Хавар болохоор өөрийн эрхгүй нойрмоглоод, нозоорох гээд байдаг. Заримдаа бүхэл өдөржин дэр бодогдоод, нойрмог явдаг атлаа гэртээ ирээд унтах гэхээр гэнэт л нойр хүрэхээ байчихдаг. Танд ч бас яг ийм байдал тохиолдож л байсан биз дээ?
Бид та бүхэнд хурдан, бөх нойрсоход туслах дараах аргуудыг сонордуулж байна. Маргааш өглөөг сэргэг угтахад тань тус болох дараах зөвлөгөөнүүдийг та заавал хэрэгжүүлээрэй!
1. Магни агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх. Судалгаагаар магни хэрэглэх нь бүхэл шөнийн туршид бөх нойрсохын нэг үндэс болж өгдөг гэдэг нь тогтоогджээ. Жишээ нь, магнигаар баялаг хүнс болох бууцай юмуу хулууны үр идэж байгаарай.
2. 10-30 минутын өдрийн нойр шөнө бөх унтахад сайн нөлөө үзүүлдэг ажээ. Хамгийн гол нь цагаа сайн хянах хэрэгтэй. Хэрвээ 30 минутаас илүү хугацаагаар өдөр унтвал шөнө нойр тань хүрэхгүй нь мэдээж.
3. Ор бол амрах болон унтахад зориулсан зүйл. Ор дэр бол хоолны эсвэл ажлын ширээ биш. Өөрийн бие организмаа үүнд бүү программчил.
4. Унтлагын өрөө сэрүүхэн байх ёстой. 15-20 хэмийн дулаан бол унтахад хамгийн тохиромжтой температур.
5. Унтахынхаа өмнө халуун шүршүүрт эсвэл ваннтай халуун усанд орох. Энэ нь бие организмыг тайвшруулдаг.
6. Амралтын өдрүүдээр ч тогтсон нэг цагтаа сэрдэг байх. Ихэнх хүмүүс амралтын өдрүүдээр их унтдаг. Гэвч энэ нь ердийн хэмнэлээ алдахад хүргэдэг.
7. Алдсанаа нөх. Сүүлийн хэдэн өдрүүдэд та тогтсон цагаасаа оройтож унтаад байна уу? Тэгвэл та нойрныхоо дутуу хугацааг нөхөх боломж бие организмдаа заавал олгох хэрэгтэй. Энэ нь та бүтэн хоногоор унтах ёстой гэсэн үг биш. Ердөө нэг өдөр унтдаг цагаасаа 1 цагийн өмнө орондоо ороход л хангалттай.
8. Орондоо хөрвөөж хэвтэх хэрэггүй. Та унтахгүй 20 минут дэмий хөрвөөж хэвтэнэ үү? Хэрвээ тийм бол орноосоо босоод дуу сонс эсвэл ном унш. Энэ нь унтаж чадахгүй нь дээ гэж бодож хэвтсэнээс хавьгүй дээр.
9. Хэрэглэдэг эмнүүдээ шалга. Магадгүй таны уудаг зарим нэг төрлийн эмнүүд нойргүйдэлд хүргэдэг гаж нөлөөтэй байж болох юм.
10. Сэрүүлгээ нүүрнээсээ хол газар тавь. Сэрүүлэг, гар утас, таблет гэх мэтийн зүйлсийг орноосоо аль болох холдуул.
11. Лаванда цэцгийн үнэр. Лаванда цэцэг бол бөх нойрсоход тус болохуйц хамгийн сайхан үнэртэн юм. Эфирийн тос, үнэрт лаа зэргийг ашиглаад үзээрэй. Гэхдээ мэдээж та ямар нэгэн харшилгүй бол шүү дээ.
12. Булчингуудаа сулла. Хөлнөөсөө эхлээд алгуурхан дээшлэн, булчингаа чангалж, суллах үйлдлийг хий. Түүнчлэн өдөр бүр бясалгал хийх нь мөн сайн үр дүнтэй.
13. Өрөөний хурц гэрэл эсвэл утасны хурц гэрэл нойргүйдлийн бас нэг шалтгаан болж өгдөг. Хэрвээ та зайлшгүй шаардлагаар гэрэлтэй газар унтдаг бол нүдний хаалт хэрэглээрэй!
14. Нарны гэрэл. Хүний өдрийн туршид авч байгаа нарны гэрэл унтах үйл явцад нөлөөлдөг ажээ. Хэрвээ та шөнө арайхийж унтдаг бол танд нарны гэрэл дутагдаж байна гэсэн үг. Тань дээр өдрийн цагаар нар хангалттай тусах боломжийг бий болго.
15. Аяга халуун сүү уух. Учир нь сүүнд триптофан гэдэг тусгай бодис агуулагддаг ба энэ бодис нь кальцитай харилцан үйлчилснээр тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.