in ,

Хүн сэтгэлээр унасан үедээ юм идэх хандлагатай байдаг боловч дараах 7 хүнсийг хэрэглэвэл сэтгэл санаа өмнөхөөсөө ч илүү дордоно!

Хэрвээ сэтгэл санаагаа дээрдүүлэхийг хүсэж байвал хамгийн түрүүнд юм ид гэдэг зөвлөгөөг хоол судлаачид аль эртнээс зөвлөсөөр ирсэн билээ. Хоол бол аз жаргалын дааврыг ялгаруулдаг. Харин зарим нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа сэтгэл санаа өмнөхөөсөө бүр ч илүү дорддог байна.

Америкийн эрдэмтэд эдгээр бүтээгдэхүүнийг нэрлэснийг та бүхэндээ хүргэе.

 

1. Шарсан төмс

Акриламид гэгч хүчил агуулсан байдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэдэг байна. Эндорфины нөлөөг хааж биед сөрөг нөлөө учруулдаг. Хүний тархи сэтгэл санааны байдлыг маш хурдан хүлээж авдаг бөгөөд юунаас гэдгээс үл хамаардаг.

 

2. Утсан мах

Утсан мах нь хоол боловсруулах системд муугаар нөлөөлдөг төдийгүй сэтгэл санааг ч муутгадаг. Утсан маханд элсэн чихэр, давс, нитрат маш их хэмжээгээр агуулагддаг.

 

3. Чихэрлэг, сoгтууруулах төрлийн биш ундаанууд

Элсэн чихрийн орц маш их байдаг эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгдэж өссөнөөр цаашлаад сэтгэл гутралд хүргэж болдог.

 

4. Маргарин

Маргарин нь омега-6 амин дэм агуулдаг бөгөөд эрдэмтэд удаан хугацааны турш судалгаа хийсний үр дүнд маргарин нь хүний биед ашигтай ч биш, хортой ч биш гэж дүгнэсэн байна. Гэхдээ хүний сэтгэл санаанд нөлөөлж магадгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

5. Боловсруулсан хулууны үр

Бамбай булчирхайн йодын шимэгдэлтийг бууруулдаг калийн бромат агуулдаг. Мөн энэ нь хүний сэтгэл санааг сүйтгэдэг хамгийн хүчтэй бүтээгдэхүүний нэг гэж эмч нар үздэг. Хулууны үр нь сэтгэл санааг богино хугацаанд дордуулдаг гэдэг нь батлагдсан.

 

6. Нарийн боов

Өглөө босоод нүүрс усаар баялаг эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бол та өдрийн турш залхуурч, ходоод маш их нүүрс усыг шингээх гэж маш их хугацаа зарцуулах болно. Мөн сэтгэл санааны байдал маш их дордсон байх болно.

 

7. Газрын самар

Самар ямар ч хор нөлөөгүй гэж бодож байна уу? Та андуурч байна. Давсалсан газрын самар нь маш их натри агуулдаг, мөн үл мэдэгдэх бүтээгдэхүүний нэмэлт орсон байдаг. Мөн сэтгэл санааг дордуулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *