in ,

Танд хоёр дахь залуу насыг бэлэглэх шидэт маскны жор. Эхний хэрэглээнээсээ л шууд үр дүн мэдрэгдэнэ

Хэдий гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа ч залуу нас, гоо сайхныг бэлэглэгч, хамгийн үр дүнтэй (ялангуяа үнэ/чанарын үзүүлэлтээр) зүйлүүд бидний гал тогоонд байсан хэвээр л…

Хүнд шаардлагатай бүхий л зүйлийг байгаль эх бидэнд үйлдвэрлэж өгдөг. Нөгөө талаас орчин үеийн технологид бүхнээ зориулдаг, гоо сайхны үйлдвэрлэлд хамаг мөнгөө зарцуулдаг, үйлдвэрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг дэмждэг эмэгтэйчүүд бишгүй олон байгаа байх л даа.

Худалдаж авсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чинь хэдэн хувь нь үр дүнгээ өгдгийг мэдэх үү? Үр дүнтэй гэдгийг нь харуулсан хичнээн их сурталчилгаа байдаг билээ дээ. Эдгээр нь зүгээр л реклам гэж үү? Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хэд нь бие организмд хортой нэмэлтүүдийг агуулдаг бол?

Яг жинхэнэ үр дүн сайтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд голдуу маш үнэтэй байдаг. Харин үр дүнгээ өгдөг гэрийн маск хэдхэн төгрөг л болно. Туршиж үзэх хангалттай олон шалтгаан бий. Бид танд өнөөдөр цагаан гаатай залуужуулагч маск санал болгож байна.

Цагаан гааны ашиг тустай чанарыг хоолонд болон эмнэл зүйгээс гадна гоо сайханд ч ашигласаар ирсэн ба цагаан гаа нь залуужуулах, чангаруулах үйлчилгээтэй. Энэ маскны нэмэлт орцууд нь арьсанд тэжээл өгч, арьсыг тайвшруулж, үрчлээг тэнийлгэх нөлөө үзүүлнэ.

 

Орц:

  • цагаан гаа – 3 см орчим
  • 1 ширхэг гадил (бүрэн боловсорсон)
  • 1 аяга бууцайны навч
  • 10-15 навч mint буюу гааны навч
  • 3 хоолны халбага зөгийн бал

 

Хэрхэн бэлтгэх вэ?

  1. Арилгасан цагаан гааг блендерт буталж, жижиглэх ба дээр нь бууцайгаа нэмээд сайн холино.
  1. Гадилаа сэрээгээр нухна. Нухсан гадилаа блендер доторх холимог дээр нэмж, хооронд нь сэрээгээр хольж, нэгэн жигд болтол нь хутгана.
  1. Зөгийн бал нэмээд ахин хутгана.

Холимог хэмжээний хувьд их болно. Холимгоо цэвэр (ариутгасан байвал бүр сайн) шилэн, тагтай саванд хийнэ. Маскийг хөргөгчинд 3 долоо хоног хадгалж болно.

 

Хэрхэн хэрэглэх вэ?

  1. Маскийг орой түрхэх хэрэгтэй.
  2. Нүүр, хүзүү, эгэмний хэсгээ савантай, бүлээн усаар угаана.
  3. Арьсаа алчуураар бага зэрэг арчаад угаасан хэсгүүд дээрээ маскаа тавьж өгнө.
  4. 20-25 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаана.
  5. Дараа нь арьсандаа чийгшүүлэгч тос түрхэнэ. Эсвэл арьсаа оливийн тос түрхсэн хөвөнгөөр арчина.

Тогтвортой, залуужуулах үр дүнд хүрэхийн тулд маскийг курсээр нь тавих хэрэгтэй ба 1 курст нь 3 хоногт 1 удаа тавих маягаар 10 удаагийн маск багтана.

Цаашид үр дүнгээ хадгалахын тулд маскийг долоо хоногт 1 удаа тавьж байх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *