in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Тархитай холбоотойгоор бий болдог хамгийн хачирхалтай 10 сэтгэцийн эмгэг

Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн 4 хүн тутмын нэг нь сэтгэцийн өвчнөөр өвчилдөг гэсэн судалгаа бий.

Бид та бүхэндээ тархины чадвартай холбоотой сэтгэцийн эмгэгүүдийн талаар сонирхуулах гэж байна.

 

Квазимодогийн хам шинж (The Quasimodo Syndrome)

Квазимодогийн хам шинж эсвэл дисморфия (dysmorphia) нь маш аюултай бөгөөд өөрийн биедээ физик гэмтэл согог байна гэж хий хоосон зүйлийг зохион өөртөө итгүүлэхийг хэлдэг. Ийм төрлийн өвчтөн байнга өөрийгөө тольдож өөрийн биенээсээ өө сэв хайж эхэлдэг. Хэрвээ өө сэв олдохгүй бол өөрийнхөө зургийг авч, зураг дээр хангалттай сайхан гарахгүй байгаадаа гутардаг. Өөрийн гадаад байдалдаа анхаарч, тэр өө сэвнээс болж өөрийнх нь хувийн амьдралд асуудал гарч байгаа гэдэгт итгэдэг. Үүнээс болж өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч, түүний дутагдлыг бусад хүмүүс ярин, өөрийг нь доог тохуу хийдэг гэж боддог. Танил байна уу? Энэ тухай өгүүлдэг «Contracuerpo» хэмээх абсурд богино хэмжээний кино байдаг.

 

Эротомани (Erotomania)

Эротоманигаар өвчлөгсөд өөрийнх нь нийгэмд эзлэх байр сууринаас хамаарч бусад хүмүүс түүнийг хайрлана гэж боддог (жишээ нь алдартан). Өвчтөн өөрийн нууц тэмдэгт, нууц дохио, өөрийнх нь талаар өгүүлж буй хэвлэл мэдээллийн мэдээнүүд нь өөрийнх нь хандлагыг илэрхийлдэг гэж итгэдэг. Энэ эмгэгийг даван туулах маш хэцүү. Өвчтөнд хайртай хэн нэгэн “үгүй” гэж хэлбэл тэр түүнийг ямар нэгэн зүйлийг эсвэл харьцааг нууж байна гэж боддог. Энэ талаар Mal de pierres кинонд өгүүлдэг бөгөөд гол дүрд Марион Котийяр тоглодог.

 

CAPGRA SYNDROME

Энэ эмгэгээр өвчлөгсөд өөрийг нь түүний ойр дотны хэн нэгэн орлож чадна гэдэгт итгэдэг. Тухайн хүнд тохиолдож буй муу зүйл болгоныг түүнтэй тун ижилхэн, түүнийг орлож чадах тэр хүн үйлдсэн гэж итгэдэг. Энэ эмгэгтэй ихэвчлэн шизофрени дагалдаж байдаг. The Double хэмээх уран сайхны кино байдаг ба Ф. М. Достоевского-ийн зохиолоос сэдэвлэсэн.

 

Фрелогийн эмгэг (Fregoli Syndrome)

Энэ тохиолдолд өвчтөн тэс өөр зүйл боддог. Түүний эргэн тойронд байгаа танихгүй хүмүүсийн царайны ард түүний ойр дотны хэн нэгэн нуугдаж байгаа, тэд өөрсдийгөө яллахын тулд төрхөө өөрчилсөн гэж боддог байна. Хамгийн анхны эмгэг 1927 онд тодорхойлогдсон байдаг. Нэгэн залуухан бүсгүй өөрийг нь театрын 2 жүжигчин хаа явсан газарт нь дагаад байна гэж мэдүүлсэн байдаг бөгөөд өөрийн танидаг болон уулзаж хүмүүсийгээ зааж өгөөд байдаг байв. Энэ талаар Anomalisa кинонд тодорхой өгүүлдэг.

 

Аделийн эмгэг (Adele’s Syndrome)

Аделийн эмгэг бол хэвийн бус байдлаар буюу албадан хүчээр хайрлуулахыг хүсэхийг хэлдэг. Эмч нар саяхан эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул үзүүлж буй энэхүү донтолт нь архидан согтуурах, мөрийтэй тоглох, хулгайн ан хийх гэх мэт зүйлээс илүү ноцтой гэж үзэн сэтгэцийн эмгэг гэж хүлээн зөвшөөрсөн байна. Өвчний шинж тэмдэг нь хүнд шатны сэтгэл гутралын шинжтэй ижил байдаг ч илүү аюултай. Хүн хулгайлах, өөрийгөө мэхлэх, сайн дураар өөрийгөө үхэлд хүргэх, найз нөхөд ойр дотныхны зөвлөгөөг хүлээж авахгүй байх, бодлогогүй үйлдэл хийх, сонирхолоо орхих, өөр бусад зүйлс хийх гэх мэт үйлдлүүд гаргадаг.

