in ,

Бусадтай мөpийцөж үргэлж ялахыг хүсвэл дараах 11 илбийн үзүүлбийг сураад аваарай

Амралтын өдрүүдээр найз нартайгаа дэмий ярьж суухдаа хэн нэг нь “Хэдүүлээ барих уу” гээд л эхэлдэг. Энэ үед та бооцоо алддаг нэгэн бол доорх нийтлэл танд зориулагджээ.

Энгийн хэдий ч маш сонирхолтой үзүүлбэрүүдийг сурч найз нарынхаа дунд ялагдашгүй нэгэн болоорой.

 

Доош нь харуулсан шилнээс цаасан дэвсгэрт сугалах

Цаасан дэвсгэртийг ширээн дээр тавина. Томоохон мөнгөн дэвсгэрт тавиад тэрийгээ бооцоо болгоорой. Шилээ амаар нь доош харуулан байрлуулна. Найзыгаа цаасан дэвсгэртийг сугалахыг хүс, гэхдээ шилийг огтхон ч оролдож, хүрч болохгүй.

Танай найз цаасан дэвсгэртийг сугалж чадахгүй, харин та бол: цаасан дэвсгэртийг зөөлөн бага багаар нь сугалж гаргана, ингэхдээ ширээн дээр тогшихоо мартаж болохгүй шүү.

 

Өндгийг босоогоор нь тогтоох

Өндгийг ширээн дээр босоогоор нь тогтооно гэж найз нартайгаа бариарай. Тэд бүгд чадахгүй, харин та ширээн дээр багахан давс овоолоод өндгөө тавиарай.

 

Бөмбөлөгт хүрэхгүйгээр стаканд хийх

Ширээн дээр стакан, хундага байрлуулна. Жижгэвтэр шилэн бөмбөлөг аваад найздаа: бөмбөлөгт хүрэхгүйгээр стаканд хий гэж хэлээрэй.

Нууц гээд байх зүйлгүй дээ: бөмбөлгөө хундаганд хийж спираль байдлаар эргүүлсээр өргөнө. Та чадна, бүү сандраарай.

 

Зоос алга болгох

Найздаа хоёр стаканаа сайтар харуул: стакан болгоны дор зоосон мөнгө бий. Нэг стаканаа усаар дүүргэнэ – зоос ёроолдоо байж л байгаа. Дараагийн стаканаа дүүргэнэ – одоо таны найзын нүд томроод ирэхийг нь харна: зоос нь алга болчихлоо.

Илбэ энгийн: хоёр дахь зоосыг та стакан дотор бус харин стаканы дор тавьсан юм шүү.

 

Стаканыг хөдөлгөхөд цаасан дэвсгэрт байрандаа үлдэнэ

Хоёр стаканыг доош нь харуулж тавина. Дээрээс нь цаасан дэвсгэрт тавиарай. Найзтайгаа одоо бооцоо тавина: нэг стаканыг хөдөлгөхөд цаасан дэвсгэртийг байранд нь үлдээж чадсан нь мөнгийг авах.

Ялалт таны талд байхын тулд хийх ёстой зүйл – энэ бол зоос: цаасан дэвсгэртэд зоосон мөнгөө нуугаад үлдэх ёстой стакан дээрээ тавина.

 

Зоосыг унагаахгүй

Стакан бэлдэнэ. Дээрээс нь хөзөр тавихдаа ирмэгдүүлж тавина. Нэг найзыгаа хөзөр дээр зоосыг унагахгүйгээр тавь гэж хүсээрэй.

Мэдээж зоос авралгүй унана. Харин та тавихдаа, стакан дүүрэн ус хийгээд үзүүлбэрийг үзүүлээрэй.

 

Бичгийн хавчаарыг хөвүүлэх

Найз нарынхаа дунд гүнзгий тавганд ус хийж тавиарай. Халааснаасаа хоёр төмөр бичгийн хавчаар гаргаж ирээд усанд живүүлэхгүй байхаар хий гэж хүснэ. Мэдээж тэдний хэн нь ч чадахгүй.

Таниас бусад нь шүү дээ. Нэг бичгийн хавчаарыг 90 хэмийн өнцгөөр нугалаад дээрээс нь нөгөө бичгийн хавчаараа тавина. Усанд хийгээд нугалсан бичгийн хавчаараа аваад л илбэ эхэлнэ дээ.

 

Чүдэнзийг унагахгүйгээр цаасан дэвсгэртийг гаргах

Дараах байдлаар бэлдэнэ: ширээн дээр хоёр стакан доош харуулж тавина. Нэг стаканы дотор цаасан дэвсгэрт байрлуулна. Дунд нь, ойролцоогоор ½ өндөрт чүдэнз тогтооно. Чүдэнзийг унагаалгүйгээр цаасан дэвсгэртийг сугалсан хүн мөнгийг авна. Бүтэхээргүй сонсогдож байгаа биз?

Маш энгийн: чүдэнзээ асаагаад шатаагаад дуусга.

 

Ганц ч дусал ус дусаалгүйгээр хундагыг эргүүлэх

Ид шидийн үйл явдал шиг үү? Таны найз нар аз туршихаас ч айна.

Үнэндээ: хундаганы амсар дээр цаас бариад л эргүүлэхэд хангалттай.

 

Агаарын бөмбөлгийн тусламжтайгаар стакан өргөх

Гол асуудал бол бааранд үлээдэг бөмбөлөг олдох уу үгүй юу гэдэгт л байна? Гэхдээ хүсэлдээ хөтлөгдсөн найз тань олоод л ирэх байлгүй. Найз нарынхаа бүтэлгүйтэхийг харж хэдэн стаканы өрийг хэн төлөх вэ гэдгээ эхлээд тохиролцоорой.

Тэд стаканаа хагалж дууссаны дараа, та чүдэнз асаагаад стаканд хийнэ. Агаарын бөмбөлгөө стаканы аман дээр барихад бүх зүйл таны хүссэнээр болно.

 

Лаймыг тамхиар зүсэх

Энэ саналыг хэлэхэд найз нар тань таныг солиорчээ гэж бодох биз. Тамхи – ямар ч хурц зүйлгүй. Тэгээд тамхиар жимс хуваана гэдэг бол …

Тамхины шүүлтүүрийг шатааж унтраагаад хурц хэлбэр оруулан бэлдэнэ. Одоо огцом хөдөлгөөнөөр жимсээ хуваагаарай.

 

Чухал хэсэг

Магадгүй таны найз нар зарим нэг үзүүлбэрийг үзүүлж чадах байх. Тиймээс та алдаа гаргахгүйн тулд өөрийнхөө үзүүлэх үзүүлбэрт ашиглах эд зүйлээс өөр бусад туслах эд зүйлсийг найздаа санал болгож болно. Ингээд бүх зүйл таны төлөвлөсөн ёсоор явна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *