in ,

Залуу арьс, гоо сайхныг тань удаан хугацаагаар хадгалахад туслах 10 хэрэгцээт зөвлөгөө

Ердөө 10-хан зүйлийг өдөр бүр залхууралгүй хийж байгаарай.

 

Зөвлөгөө 1

Өглөө сэрээд өлөн дээрээ маалингын үрийг сайтар зажилж идээд араас нь стакан ус уугаарай. 20 минутын дараа өглөөний цайгаа ууна.

Юу болох вэ? Бие эрхтнийг цэвэрлэнэ, ялангуяа гэдэс ходоодыг.

Үүний үр дүнд арьс тань илүү зөөлөн, өнгөлөг болохоос гадна эрүүлээр багахан ч гэсэн жин хасагдана.

 

Зөвлөгөө 2

Өдөр болгон чанасан хүрэн манжингийн салат идээрэй. Өглөөний цайндаа, оройн хоолондоо, хэзээ ч болно.

Юу болох вэ? Хүрэн манжин – цус цэвэрлэх шилдэг хүнс. Эрүүл цус гэдэг бол сайхан харагдахын үндэс. Үүнээс гадна дотоод эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

 

Зөвлөгөө 3

Өдөр болгон унтахаасаа 1 цагийн өмнө нүүрэндээ глицерин, Е амин дэмийн хольц түрхээрэй.

Хольцыг бэлдэхэд маш амархан. 30 гр глицерин дээр 10 капсул Е амин дэм хийнэ. Капсулыг зүүгээрээ цоолоод тосыг нь авна. Амин дэмтэй тосоо нүүрэндээ түрхэхээсээ өмнө нүүрээ цэвэрлээд зөөлөн сойзоор бага зэрэг улаан болтол нь үрж иллэг хийнэ. Ингэснээр тос нүүрэнд бүрэн шингэх нөхцлийг бүрдүүлж байгаа ажээ. Нэг дутагдалтай тал бий – глицерин арьсанд бүрэн шингэтэл нүүрний арьс бага зэрэг наалдамхай болдог. Энэ таагүй мэдрэмжийг арилгахын тулд чийгшүүлэгч цацаж болно.

Юу болох вэ? Таны арьс шим тэжээл авч байгаагийн хувьд өнгө нь сэргэж үрчлээнүүд багасна. Нүдний доорх хөх толбо арилахад ч нөлөөлнө.

 

Зөвлөгөө 4

Өдөр болгон 50 гр-аас багагүй самар идээрэй. Танд таалагддаг ямар ч самар байж болно.

Юу болох вэ? Үс, хумс тань 2 долоо хоногийн дараанаас танд маш их талархах болно шүү.

 

Зөвлөгөө 5

Гурван өдөр өнжөөд нэг удаа ургамлын тосоор зуурсан гичээр үсэндээ маск тавина. Чийгтэй үсэндээ түрхээд 20-30 минут байлгасны дараа угаана.

Юу болох вэ? Сарын дараа гэхэд өөрийнхөө үсийг танихгүй болтол гайхалтай өөрчлөлтийг харах болно.

 

Зөвлөгөө 6

Унтахдаа өмсөх оймстой болоорой. Цэвэр ноосон оймс. Амьдран суудаг газрынхаа улиралд тохируулан оймс бэлдэнэ. Унтахаасаа өмнө шүршүүрт орсны дараа хөлөө цөцгийн тосоор (хэдэн дусал гааны тос нэмж болно) сайтар тослоод оймсоо өмсөөд унтана.

Юу болох вэ? Сарын дараа таны хөлийн арьс зөөлөрсөн байхыг та мэдрэх болно. Зуны цагаар та ичих зүйлгүй хөлөө ил гарсан сандаль өмсөөрэй.

 

Зөвлөгөө 7

Одоо сормуусандаа анхаарал хандуулъя. Танд сормуусны будаг нь дууссан хоосон сав хэрэгтэй. Дотор талыг нь сайтар цэвэрлэж хатаана. Улаан буудайн тосыг хийнэ. Ингээд л боллоо. Таны сормуусыг гэрийн нөхцөлд эрүүлжүүлэх бодис болно. Утнхаасаа өмнө сормуусны нийт уртад тосоо түрхэнэ, яг л сормуусаа будаж байгаа шиг. Хэт их нялах хэрэггүй, бага зэрэг хөнгөн түрхэнэ.

Юу болох вэ? Сарын дараа таны сормуус өтгөрч, эрүүл болсныг мэдрэх болно.

 

Зөвлөгөө 8

Биеийн арьсандаа анхаарал тавья. Нэг стакан далайн давс (хоолны, йодтой, энгийн …) дээр тослог ихтэй цөцгий нэмнэ. Усанд орсны дараа гартаа бээлий углаад биеэ бүхэлд нь иллэг хийх байдлаар давстай бэлдмэлээ түрхэнэ. Залхууралгүй усанд орсны дараа байнга арчина. Бэлдмэлийг хөргөгчиндөө хадгалж болно.

Юу болох вэ? Давс нь арьсны үхмэл хэсгийг арилгаж ариутгана. Цөцгий нь давсны үйлчилгээг зөөлрүүлж эд эсийг тэжээнэ. Байнгын хэрэглээ нь гайхалтай үр дүнд хүргэнэ.

 

Зөвлөгөө 9

Бас дахиад арьс. Амарантын тос гээч зүйлийг өөртөө нээгээрэй. Уг тосонд агуулагдах сквален нь бидний арьсанд сайнаар нөлөөлөх үйлчилгээтэй: үрчлээ, сорви, түлэгдэлт зэрэг арьсны бүхий л зүйлийг арилгана. Уг тосыг өдөр болгон нүүрэндээ түрхэж болно.

Юу болох вэ? Маш олон арьсны асуудлаас салах боломжтой болно. Нэг хүндрэлтэй зүйл нь амаратын тосны үнэ. Өндөр үнэтэй хэдий ч үйлчилгээ нь маш үр дүнтэй.

 

Зөвлөгөө 10

Үсээ угаасны дараа тусгайлан бэлдсэн усаар зайлаарай. Усандаа хэдхэн дусал гааны тос нэм (1 литр усанд 5 дусал). Үсээ угаагаад л зайлна. Анхны хэрэглээнээс л үр дүн нь мэдрэгдэх болно.

Юу болох вэ? Үс намирсан, зөөлөн болохоос гадна толгойн өвчинг дарах үйлчилгээтэй. Хагийг ч арилгана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *