Ихэнх худалдан авагчдын төдийлөн мэддэггүй зүйлсийг энд өгүүлэх бөгөөд хэрхэн богино долгионы зуухыг сонгох талаар хүргэе. Ихэнх хүмүүс худалдан авалт хийхдээ дараах алдааг гаргадаг.
Конвекцитэй загвараас сонгох хэрэггүй
Конвекци гэдэг бол агаарын эргэлт гэсэн үг юм. Ихэнх богино долгионы зуухны халаах горим нь дээд, доод эсвэл сэнс гэсэн төрөлтэй байдаг. Ийм загварыг зуух шиг ашиглаж болдог бөгөөд хоолыг 2 аргаар бэлтгэж болдог. Зууханд зарим нэгэн хоолыг бэлтгэхэд тохиромжгүй байдаг бөгөөд цахилгаан их зарцуулдаг. Тиймээс богино догионы зууханд илүү хурдан хийж болдог. Конвекцитэй зуух авах гэж байгаа бол бага хэмийн горимтойг авах хэрэгтэй.
“Харин грильний тухайд бол?” дээд хурд нь 1800-2000 вт байх нь хангалттай.
Жигд халаадаг байх ёстой
Богино долгионы зуухны хэм болон хугацааг тохируулж өгөх ба жигд халаадаг байх ёстой. Үүнийг маш амархан шалгаж болно. Хөлдүү мах хийгээд гэсгээх үед зарим хэсэг нь хөлдүү харин зарим хэсэг нь гэсэж шүүс нь гоожсон байдаг.
Богино долгионы зууханд уур байдаг гэдгийг мэддэггүй
Богино долгионы зууханд уур байдаг бөгөөд хоолыг хэт хатаахаас сэргийлдэг. Энэ функцийг ажиллуулсан бол та богино долгионы зуухыг ашигласан даруйдаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Маш төвөгтэй удирдлагатай зуух сонгох
Харагдах байдлыг сайтар анхаар. Ганцхан минутанд л бүх зүйл ойлгогдох ёстой. Хэрвээ тийм биш бол үүнийг авах хэрэггүй.
Хаана байрлуулахаа боддоггүй
Хэрвээ хаана байрлуулахаа шийдсэн бол маш сайн. Тиймээс худалдан авахын өмнө хаана байрлуулах, хаалга нь саад болох эсэх, хаалга аль зүг рүүгээ нээгдэх гэх мэт зүйлсээ тооцоорой. Хананы эсрэг талд байрлуулах бол хаалга онгойх тал нь чөлөөтэй байх ёстой.
Доторх хэсэгт анхаарал хандуулдаггүй
Хэрвээ зөвхөн юм гэсгээх зорилготой бол дотор тал нь зэвэрдэггүй ган, хуванцар, паалан, керамик, шилэн гээд ямар ч байсан ялгаагүй. Харин хоол хийх гэж байгаа бол шарах юм уу чанадаг бол хялбар цэвэрлэгддэг керамик болон биокерамикийг сонгоорой.
Эргэлддэггүй загвар байдаг гэдгийг мэддэггүй
Ийм богино долгионы зууханд ихэнхдээ их хоолтой том сав, зөв бус хэлбэртэй аяга байрлуулж болдог.
Богино долгиноны зуух үзэмж сайтай байдаг гэдгийг мэддэггүй
Метал эсвэл хар цагаан өнгөтэй байдаг гэж үү? Үгүй! Сүүлийн үед их өөрчлөгдсөн бөгөөд 50-аад оны ретро, кантри загварууд нэмэгдсэн.