Жирийн хүний бие 30-60 орчим магниг яс, шүд, зүрх, тархи, цусан дотроо агуулдаг. Хэвийн ажиллаж байхын тулд таны биеийн эд эс бүрт энэ эрдэс бодис шаардлагатай. Магни 300 гаруй бодисын солилцооны үйл ажиллагаанд оролцож байдаг. Таны бие организм дахь магнийн түвшинг хангалттай хэмжээнд барьж байна гэдэг таны эрүүл мэндэд хичнээн чухлыг та аль хэдийн ойлгосон байх. Хөгжингүй орнуудад л гэхэд хүн амынх нь бараг таль хувь нь магнийн дутагдалтай байдаг гэнэ.
Орчин үеийн хүмүүсийн ачаалал ихтэй амьдралын хэв маяг бидний биеийн нөөцөлсөн бодисуудыг хэрэглэхэд хүргэж, биднээс хамаг л шүүсийг маань шахдаг гэж хэлж болно. Энгийнээр хэлбэл хүн авч чадах хэмжээнээсээ болон авдаг хэмжээнээсээ илүү их магни зарцуулдаг байна. Насанд хүрсэн хүний өдөрт авах ёстой магнийн тун 500-1000 мг орчим байдаг.
Хэрвээ бие организм магнийн нөөцөө нөхөж чадахгүй бол таныг юу хүлээж байна вэ?
Магнийн дутагдлын шинж тэмдгүүдэд таталт өгөх, цус өтгөрөх, хөлийн шөрмөс татах, толгой таллаж өвдөх, сэтгэл түгших, депресст орох (сэтгэлийн гүн хямралд орох), зүрх судасны системийн өвчнүүдээр өвчлөх, цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөх, архаг ядаргаанд орох, нойргүйдэлд орох зэрэг орно. Хангалттай хэмжээний магни агуулсан хоолны дэглэм Альцгеймерийн өвчний шинж тэмдгүүдийг ч арилгана. Зарим эрдэмтэд Паркинсоны өвчин тархин дахь магнийн дутагдлаас болж үүсдэг гэж үздэг байна.
Түүнчлэн 2-р зэргийн чихрийн шижин, бодисын солилцооны хомсдол гэх мэт архаг өвчнүүд магнийн дутагдалтай холбоотой. Таны биед магни дутагдах үед таны бие организм инсулиныг ихээр боловсруулдаг. Энэ нь нэмэлт глюкозонд эд эсэнд орох боломжийг олгодог. Улмаар таны биед үрэвсэлт процессыг ихэсгэдэг.
Таны бие, оюун ухаанд шаардлагатай магни
Та нэн даруй хоолны цэсэндээ хангалттай хэмжээний магни агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд оруулах хэрэгтэй. Бууцай, байцай гэх мэтийн ногоон навчит ногоонд болон загас, авокадо, хар шоколад, бүхэл үрийн гурилаар хийсэн талх, гурилан бүтээгдэхүүнүүд, шош, самар, янз бүрийн үр зэрэгт магни ихээр агуулагддаг. Түүнчлэн та цэсээ магни агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдээр баяжуулж болно. Гэхдээ эдгээр нь хамгийн сайн чанарынх байх ёстой гэдгийг санаарай. Чанартай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд глицинат, малат, тауринат, оротат гэсэн 4 янзын магнийн нэгдлийг агуулж байх ёстой. Учир нь эдгээр нэгдлүүд биед маш хурдан шингэдэг байна.
Эдгээр нь таны эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг мэдмээр байна уу?
Магнийн глицинат:
- Магнийн глицинат таны оюун ухаанд сайнаар нөлөөлнө
- Сэтгэл түгших, нойргүйдэх, анхаарал төвлөрөхгүй байх, цухалдах зэрэгт магнийн глицинат тус болно.
- Гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгож, суулгалтыг зогсооход тусална.
- Олон төрлийн архаг өвчнүүдийн явцыг зөөлрүүлнө
- Ухаан алдалт, уйламтгай байдал болон депрессийг бууруулна
- Оюун ухааныг хурцатгах ба тайвшрахад тусална.
Магнийн оротат таны биед тустай
- Хөнгөн атлетикаар хичээллэдэг хүмүүст спортоор хичээллэх үед нь бага ядрахад тустай.
- ДНК-гийн нийлэгжилтийг хурдасгаж, зүрхний үйл ажиллагааг хэвийн болгоно.
Магнийн малат бол таны булчингуудад сайн нөлөө үзүүлнэ.
- Фибромиалгия өвчтэй хүний бие организм өвчнөө даван гарахад тус болно. Фибромиалгия нь дэлхийн хүн амын 4%-д л тохиолддог өвчин бөгөөд энэ өвчний үед бүх биеийн булчин ихээр өвдөж, депресст орж, байнгын ядардаг ба өөр бас бусад шинж тэмдгүүд илэрдэг.
- Булчингийн ядаргааг арилгадаг.
- Сарын тэмдгийн өмнөх хам шинжийг багасгаж, толгойн өвдөлтийг бууруулна
- Хоол боловсруулалтыг сайжруулна
Магнийн тауринат таны зүрхэнд сайн нөлөө үзүүлнэ.
- Зүрх судасны системийг сайжруулна
- Толгой таллаж өвдөхийг намдаана
- Зүрхний хэм алдагдах болон зүрхний цохилт олшрохыг намжаана.
Магни агуулсан дурын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн В6 амин дэм агуулж байх ёстой. В6 амин дэм нь магни таны биеийн эд эс бүхэнд зөв шингэх үйл явцад тустай.