Эмэгтэй хүний нэрээр нэрлэгдсэн энэ эмгэгийн тухай өгүүлэх The Story of Adele H киног үзээрэй.

 

Криптомнези (Cryptomnesia)

Криптомнези бол ой санамжаа алдах өвчин юм. Өмнө нь юу болж байсныг, зүүд үү эсвэл бодит уу, шүлэг зохиож байсан уу эсвэл зүгээр л хаа нэгтэйгээс уншсан зүйлээ санаж байна уу гэдгээ ялгадаггүй. Өөрөөр хэлбэл өөрийн болон бусдад хамаатай мэдээллийн эх сурвалжийг тодорхойлж чадахгүй болно гэсэн үг. Ийм эмгэгтэй хүмүүсийн санах ой нь гэнэт “сэргэх” эсвэл огт “сэргэхгүй” бөгөөд өмнө нь харж байсан, сайн мэддэг зүйлээ хараад анх удаа л харж байгаа мэт эсвэл огт мэдэхгүй ер бусын зүйл гэж хүлээж авдаг.

Дээрх зураг дээр The Science of Sleep киноны хэсэг харагдаж байна.

 

Алиса гайхамшгийн оронд эмгэг (in Wonderland Syndrome)

Энэ эмгэгтэй хүмүүс эргэн тойрны эд юмс, орон зайг өөрчлөгдөж байгаагаар хардаг. Тэд юмсыг маш том эсвэл жижиг, эсвэл хол эсвэл бүр хачирхалтай гэмээр өөр болгож хардаг. Хамгийн хүнд хэлбэр нь хүн өөрийнхөө биеийн эд эрхтэнг буруу байрлалтай байна гэж үзэх явдал юм. Мөн тэд өөрийнхөө биеийг хэвийн биш гэж үздэг ба үнэндээ тэдний бие зүгээр боловч энэ нь тэдний оюун санаатай холбоотой юм.

 

Өөрийн мэдэлгүй хүсэх, дон шүглэх эмгэг (Obsessive-compulsive disorder)

Эсвэл шинжлэх ухааны нэршлээр нь дон шүглэх, муу зуршилд автсан гэж хэлдэг. Ямар нэгэн зүйлийг тэр өөрөө заавал гүйцэтгэх ёстой юм шиг санагддаг. Ийм эмгэгтэй өвчтөн өөрийн толгойноос дон шүглэсэн тэр бодлоо авч хаяж чаддаггүй. Өөрийнхөө үйлдлийг сайн мэдэж байгаа ч бодлоо даган тэр зүйлсээ хийсээр л байдаг. «The Aviator» кинонд Леонардо Ди Каприо энэ өвчнөөр шаналж байгаа хүний дүрийг бүтээдэг.

 

Парафин эмгэг (Paraffin syndrome)

Парафин эмгэг туссан хүн уран зөгнөл бүхий дэмийрлийг бий болгодог. Дэмийрч буй өвчтөн ихэнхдээ “худал дурсамж” бий болгодог. Тэр өөрийгөө дэлхийг байлдан дагуулагч нэгэн, үхэшгүй мөнх гэж тунхаглан, алдартай ном зохиолыг өөрөө бичсэн гэж хэлдэг. Энэ эмгэг туссан хүмүүсийн тоо ихсэж байгаа ба маш нууцлаг болж байна.

 

Өөрийгөө хуваах (Splitting personality)

Өөрийгөө хуваах эмгэг нь маш ховор сэтгэцийн эмгэг бөгөөд өөрийн биеийг хуваах буюу нэг бие дотор маш олон төрлийн ааш зантай хүн байна гэж төсөөлдөг. Энэ хуваагдсан хэсэг бүр нь өөр өөр хүйстэй, өөр өөр настай, угсаа, зан ааш, чадвар, ертөнцийг харах үзэл, тэр ч бүү хэл өөр өөр өвчтэй гэж үздэг. Энэ өвчний шалтгаан нь хүүхэд ахуйдаа сэтгэл санааны маш хүнд цочрол авсантай холбоотой. Тиймээс сэтгэл судлаачид хүүхдийн аюулгүй байдал болоод орчны аюулгүй байдлыг сайтар анхааралдаа авах ёстой гэж үздэг. Энэ эмгэгтэй холбоотой хамгийн гайхалтай түүх 1970-аад оны сүүл үеэр АНУ-д болсон. Баригдсан өвчтөний тухай Билли Миллигана тайлбарлахдаа түүний толгойд 24 өөр хүн байгаа гэж хэлсэн. Энэ түүхийн талаар Дэниела Киза-гийн номноос уншиж болно. Split киноны гол дүрийн баатар мөн энэ эмгэгээс болж шаналж байгаа тухай өгүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *