D болон С амин дэмийн ашиг тусын тухай хүн болгон мэдэх хэдий ч хүний биед, ялангуяа эмэгтэйчүүдэд нэн чухал В9 амин дэм – фолийн xүчлийг тэр болгон сайн мэддэггүй.
1931 онд фолийн xүчлийг анх нээсэн бөгөөд 10 жилийн дараа л гарган авч чаджээ. Тэр цагаас хойш ирээдүйн ээж нарт нэн шаардлагатай амин дэмийн жагсаалтад орсон байна.
В9 амин дэмийн (фолийн xүчлийн) үүрэг
Фолийн xүчил – усанд уусамтгай амин дэм бөгөөд бие эрxтний үндсэн үүргийг гүйцэтгэхэд оролцдог юм. Жишээ нь, фолийн xүчил нь шинэ эс үүсэхэд нөлөөлдөг. Фолатыг барилгын материалаар зүйрлүүлж болно, өөрөөр хэлбэл генетикийн нийт кодыг гаргах ажээ – пурин, цитозин, тимин болон урацил.
Фолатгүйгээр эс үр дүнтэй, эрчимтэйгээр ялгарч чадахгүй. Фолатын дутагдлын үед эс ялгарах үйл явц алдагдаж эд эс нөхөн үржих чадвараа алдана – нуруу нугас, арьс, дархлааны систем болон хоол боловсруулах эрхтний эд эсийн төлжилтөнд нөлөөлнө.
Фолийн xүчлийн нэмэлт ашиг тус
Фолийн xүчил нь сэтгэцийн өвчлөл үүсэх эрсдэлийг багасгадаг болохыг судалгаагаар нотолжээ. В9 амин дэмийн дутагдал нь эд эс нөхөн төлжих явцыг удаашруулах бөгөөд ингэснээр сэтгэл зүйн өвчлөлд хүргэдэг байна. Жишээ нь шизофрени, Альцгеймер. Үүнээс гадна, 2008 оны судалгаагаар фолийн xүчлийн дутагдалд байгаа гурван хүн тутмын нэг нь депрессийн байдалтай байгааг тогтоосон байна.
Эд эсийн нөхөн үржихүйд сайнаар нөлөөлж байгаагийн хувьд хүний гадна төрхөнд эерэгээр нөлөөлдөг. Арьсны эрүүл өнгө, үсний ургалт, бат бөх чанар, хумсны эрүүл байдал – энэ бүгд В9 амин дэмээс шалтгаална.
Фолийн xүчил зохих тунгаар хэрэглэхэд сэтгэл санаа тайвширна. Тархи, мэдрэлийн системд бүхэлдээ сайнаар нөлөөлж стрессийн хүнд байдлаас гарахад тусална.
В9 амин дэмийн дутагдал юунд хүргэх вэ?
Фолийн xүчил үндсэндээ нөхөн үржихүйн үүргийг гүйцэтгэнэ – өсөлт, хөгжил, эсийн үржил болон аминоxүчлийн бодисын солилцоо. В9 амин дэмийн дутагдал нь өвчин үүсэх шалтгаан болж болно, жишээ нь цус харвах, зүрхний шигдээс.
2008 оны судалгаанаас харахад, тогтмол фолийн xүчил хэрэглэснээр зүрх, судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлж болохыг тогтоосон. 2012 оны судалгаагаар фолийн xүчлийн байнгын хэрэглээ нь цус харвах эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг баталсан байна.
Фолийн xүчлийн дутагдал нь эмэгтэйчүүдийн өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг (савны хавдар, уушги болон хоол боловсруулах эрхтний хавдар). Үүнээс гадна В9 амин дэмийн дутагдал нь хавдрын эсрэг тэмцдэг дархлааны Т-эсийн үржлийг бууруулдаг байна. 2013 онд хийсэн судалгаагаар үүнийг баталсан гэж хэлж болно: фолийн xүчил хэрэглэснээр төрөл бүрийн хавдар үүсэх эрсдэлийг багасгана.
Жирэмслэх төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдийг үр тогтохоос хэдэн сарын өмнөөс фолийн xүчил ууж эхлэхийг зөвлөдөг болсон. Ингэснээр бие организмыг фолатын зохих хэмжээгээр хангаж үрийн мэдрэлийн суваг тогтоход эерэгээр нөлөөлнө – энэ сувгаас хүүдийн нугас, тархины үндэс тавигддаг ажээ.
