Эрүүл мэнддээ хор учруулахгүйгээр 7 хоногт 10 кг турахад туслах шидэт ундаа, эм тан гэж байхгүй. Турахын тулд эсвэл гаргасан үр дүнгээ хадгалахын тулд спортоор хичээллэж, хооллолтондоо анхаарах хэрэгтэй.
Бид та бүхэндээ хурдан хугацаанд жингээ хаяж, хүссэн жиндээ хүрэхэд туслах амттай, ашиг тустай ундааны жорыг санал болгож байна.
Орц:
- 1 багц чинцай
- 1 дунд зэргийн хэмжээтэй өргөст хэмх
- 250 мл-ын стаканаар дүүрэн хэрчиж, жижиглэсэн яншуй
- 3 зүсэм ханборгоцой
Угаасан ногоонууд, хан боргоцойны зүсмүүдээ блендерт хийгээд нэгэн жигд болтол нь жижиглэнэ. Бэлэн болсон ундаан дээрээ давс, элсэн чихэр, перец эсвэл өөр ямар нэгэн зүйл хийж болохгүй.
Ханборгоцой, ногооны шүүсийг бэлтгэснээс хойш 15 минутын дотор уух хэрэгтэй. Хэрвээ удвал ундааны хамаг ашигтай бодисууд нь алдагдах болно. Ундааг өлөн элгэн дээрээ өглөө уух ёстой гэдгийг анхаараарай!
Хэрвээ энэ ундааг уунгаа давхар спортоор хичээллэж, эрүүл хооллох юм бол үр дүн нь 7 хоногийн дараа гэхэд л илт мэдэгдэж эхэлнэ. Гэдэс тань илт багасч, бэлхүүсний тойрог тань илт хасагдах болно.
Хан боргоцой, ногооны шүүсний үр дүнгийн нууц нь юу юм бол?
- Чинцай бол маш бага илчлэгтэй бүтээгдэхүүн. 100 граммд ердөө 16-хан кКАл илчлэг гээд бодоод үз дээ? Найрлаганд нь агуулагдах эслэг эд ходоодон дотор ороод хөөж, цатгалан мэдрэмж төрүүлдэг. Түүнээс гадна судалгаанаас үзэхэд хоолны цэсэндээ эслэг эдээр баялаг хүнс ихээр оруулж өгөх нь биеийн жинг багасгахад ихээхэн тус дэм болдог ажээ.
- Өргөст хэмх: Чинцайны адил өргөст хэмх ч бас эслэг эд агуулдаг байна. Мөн илчлэгийн хэмжээгээрээ ч чинцайтай адил юм. Өргөст хэмхний 95% нь ус байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өргөст хэмх нь усны хэрэгцээг хангадаг гэсэн үг. Дашрамд дурдахад хүнс судлаачдын үзэж буйгаар жингээ барихыг хүсч байгаа хүний өдөрт уух ёстой усны хэмжээ 2 литр ажээ.
- Яншуй ч мөн адил эслэг эд ихээр агуулдаг. 100 грамм чинцайнд 1,6 грамм, 100 гр өргөст хэмхэнд 0,5 грамм эслэг эд агуулагддаг байхад ийм хэмжээний яншуйнд 3,3 грамм эслэг эд агуулагддаг ажээ. Түүнээс гадна яншуй нь шээс хөөх үйлчилгээтэй. Гэхдээ эм бэлдмэлийг бодвол зөөлөн үйлчилгээтэй, байгалийн гаралтай шээс хөөгч юм.
- 100 грамм ханборгоцойнд 1 грамм үл уусах эслэг эд агуулагддаг. Чихэрлэг уг жимс ердөө 50 кКал илчлэгтэй. Түүнээс гадна ханборгоцой бидний танд санал болгож байгаа ундаанд амт нэмж өгөх болно.