“Толгой нь өвддөггүй” хүнийг энэ дэлхийгээс хайгаад ч олохгүй биз ээ. Зарим тохиолдолд өөрөө эмчилж болдог хэдий ч заримдаа эмчид хандах шаардлага хүртэл гардаг.
Тиймээс бид та бүхэндээ толгойн өвдөлтийн төрөл болоод өвдөлтийн шалтгааныг зөв оношлож, хэрхэн эмчлэх талаар зөвлөгөө хүргэе.
Сэтгэл санаанаас үүдэлтэй толгойн өвдөлт
Энэ бол хамгийн түгээмэл толгойн өвдөлт бөгөөд бид дор хаяж нэг удаа өвддөг.
Шинж тэмдэг. Хөнгөн, лугшилтгүй өвдөлт. Гэхдээ багадсан малгай өмссөнтэй адил толгой дээрээс юм дарж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Нүд болон духны булчингууд чангарч буцаж хэвийн байдалдаа орохгүй байгаагаас ингэж өвддөг. Ихэвчлэн оройн цагаар өвддөг.
Шалтгаан. Сэтгэл санааны хүчтэй илрэлээс үүдэлтэй. Мөн ядаргаа, тархи хэт их ачаалалтай байснаас болдог. Ховор тохиолдолд (3%-иас доошгүй) энэ нь толгой болон хүзүүний булчингийн гэмтэлтэй холбоотой байдаг.
Эмчилгээ. Энэ тохиолдолд өвчин намдаах эм уухад хангалттай. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Толгой тань үргэлж өвддөг эсвэл удаан хугацаанд үргэлжилж байгаа бол эмчид хандах нь зүйтэй. Мөн мөр болон хүзүүний энгийн дасгал хөдөлгөөн хийж, агаарт алхан сэтгэл санаагаа тайвшруулах хэрэгтэй.
Синусын толгой өвдөлт
Синусын толгойн өвдөлтийн үед хамрын самсаа үрэвсдэг. Дух болон хацраар халуу оргих, халуурахыг хэлдэг.
Шинж тэмдэг. Дух, хөмсөг, нүдний доогуур хүчтэй өвддөг. Ховор тохиолдолд толгой хөдөлгөх үед маш хүчтэй өвддөг. Хамар битүүрч, амьсгалах боломжгүй болно. Байнга ядарна.
Шалтгаан. Хамрын самсаанд халдвар орох эсвэл үрэвсэл үүссэнээс бий болдог. Хүчилтөрөгч дутагддаг тул ядардаг. Хүйтний улиралд нийтлэг ажиглагддаг хүндрэл бөгөөд эсвэл харшлын гаралтай.
Эмчилгээ. Ийм төрлийн өвдөлт өөрөө аяндаа зүгээр болох тохиолдол ховор. Хэрвээ та харшилтай бол харшлын бэлдмэл хэрэглээрэй. Бусад тохиолдолд эмчид хандах нь зөв.
Толгой таллаж өвдөх
4 үе шат бүхий шинж тэмдэг агуулдаг бөгөөд тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал, мэдрэлийн системийн хэт ачааллаас үүддэг.
Шалтгаан. Тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал мэдрэлийн системийн хэт ачааллаас үүддэг.
Эмчилгээ. Тогтсон эмчилгээ байдаггүй. Аажимдаа зүгээр болдог хэдий ч эмчид хандах хэрэгтэй. Спортоор тогтмол хичээллэх нь таны эрүүл мэндийг сайжруулна.
Толгой үе үе хүчтэй дүйрч өвдөх
Ийм төрлийн өвдөлт ховор бөгөөд дэлхийн хүн амын 1% нь л өвдөж байсан. Харин үүний 80% нь эрчүүд байсан.
Шинж тэмдэг. Шөнийн цагаар нүдний орчмоор өвдөх ба нэг тал нь л өвддөг. Нүд эрээлжлэн оч үсрэх мэт болох ба 1 цагт дунджаар 15 минутын давтамжтайгаар өвддөг.
Шалтгаан. Шалтгаан тодорхойгүй хэдий ч хүний биологийн цагтай холбоотой байж магадгүй.
Эмчилгээ. Эмчлэхэд хүнд бөгөөд өөрөө аажимдаа зүгээр болдог. Зөвхөн эмчийн заавраар эмчилнэ.
Шарталт
Шалтгаан. Согтууруулах ундаа хэрэглэсний дараах толгойн өвдөлт юм. Архи нь тархины судсыг тэлж серотиныг алдуулснаас үүддэг. Архи нь биеийг шингэний дутагдалд хүргэдэг бөгөөд толгой таллаж өвдөхийн үндэс болдог.
Эмчилгээ. Өвчин намдаах эм, ус, нойр бол хамгийн сайн эмчилгээ. Хэрвээ багахан хэмжээний архи уусны дараа толгой тань өвдөөд байвал хөнгөн хэлбэрийн толгой таллаж өвдөлт байж болно.