Дэрийг хагас жилд нэг угаах заалттай. Энэхүү заалтыг үл тоовол хоёр жилийн дараа дэрний дүүргэлтийн 1/3 хэсэг нь арьсны нунтаг, тоосны хачиг, хоолны хог зэргээр дүүрдэг болохыг судалгаагаар тогтоожээ.
Гэрийн нөхцөлд төрөл бүрийн дэрийг хэрхэн цэвэрлэхийг танд танилцуулахаар бэлдлээ.
Дэр угаах ерөнхий дүрэм
- Угаахаасаа өмнө дэрний уут битүү байгаа эсэхийг сайтар шалгана. Угаалгын машинд дэрийг хоёроор нь хийж угаавал зүгээр.
- Хлортой цайруулагч эсвэл буцламтгай угаах бодис хийхгүй. Теннисний 2 бөмбөгийг цэвэрхэн оймсонд хийж дэртэй цуг угааж, зайлна.
- Дэрийг тусгай хатаагч эсвэл угаалгын машины хатаагчид хатаана. Мөн гадаа 25 хэмээс дээш халуун байвал нарны гэрэлд ч хатааж болно.
- Угааж болохгүй нөхцөл: буудай, ургамлаар дүүргэсэн дэрийг угаахгүй.
Өдөн дэр угаах
- Угаалгын машинд өд эсвэл усны шувууны сөдөөр дүүргэсэн дэрийг угааж болно.
- Хэрвээ угаалгын машинд “өдөн хөнжил” гэсэн горим байгаа бол уг горимыг сонгоно.
- Ноосон хувцас угаах шингэн бодис, хлоргүй цайруулагчаар угаана.
- 50×70 см-ээс том хэмжээтэй дэрийг гэрийн нөхцөлд угаах хэрэггүй, учир нь хатааж чадахгүй ажээ.
Ноосоор дүүргэсэн дэр угаах
- Жирийн тоос сорогчоор тоосыг нь соруулж авна
- Ноолуур, ноосон хувцас угаах шингэн бодисоор угаана.
- Нэмэлтээр зайлах горимыг заавал хийнэ.
Синтетик дүүргэлттэй дэр угаах
- Дэрний голд хүнд зүйл тавиад хэдэн секунд өргөөрэй. Дэрэн дээр үрчлээ гарсан бол угаах хэрэггүй гэж үзнэ.
- Угаалгын бодистой бүлээн усанд 20-30 минут дэвтээнэ.
- Холлофайберийн дүүргэлттэй бол 500 хүртэл эргэлтээр угаана. Бусад төрлийн синтетик дүүргэлттэй бол сэгсрэх хэрэггүй.
Дэр хатаах
- Дэрээ угаасны дараа хөвөн зөөлөн алчууран дээр тавиарай. Гараараа сайтар цохиж, хурууны өндгөөрөө бөөгнөрсөн хэсгийг салгаж тараана.
- Угаалгын машинаар хатааж байгаа бол хамгийн бага хэмийг сонгох бөгөөд агаараар үлээх горим байгаа бол уг горим дээр тохируулна.
- Задгай агаарт хатааж байгаа бол дэрээ байнга эргүүлж тойруулж тавина. Өдөн дэр бүрэн хатахад 2 өдөр шаардлагатай, синтетик дэр нь илүү хурдан хатна.
- Хэрвээ 2 өдрийн дотор хатахгүй бол үсний сэнс зэргийг ашиглаарай.