in ,

Хөлийн бэртэл гэмтэл, өвчнийг эмчлэхэд байцааны навчийг эртнээс ашигласаар иржээ

Байцааны навчийг эртнээс эмчилгээний зориулалтаар ашиглаж иржээ: хавагнах, шарх, булчин шөрмөс чангарах үед хэрэглэдэг байв. Уг ногоо нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул үе мөчний өвчнийг намдаах, биеийн тамирын бэртэл гэмтлийг эмчлэхэд өргөнөөр ашигладаг байна.

 

Тулай өвчний үед

Тулай өвчний үед өвчин намдаахад байцаа тус болно. Таны хийх зүйл гэвэл байцааны хэдэн навчийг гялгар уутанд хийж хөлдөөж ашиглана.

Өвчтэй хэсэг дээр хөлдсөн байцааны навчаа тавьж бооно.

Байцааны химийн бодисууд нь арьсанд шингэж үйлчилгээгээ үзүүлнэ. Хөлдөөсөн навч нь өвчний мэдрэмжийг багасгах ажээ.

 

Өвчин намдаах

Энэ тохиолдолд савой байцаа илүү үр дүнтэй. Байцааны голыг авч навчийг нь хавтгай модон дээр тавьж шүүс нь гартал цохино.

Шүүс нь нэвчсэн навчийг өвдөж байгаа үе мөч дээр тавьж баадагнан боогоорой.

 

Хаван бууруулах

Бүрэн хөлдөөгүй, байцааны навч нь хөлөрсөн гэмээр байхад нь хөлдөөгчнөөс гарган ирж хавагнасан хөл дээрээ тавьж бооно. Хөлөө дээш сойн 30 минут байлгана. Байцаа нь бие дэх илүүдэл шингэнийг өөртөө авах үйлчилгээтэй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *