in

Маш цөөхөн хүмүүс л хийж чаддаг 10 хачирхалтай чадвар. Та үүнийг хийж чадах эсэхээ шалгаад үзээрэй!

Зарим хүмүүс дуурайж хийж чадахааргүй биеийн үйлдлүүдийг цөөн хэдэн хүмүүс хийж чаддаг. Магадгүй заримд нь эдгээр зүйлс маш хялбар санагдаж магад юм. Заримыг нь бид маш удаан туршиж үзэх шаардлагатай болдог. Доорхийг бүгдийг нь хийж сурмаар байна уу? Тэгвэл нууц нь үүнд байна. Амжилт хүсье!

 

1. Хэлээ нугалж чадах уу?

Өмнө нь генийн тусламжтайгаар хийж чадна гэж үздэг байв. Гэхдээ ихрүүдтэй ажилладаг янз бүрийн шинжээчид зөвхөн генээс бус чадвараас хамаардаг гэдгийг тогтоожээ.

 

2. Чихээ хөдөлгөж чадах уу?

Дэлхий дээр маш цөөхөн хүмүүс чихээ хөдөлгөж чаддаг. Чихний булчин нь нүүрнээс ялгаатай нь тархины мэдрэлийн хэсэгтэй холбоотой байдаг. Амьтантай харьцуулахад энэ хэсэг нь хүнд маш бага байдаг байна.

 

3. Хэлээ хамартаа хүргэж чадах уу?

Энэ бол бас л гентэй холбоотой. Хүмүүсийн зөвхөн 10% нь л ингэж чаддаг. Эдгээрийн тэн хагас нь Элерса-Данлогийн хам шинжтэй бөгөөд үе мөчний өвчтэй гэж тодорхойлогддог.

 

4. Нэг хөмсгөө өргөж чадах уу?

Энэ бол хувьслын шинж. Мичний хувьд энэ дохио нь дэлхийн аюул гэсэн үг. Жагсаалтанд буй зүйлсийг бүгдийг нь хийж сурахын тулд удаан хугацаанд хичээллэх хэрэгтэй.

 

5. Тохойндоо хэлээ хүргэж чадах уу?

99% нь үүнийг хийж чадахгүй. 5 хүн үүнийг хийж Гиннесийн номд бүртгүүлэх гэж оролдож байсан.

 

6. Нүдээ анилгүйгээр найтааж чадах уу?

Нүдээ нээлттэйгээр найтаах нь аюултай мөн маш хэцүү гэдгийг Британийн эрдэмтэд тогтоосон. Найтаах үед цусны даралт маш өндөр болдог тул хэрвээ анихгүй бол “нүд бүлтэрч” ч мэдэх юм. Онолын хувьд боломжтой хэдий ч төв мэдрэлийн системийг хянах маш хэцүү тул үүнийг туршиж үзэх гэсний хэрэггүй шүү.

 

7. Өөрийгөө гижигдээд инээж байсан уу?

Өөрийгөө гижигдэх үед инээд хүрдэггүй. Энэ бол үнэн. Бидний биеийн хариу үйлдэл үзүүлдэг тархины хэсэг хүнийг өөрийг нь мэдэрдэг тул хариу үйлдэл үзүүлдэггүй байна. Иймээс бид өөрсдийгөө гижигдэх үед инээдэггүй.

 

8. “Саажилттай хуруу”

Дараах зүйлийг туршаад үзээрэй. Дунд хуруугаа дотогш хумин ширээн дээр гараа тавина. Эрхий хуруу болон долоовор, чигчий хуруугаа өргө. Дараа нь ядам хуруугаа өргөнө. Болохгүй байгаа биз? Энэ хуруу яг л саажчихсан мэт байна уу? Учир нь ядам хурууны шөрмөс нь дунд хуруутай холбоотой байдгаас ингэж байгаа юм.

 

9. Амьсгалахгүйгээр байж чадахгүй (туршихгүй байхыг хүсье)

Амьсгал боогдуулах бол амиа хорлох техник юм. Уушгинд хий хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх рефлекс байдаг. Амьсгалаа удаан барих нь тархины хүчилтөрөгчийн дутагдалд хүргэх бөгөөд ухаан алддаг. Үүний дараа ам нээгдэж агаар амьсгалдаг. Судалгаагаар хүн 30 секунд амьсгалаа барьж чаддаг нь батлагджээ. Усан дотор Стиг Северинсон 22 минутын турш амьсгалахгүй байж чадсан.

 

10. Долоовор хуруу

2 гарынхаа долоовор хурууг цагийн зүүний дагуу эргүүлээрэй. Эхлээд маш удаан тэгээд хөдөлгөөнөө нэмнэ. Дараа нь хамгийн хурднаараа хөдөлгөөрэй. Таны ухамсраас үл хамааран таны хуруу эсрэг чиглэлд хөдөлж буйг та анзаарав уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *