг хориглоно” гэсэн таних тэмдгийн дор нууц түгжээ байрласан байх тохиолдол бий. Таних тэмдгийг хуулаад л түгжээг тайлахад хаалга онгойно.

 

Онгоцонд хамгийн сүүлд ороорой

Цуг яваа хүнтэйгээ өөр цагт бүртгүүлж чадаагүй бол арга зам бий: онгоцонд хамгийн сүүлд орох. Зорчигчид бүгд өөрийн суудалдаа суусан тул хаа нэгтээ хоосон зай үлдсэн байгаа. Таныг орж ирэнгүүт онгоцны хаалга хаагдах тул та эзэнгүй суудалнаас чөлөөтэй сонгон сууж болно.

 

Согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэхгүй байх

Онгоцны үйлчлэгч нарын баттай хэлж чаддаг зүйл: тэнгэрт ууж байгаа ганц хундага газар дээр уусан хоёртой тэнцэнэ. Энэ нь үнэний хувьтай, учир нь агаар цусанд нөлөөлдөг – тиймээс агаарт уусан архи илүү үйлчилгээ үзүүлдэг байна. Зүгээр л айдсаа дарахаар ууж байгаа бол та хэт тайвширч мэдэх юм шүү.

 

Явах хэсгийн суудлаас зайлсхий

Энэ дүрмийг санаад ав: хөхүүл хүүхэдтэй зорчигч байвал явах хэсгийн суудал дээр суулгана, явах хэсгийн суудалтай онгоц бол тэнд хөхүүл хүүхэдтэй зорчигчийг л суулгана. Тэнд хүүхдийн бүүвэйлэгч байрлуулах аюулгүй учраас суулгадаг учиртай. Нислэгийн турш уйлах хөрштэй суухыг хүсэхгүй байгаа бол хаана суудлаа сонгохоо одоо мэддэг боллоо.

 

Зөвхөн савлагаатай ус л ууна

Нислэгийн үеэр бохир ус өгдөг явдал Wall Street Journal-ын 2002 онд хийсэн сурвалжлагаар ил болж шуугиан тарьсан юм: томоохон иргэний агаарын тээврийн компаниудын ундны усыг шинжлэхэд байх ёстой нянгийн хэмжээ хэд дахин хэтэрсэн байв. Өнөөдөр ч энэ нөхцөл байдал олигтой дээрдээгүй, тийм учраас савлагаатай цэвэр ус уугаарай. Нислэгийн үеэр кофе, цайнаас аль болох татгалзахыг хичээ.

 

Газардсаны дараа алгаа ташихгүй байхыг зөвлөж байна

Мэргэжлийн нисгэгч нарыг буух зурвасыг өнгөрөлгүй амжилттай буусанд нь баярлаж талархаж байгаа мэт алгаа таших хэрэггүй. Магадгүй та нисэх багийн гишүүдэд аюулгүй газардсанд талархаж эсвэл гэртээ эсэн мэнд ирсэндээ баярлаж байгаа байж болно. Гэхдээ энэ алга ташилт нисгэгч нарын хувьд доромжлол мэт санагддаг ажээ. Нислэг – энэ бол таны мөрийтэй тоглоом бус. Нисгэгч нарын л хийдэг ажил.