Мэдрэлийн суваг үр тогтсоноос хойш эхний хэдэн хоногоос эхлэн хөгжинө: энэ үеэр В9 амин дэмийн дутагдал илэрвэл мэдрэлийн сувгийн гажиг үүсэж болох бөгөөд үрийн цаашдын хөгжилд муугаар нөлөөлж болзошгүй. Үүнд, оюун ухаан, биеийн хөгжил удаашрах, тархи өсөхгүй байх, нугасны гажиг зэрэг болно. Статистик тооноос харахад жил болгон дэлхий дахинд ойролцоогоор 300,000 гаруй хүүхэд дээрх гажгуудтай төрдөг байна.
В9 амин дэмийн дутагдал нь хүүхэд зулбах, хугацаанаас өмнө төрөх зэрэгт нөлөөлдөг ажээ.
Жирэмслэхээс өмнө болон жирэмсний үед фолийн xүчил ууснаар мэдрэлийн сувгийн гажиг үүсэхээс 92%-иар урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байна.
В9-ийн тун
Ихэнх эмэгтэйчүүдэд өдөрт 800 мкг тун хангалттай – 4 долоо хоногийн фолатын хэрэгцээг хангана.
Ирээдүйн аав нарт фолийн xүчлийг мөн хэрэглэхийг зөвлөж байна: өдөр болгон 100 мкг фолийн xүчил хэрэглэснээр үрийн шингэнийг идэвхжүүлдэг болохыг тогтоожээ.
Гэхдээ тунг хэтрүүлэх хэрэггүй:
Фолийн xүчил хаана агуулагддаг вэ?
Фолийн xүчлийг аль болох хоол хүнснээсээ хангалттай авахыг хичээж байх хэрэгтэй.
Фолийн xүчлээр баялаг хүнс бол маргаангүй ногоон өнгөт ногоонууд орно. Латинаар ч гэсэн folium гэдэг үг нь навч гэсэн утгыг агуулдаг.
100 грамм бууцайнд 194 мкг фолийн xүчил агуулагддаг бөгөөд өдрийн хэрэгцээний 48,5%-ийг нөхнө.
Үүнээс гадна самранд маш их хэмжээний фолийн xүчил агуулагддаг (100 г – 240 мкг, өдрийн хэрэглээний 60%), самар нь калори ихтэй тул жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа эмэгтэйчүүд анхаарал болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Үхрийн түүхий элгэнд мөн фолийн xүчил ихээр агуулагдана (10 г – 290 мкг, өдрийн хэрэглээний 72,5 %, гэсэн хэдий ч болгох явцад ихэнх амин дэм алдагддаг).
Байцаа, гадил, шош, хөөлгөгч, туна загас, үр, нохой хошуу зэрэгт фолийн xүчил агуулагдана.
Фолийн xүчлийг В бүлгийн бусад амин дэм болон С, В3 амин дэмүүдтэй хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй.
В9 амин дэмийн тун хэтрэх
В9 амин дэм – усанд уусдаг тул шээстэй биеэс гадагшлах хэдий ч тунг хэтрүүлэх хэрэггүй.
Өдрийн хэрэглээ нь 1000 мкг-аас хэтрэх ёсгүй, гэхдээ та эмчийн бичиж өгсөн заавар, тунг чанга баримтлан уух хэрэгтэй. Зарим тохиолдолд гэдэс ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдах, архаг өвчин сэдрээх (эпилипси, диабет), бодисын солилцоо алдагдах мөн таргалахад хүргэнэ. Үүнээс гадна муу зуршилд татах аюултай – тамхи татах, согтууруулах төрлийн ундаанд донтуулах.
Өдөр болгон 1000 мкг-аас дээш фолийн xүчил уух тохиолдолд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
Эмчийн зааваргүйгээр жирэмсний үед фолийн xүчлийн тунг хэтрүүлбэл хүүхэд харшилтай болох, танин мэдэхүйн чадварын хөгжил хоцрох, хараанд муугаар нөлөөлөх магадлалтай байна.