in ,

Гал тогооны ажлыг тань дээд зэргээр хөнгөвчилж өгөх 10 хэрэгцээт зөвлөгөө

Бид өдөр бүр л гал тогоондоо янз бүрийн асуудлуудтай тулгарч байдаг. Манай сайт та бүхэндээ ажлыг тань хөнгөвчлөх дараах аргуудыг санал болгож байна.

 

«Хамгийн түрүүнд идэж дуусгах» гэсэн шошготой хайрцаг

Хөргөгчний буланд байснаас болоод анзаараагүй үлдсэн, муудсан, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг бид хаядаг. Хугацаа нь удахгүй дуусах гэж байгаа бүтээгдэхүүнүүдийг хийдэг ийм нэг хайрцагтай болоорой.

 

Бялуу зүсэх

Бялууг төгс зүсэхийн тулд хутгаа халуун усанд хэсэг байлгаарай. Тэгсэн тохиолдолд хутга бялуунд наалдахгүй бас тээглэхгүй хялбар зүсэгдэнэ.

 

Мөсийг цэвэрхэн, тунгалаг хөлдөөх

Хэрвээ та мөсийг тунгалаг, цэвэрхэн хөлдөөхийг хүсч байвал мөсөө хөлдөөхийн өмнө усаа буцалгаарай.

 

Нимбэгний шүүс шахах

Нимбэгний шүүсийг шахахдаа нимбэгээ бага зэрэг дараад, ширээн дээр өнхрүүлэх хэрэгтэй. Ингэснээр нимбэгнээс илүү их шүүс гарна.

 

Савнуудыг уруу харуулан тавих

Савтай кетчуп, соус болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийг зурагт үзүүлсний дагуу өндөгний хайрцганд хийх хэрэгтэй. Эвтэйхэн, хэрэглэхэд хялбар, дуусах гэж байгаа кетчупыг сэгсрэх шаардлагагүй болно.

 

Хуурай хүнсний бүтээгдэхүүнүүдийг хадгалах сав

Амархан асгарчих гээд байдаг самар, гурил, элсэн чихэр, будаа, эрдэнэ шиш зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг янз бүрийн хуванцар болон шилэн саванд хадгалаарай.

 

Гадил зүсэх

Зүүг гадиланд зоогоод баруун зүүн тийш хөдөлгөнө. Зүүгээ сугалж аваад цааш үргэлжлүүлэн зүснэ. Гадилаа арилгахад л шууд хэрчсэн гадил бэлэн болно.

 

Дээд талыг түлэхгүйн тулд…

Шарах шүүгээнд хоол хийж байхад хоол гадна талаасаа түлэгдээд, дотор тал нь түүхий байх асуудал олонтаа гардаг. Ийм тохиолдолд хоолоо мөнгөлөг цаасаар бүрээд үргэлжлүүлэн, түлэхгүйгээр шарж болно.

 

Хөлдөөсөн жимс, ногоо

Ийм байдлаар ногоо гэлтгүй жимсийг ч хөлдөөж болно. Цаг хэмнэхээс гадна, ногоо, болон жимсний амин дэмийг алдагдуулахгүй…

 

Улаан лоольны хальсыг хялбар аргаар авах

Улаан лоольны доод хэсэгт Х хэлбэрийн гүехэн зүсэлт хийгээд буцалж буй усанд 10 секунд дүрнэ. Улаан лоолио гаргаж ирээд хөрснийх нь дараа хальслаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *