Хумсаа сайтар ажиглавал угт нь цагаан, тал сар шиг хэлбэртэй хэсэг байгааг олж харна. Үүнийг тал сар буюу хумсны нум гэдэг. Хумсны нумын өнгө, хэлбэр өөрчлөгдөх нь эрүүл мэндэд асуудал үүссэнийг илэрхийлэх ажээ. Хумсны нумын өөрчлөлтийг цаг тухай үед нь анзаарвал зөв онош тавьж эмчилгээг эхлүүлэхэд туслалцаа үзүүлэх ажээ.
Ингээд хумсны нумаар эрүүл мэндээ шинжицгээе.
Хуруу тус бүрийн хумсны нумын өөрчлөлт
- Чигчий хурууны хумсны нум бараг мэдэгдэхгүй эсвэл огт байхгүй байж болно. Энэ нь бөөр, нарийн гэдэс болон зүрхний үйл ажиллагаатай холбоотой. Чигчий хурууны хумсны нум томорсон байвал өндөр цусны даралтын шалтгаан болно.
- Ядам хурууны хумсны нум нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагааг хариуцна. Уг хуруунд нум байхгүй байвал бодисын солилцооны асуудлыг илэрхийлнэ.
- Дунд хурууных тархи, зүрх, судасны системийн үйл ажиллагааг хариуцна. Хэрвээ уг нум байхгүй бол зүрх судасны асуудал эсвэл өндөр даралтыг илтгэнэ.
- Долоовор хурууны хумсны нум нь байхгүй эсвэл багассан байвал гэдэс ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг илтгэнэ. Мөн хамар, хоолойн асуудал байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй.
- Эрхий хурууны хумсны нум нь уушги, дэлүүний үйл ажиллагааг тодорхойлно. Бусад хурууны хумсны нумаас мэдэгдэхүйц том байх бөгөөд хумсны нийт уртын 25%-иас ихгүй хэмжээтэй байна. Архаг тамхичид эсвэл өндөр даралттай бол нум байхгүй байх магадлал өндөр.
Хэт том нум
Хумсны нийт уртын 3/1-ийг эзэлж байвал том нум гэж үзнэ. Зүрх судасны системийн өвчлөл, зүрхний хэмнэл алдагдах болон цусны даралт багасах зэрэг өвчний үед нумын хэмжээ томордог.
Тамирчин эсвэл биеийн ачаалал ихээр авдаг ажилтай хүмүүсийн нум том байдаг. Хэрвээ спортоор хичээлдэггүй ч том нумтай бол стресстэй байгааг илтгэж болно.
Жижигхэн нум
Хумсны махнаас багахан харагдах эсвэл огт харагдахгүй байвал бага цусны даралт, цусны эргэлтийн асуудалтай байгааг илтгэнэ. Энэ нь дархлаа сулрах, бодисын солилцоо алдагдах, төмөр болон В12 амин дэмийн дутагдалтай холбоотой юм.
Хэрвээ хумсны нум хөндлөн зураасаар тусгаарлагдсан бол цусан дахь сахарын асуудал байгааг буюу чихрийн шижин өвчнийг илтгэнэ.
Огт нумгүй
Өөрийнхөө эсвэл хүүхдийнхээ хумсан дээр нум олж харахгүй байвал сандрах хэрэггүй. Хүүхдийн хувьд хожуу гардаг. Харин зарим нэг хүмүүсийн хувьд биеийн онцлогоос нь хамаарч огт нумгүй байх тохиолдол бий.
Харин байсан нум байхгүй болсон тохиолдолд цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг илтгэнэ. Мөн бамбай булчирхай, төмөр болон В12 амин дэмийн дутагдлын үед нумгүй байгааг судалгаагаар тогтоожээ.
Нумын өнгө өөрчлөгдөх
- Саарал нум – архаг ядаргаа, хоол боловсруулах эрхтний өвчлөл, магадгүй таны бие организм хоол хүнснээс шим тэжээлээ авч чадахгүй байгааг илтгэж байна.
- Цагаан нум – энэ бол эрүүл өнгө. Эрүүл биетэй хүний нум арьсны өнгөнөөс илүү цайвар байна.
- Чернилэн ягаан нум – цусны эргэлт муудах эсвэл хүчилтөрөгчийн дутагдалд орсныг илтгэнэ. Мөн толгой эргэх, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
- Ягаан нум – уушгины асуудлыг илтгэхээс гадна бие организм хөдөлгөөний дутагдалд орсон байна.
- Хар нум – маш аюултай шинж тэмдэг, гэхдээ ховор тохиолдоно. Хүнд металлын хордлогод орсныг илтгэнэ.