in ,

Гэдэс томорч, дүүрэх асуудлаас ангижрахад тань туслах 5 зөвлөгөө

Гэдэсний цочмог хам шинжийн өвчин хүний амьдралын идэвхийг бууруулдаг. Гэдэс томорч, дүүрэх шалтгаан болдог ба суулгалт өгдөг. Энэхүү өвчний таагүй байдлыг бууруулах маш энгийн арга байдаг.

Эмч нар хамгийн үр дүнтэй 5 аргыг санал болгож байна.

 

Бага хэмжээгээр идэх

Гэдэсний цочмог хам шинжтэй хүмүүс өдөрт 3 удаа хооллохоос татгалзаж үүнийг 5 юм уу 6 удаа болгох хэрэгтэй. Гэхдээ энэ нь хоолны хэмжээг ихэсгэнэ гэсэн үг биш бөгөөд харин бага багаар олон удаа хооллоно гэсэн үг юм. Учир нь нэг дор хэт их хоол идсэнээс болж ачаалал өгч, хоол боловсруулах эрхтэн шингээж чаддаггүй. Мөн багаар хооллох нь гэдэс дүүрэлтийг багасгадаг.

 

Өглөөний цайгаа заавал уух

Өглөөний цайг байнга уувал бодисын солилцоог сайжирдаг. Өглөө бүр тараг, жимс, арвай идэх нь зөв эрүүл хооллолтын нэг хэсэг бөгөөд үүнийг зуршил болговол сайн. Өглөө юм идэх нь хоол боловсруулах үйл явцад зөв хэмнэлийг бий болгодог.

 

“Гэдэс дүүргэдэг” хүнснээс татгалз

Яг ч хоол хүнс биш бөгөөд хоолыг орлуулж идэж болдог хүнсний зүйлсийг хэлдэг. Мөн хэт тостой хоол идэхээс татгалз. Ийм хүнсний зүйлд байцаа, сүү, хийжүүлсэн ундаа гэх мэт хүнсний зүйлс ордог.

 

Кофеиноос татгалз

Кофе хэрэглэвэл хоол боловсруулах эрхтний булчингийн агшилтыг нэмэгдүүлдэг. Булчин агших нь суулгалт явагдах үндсэн шалтгаан бөгөөд байн байн бие засах өрөө рүү гүйх хэрэг гарна. Тиймээс кофеингүй кофе хэрэглэхийг санал болгодог.

 

Даралт бууруулах

Өөрөөр хэлбэл бие засах өрөөнд сууж байхдаа хэт хүчлэх, өөртөө ачаалал өгөх хэрэггүй гэсэн үг. Гарахгүй байхад нь гаргах гэж хүчээр дүлэх хэрэггүй. Мөн хэт удаан сууж болохгүй. Хэрэв ингэвэл танд цагаан мах эргэх гэдэг өвчин нэмэгдэж мэднэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *