Наран шарлагын газар намайг аварсан уг аргыг мэдэж байсандаа би азтай хүн шүү.
Туршлагатай гэрийн эзэн хөргөгчиндөө хямдхан арxи хадгалж байдаг юм. Ямар шалтгаанаар вэ гэдэг нь таныг гайхшралд оруулах байх. Арxийг ашиглах 8 арга:
1. Хөлний дезодорант. Эвгүй үнэртэх хөл – аймшигтай зүйл. Натурал дезодорантаар асуудлыг шийдэж болно: арxи. Арxийг устай холиод эвгүй үнэртэх гутлаа цэвэрлээрэй.
2. Цагаан хэрэгсэл ариутгах. Тамхи татдаг бааранд орсны дараа хувцаснаас тань эвгүй үнэртээд байна уу? Хувцсаа угаах арай л болоогүй байдаг. Тэгвэл арxиар шүршээд агаар сайн солилцдог газар өлгөөрэй.
3. Хортой хортон шавьжинд хатгуулсан бол. Зуны аялал зугаалга аюултай байх тохиолдол бий. Хэрвээ та хортой шавьжинд хатгуулсан бол шaрхаа арxиар арчаарай. Хорыг дарж, шарxны өвчнийг багасгана.
4. Далайн мөгөөрсөнд хатгуулсан шaрх. Далайд сэлэх – сайхан ч бас эрсдэл өндөртэй. Хэрвээ таныг далайн мөгөөрс хатгасан бол шaрхаа арxиар арчихыг зөвлөж байна. Үрэвсэл нь намжиж, өвчин нь багасна.
5. Шумуулаас хамгаалах. Шумуул үргээх тусгай бэлдмэлд мөнгө үрэх хэрэггүй. Арxи байхад л хангалттай. Шинэхэн базилик эсвэл анхилуун үнэртэй ургамлын тостой холиод л биедээ түрхэхэд ямар ч хортон шавьж таныг зовоохгүй.
6. Цэцгээ шинээр нь байлгах. Эмэгтэйчүүд бүгд л цэцэг бэлгэнд авах дуртай. Харамсалтай нь бэлгэнд авсан цэцэг нь хурдан гундана. Бэлгэнд авсан цэцгээ удаан шинээр нь хадгалахыг хүсвэл хэдхэн дусал арxи, цайны халбага сахар ваартай усандаа хийгээрэй. Усыг өдөр болгон солино.
7. Булчингийн өвчин намдаах. Арxины уусмалаар норгосон алчуураар өвдөж байгаа хэсгээ бооно. Өвчин удахгүй намжина.
8. Тавилга дээр тогтсон толбыг арилгах. Цэвэрхэн алчуур дээр арxи дусаагаад толбыг зүлгэж арчаарай.
Арxийг өөрөөр ашиглах гайхалтай арга гэдэгтэй та санал нийлж байгаа биз дээ?