in ,

Уушиг цэвэрлэж, ханиалгыг дарах уламжлалт эмчилгээний жор. Харшил, тамxинаас үүдэлтэй ханиалгыг илт бууруулна

Бид бүгдээрээ ханиаданд дургүй. Тамxи, ханиад, харшлаас болоод зарим хүмүүсийг бүхий л амьдралынх нь турш дагуул мэт хамт явж байдаг. Та дандаа ханиадаг бол дараах ардын уламжлалт аргыг туршиж үзэхийг зөвлөе. Зөгийн балтай түүхий луувангийн шүүсийг ашиглан ханиалгыг хялбархан эмчилж болдог. Хэрэглэснээс хойш 7 хоногийн дараа таны ханиалга илт буурсан байхыг та мэдрэх болно.

Энэхүү ундаа нь зөвхөн ханиалгыг намдаагаад зогсохгүй дархлааг дэмжиж, цусан дахь холестринийг бууруулж, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Мөн арьсны өнгийг сэргээдэг давуу талтай.

Энэхүү ундааг бэлтгэхийг тулд дараах зүйлс шаардлагатай.

Үүнд:

  • 500 гр шинэ лууван
  • 3-4 цайны халбага цэвэр зөгийн бал
  • Ус

Хэрхэн бэлтгэх вэ:

  • Луувангаа цэвэрлээд зөөлөртөл (хэт зөөлрүүлэхгүй, дунд зэрэг) нь чанана. Лууван чанасан усаа асгахгүй.
  • Хөргөсний дараа нухаш болгоно
  • Лууван чанасан усандаа зөгийн балаа хийнэ Одоо үүнийгээ луувангийн нухаштайгаа холино

Бэлтгэхэд хялбар энэхүү ундааг өдөрт 2 аягыг уух ёстой. Тамxины ханилга 7-10 хоногт намддаг бол ханиадных 2-3 өдрийн дараа намддаг.

Энэ бол маш эртний жор. Та энэ аргыг туршиж үзсэн бол сэтгэгдлээ заавал үлдээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *