in ,

Шөнөдөө 4 ширхэг бүйлсэн самрыг усанд дэвтээгээд маргааш өглөө нь идэж байгаарай. Танд ямар гайхалтай өөрчлөлт гарахыг та төсөөлөх ч үгүй!

Өглөө босоод хийх хамгийн хэрэгтэй зүйл. Хүний эрүүл мэнд маш олон хүчин зүйлээс хамаарна. Үүний нэг нь хоол хүнс.

Хоол хүнс – хүний эрүүл мэндийн гол үндэс. Хэрвээ зөв хооллохгүй бол бидний бие эрхтэн өвдөж хэвийн ажиллагаа нь алдагдана.

Энэхүү нийтлэлээр бидний эрүүл мэндэд нэн тустай хүнсний тухай дурдах гэж байна. Бүйлсэн самар шим тэжээл ихтэй тул хоолны цэсэндээ заавал нэмээрэй.

 

Хэрвээ өдөр болгон бүйлсэн самар идээд байвал бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ:

Зүрхээ хамгаална: шөнө унтахдаа 4 самар усанд дэвтээгээд өглөө босоод идвэл та зүрхээ хамгаалах болно. Бүйлсэн самарт агуулагдах кали, уураг нь хүнд нэн тустай.

Эрч хүчээр сэлбэнэ: Бүйлсэн самар – эрч хүчний эх сурвалж. Та хэдхэн ширхэгийг идсэн байхад өдрийн турш эрч хүчээр дүүрэн байх болно.

Холестериний хэмжээ багасна: Е амин дэм нь цусан дахь холестерины хэмжээг тогтворжуулан зүрх судасны өвчлөлөөс урьдчилан хамгаална.

Тархины үйл ажиллагааг дэмжинэ: бүйлсэн самарт агуулагдах L-карнитин болон рибофлавин бодисууд нь тархины идэвхтэй үйл ажиллагааг дэмжих ажээ.

Яс бэхжүүлнэ: их хэмжээгээр агуулагдах кальци нь ясыг бэхжүүлнэ.

Цусны даралтыг тогтворжуулна: цусан дахь холестрины хэмжээг тогтворжуулна гэж дээр дурдсаны дагуу цусны даралтыг зохих хэмжээнд барих ажээ.

Шулуун гэдэсний хавдраас сэргийлнэ: төрөл бүрийн хавдрын эд эс үржихээс хамгаална, ялангуяа шулуун гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажээ.

Бүйлсэн самрыг хэрхэн зөв хэрэглэх вэ:

Түүхий самрыг 4 ширхэгээр усанд дэвтээнэ. Бүхэлдээ усанд байхаар хийгээрэй. Өглөө босоод дэвтээсэн самраа иднэ. Таны бие эрхтэнд ямар эерэг өөрчлөлт гарч байгааг та богино хугацаанд мэдрэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *