in ,

Эдгээр 12 чухал зүйлсийг жирэмслэлтээ төлөвлөж буй бүх хосууд мэдэж байх хэрэгтэй!

Хэрвээ та хариуцлагыг гартаа авч хүүхэдтэй болохоор шийдсэн ч гэсэн хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бид танд дараах хэд хэдэн зөвлөгөөг бэлтгэлээ.

Хүүхэд олохоос хагас жилийн өмнөөс л амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ ингэх боломжгүй бол багаар бодоход сарын өмнөөс энэ үйл явцад бэлтгэх хэрэгтэй.

 

  • Хоёулаа бэлтгэгдэх

Хүүхэд олохоор төлөвлөж байгаа үед эмэгтэй хүний эрүүл мэндийн байдалтай нэгэн адил эрэгтэйн эрүүл мэнд ч бас чухал. Сперматозоид 3 сарын дотор бүрэн боловсордог болохоор энэ хугацаанд таагүй хүчин зүйлүүдийн (халдвар, стресс, хорт зуршлууд гэх мэт) нөлөөллийг аль болох багасгах хэрэгтэй.

 

  • Мөчлөгөө хянах, гэхдээ хуваарийн дагуу амьдар гэсэн үг биш шүү!

Өндгөн эс гадагшлахын (дунджаар сарын тэмдэг ирэхээс 14 хоногийн өмнө гадигшилдаг) өмнөх өдөр арай илүү чухал гэдгийг санаарай. Гэхдээ хуанлид бус мэдрэмжиндээ захирагдаарай. Хэрвээ та хоёрын хурьцал үйлдэх өдрүүд хуанлид хэт баригдвал та хоёр нервтэж эхлэх ба энэ нь хүүхэд олох магадлалыг бууруулах талтай.

 

  • Тамхи татах болон согтууруулах төрлийн зүйл уухаа болих

Өдөрт татсан тамхи бүр эр эсийн түргэн хөдөлгөөнийг бууруулдаг.

Эмэгтэй хүний хувьд гэвэл тамхи татах нь өндгөн эс гадагшлах чадварт муугаар нөлөөлдөг. Хэрвээ жирэмсэлснийхээ дараа тамхи татвал энэ нь ургийн хөгжлийн гажигт хүргэдэг. Түүнчлэн кофеины хэрэглээг ч багасгах хэрэгтэй.

 

  • Спортоор хичээллэх

Биеийн хүчний ачаалал бие организмыг чийрэгжүүлэх болон цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг. Явган зугаалах, хайкинг, фитнес зэрэг нь биеийг бүхэлд нь чийрэгжүүлж, жирэмслэх боломжийг нэмэгдүүлдэг.

Гэхдээ хэтрүүлж болохгүй. Хэтэрхий их биеийн хүчний ачаалал гормоны баланс, өндгөн эс гадагшлалт зэрэгт муугаар нөлөөлдөг.

 

  • Эмийн гаж нөлөөнүүдэд анхаарал хандуулах

Хэрвээ та жирэмслэхээр төлөвлөж байгаа үедээ ямар нэгэн эм хэрэглэх гэж байгаа бол эхлээд эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Антибиотикууд, өвчин намдаагч эмнүүд болон зарим нэг төрлийн эмнүүд эр, эм хоёр талын үр тогтоох чадварт нөлөө үзүүлж болдог.

 

  • Жингээ хянах

Бэлгийн дааврын түвшин биеийн жинтэй шууд холбоотой. Тиймээс жингээ хэвийн түвшинд авчраарай. 10-14 хувийн илүүдэл жин ч үр тогтоох боломжийг бууруулдаг. Хооллолтондоо анхаарч, зөвхөн натурал хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгож байгаарай.

 

  • Эрчүүд саунд орохоос аль болох зайлсхийх

Спертатозоидын амьдрах хамгийн тохиромжтой хэм нь 34-36 градус. Тиймээс эрчүүд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа үедээ хэт халуунаас зайлсхийх хэрэгтэй. Саунд орохоор явахгүй байх, халуун ваннд орохгүй байх гэх мэт

 

  • Мууртай болгоомжтой харьц

Гэрийн ч байсан хамаагүй муур жирэмсэн хүнд аюул учруулдаг токсоплазмоз тээгч байдаг. Жирэмслэлт төлөвлөж байгаа үед болон жирэмсэлтийн эхэн үед муурнаас зайлсхийсэн нь дээр.

 

  • Химийн бодисуудаас хол байх

Хорт бодисуудаас (сахар орлуулагч гэх мэт), химийн бодисуудаас (пестицид, уусгагч бодисууд) боломжоороо хол байгаарай. Түүнчлэн ихэнх гэр цэвэрлэгээний бодисууд хорт бодисонд ордог гэдгийг санаарай.

 

  • Шүдний эмч болон үзлэгийн эмч дээр тогтмол очиж байх

Үзлэгийн эмч таныг шаардлагатай шинжилгээнүүд өгөхөд таныг чиглүүлэхээс гадна танд хэрэгтэй амин дэмүүдийг сонгоход тусална. Шүдний эмч дээр очих ч бас тустай. Хэрвээ таны шүдийг эмчлэх шаардлагатай бол жирэмсэн болохоос тань өмнө эмчлэх нь илүү дээр.

 

  • Эмэгтэйчүүдийн эмчтэйгээ зөвлөлдөхөөс санаа бүү зов

Заримдаа эмэгтэй хүний анатомийн эсвэл бие физиологийн онцлогоос болоод сперматозоид эмэгтэй хүний саванд очиход хэцүү байдаг. Тиймээс энэ тохиолдолд тус болох талаар эмчээсээ асуух хэрэгтэй. Заримдаа зүгээр байрлалаа солиход л хангалтай байдаг.

Жирэмслэлтэндээ хариуцлагатай, зөв хандахыг хүсч байгаа танд дурын нэмэлт бүтээгдэхүүн, эм бэлдмэл хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй гэдгийг санаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *