Бид хоол хийх бүртээ маш олон алдаа гаргаж, хоолоо амжилттай хийж чадахгүй байх тохиолдол их гардаг. Гоймон чанахад хоорондоо нийлсэн байх, яг резин шиг мах гээд хоол хийхэд бүтэлгүйтдэг маш олон зүйл бий.
Шинэхэн тогооч нарын гаргадаг нийтлэг алдааг хэрхэн давтахгүй байх талаар цөөн хэдэн зөвлөгөөг хүргэе.
Гоймон угаах
Гоймонг чанасныхаа дараа хүйтэн усанд угаадаггүй бөгөөд хэрэв угаавал гоймонг бүрхэж буй цардуул нь үгүй болж сүмсний тогтоцыг үгүй хийдэг. Итали гэрийн эзэгтэй нар өтгөн сүмс хийхийн тулд гоймон чанасан усыг ашигладаг.
Улаан лоолийг бусад ногоотой хамт хийх
Шинэхэн тогооч нарын гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол улаан лоолийг төмс, лууван болон бусад ногоотой хамт хоолонд хийдэг явдал юм. Улаан лоолинд агуулагдаж буй хүчил нь хүнсний ногооны болцыг удаашруулдаг. Энэ шалтгааны улмаас хоолыг гаргахын өмнө цуу хийдэг.
Шөлөө чанахаас өмнө давс хийх
Шөлөө буцалгахаас өмнө давс хийвэл та маш их давс хэрэглэх болно. Амттай хоолны гол нууц нь хүйтэн усанд махаа хийх явдал. Хэрвээ амттай мах идмээр байвал буцалсан усанд махаа чанаарай.
Төмсний нухаш хийхдээ холигч ашиглах
Холигч бол гал тогооны хамгийн сайн туслах хэдий ч төмсний нухаш бэлтгэх үедээ ашиглахгүй байхыг зөвлөе. Хамгийн амттай “нухаш” идэхийг хүсвэл төмс няцлагч юм уу сэрээ ашигла. Мэргэжлийн тогооч нар төмс чанасан усыг бүгдийг асгаж төмсөө хатаасны дараа нухаш болгохыг зөвлөдөг.
Хэт их болон хэт бага халуун ногоо хэрэглэх
Давстай хоолноос давсгүй хоол нь илүү дээр гэсэн тогооч нарын наргиа үг бий. Амтлагч багадвал хоолны чанарт, харин ихэдвэл амтанд нөлөөлдөг. Тиймээс тунг нь тааруулах нь хамгийн зөв сонголт.
Пиццаны орц хэт их байх
Пиццаны орц их байх тусам илүү сайхан, амттай харагддаг. Гэхдээ ингэх нь буруу. Пицца хийхдээ жорд заагдсан зүйлсийг л хийх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол гараараа авч идэхэд хэцүү байх болно шүү дээ. Пиццаны эх оронд ч бас мөн адил ингэж хийдэг бөгөөд гараараа барьж иддэг.
Бага зэрэг усанд чанах
Гоймон, банш зэрэг чанаж болгодог зүйлсийг их усанд чанадаг. Бага усанд чанавал хоорондоо наалдах эрсдэлтэй тул амттай хоол идэх боломж тань үгүй болно. Гоймон, банш хоорондоо болон савны ханаар наалддаг тул их усанд чанаарай.
Сонгино хэрчих
Жижиглэсэн сонгино маш хурдан гашуун болдог болдог бөгөөд хоол ч бас гашуурдаг. Мохоо хутгаар хэрчихэд бас адил зүйл тохиолддог. Тиймээс сонгиныг хоол гаргахын өмнө хийдэг бөгөөд иртэй хутгаар хэрчээрэй.
Стейкний махыг ширхэгийн дагуу зүсэх
Сайн мах “гутлын ул” мэт давтагдаж ширхэгийн дагуу зүсэгддэг. Махыг шарахад хүндрэлтэй байдаг. Тиймээс махыг ширхэгийн дагуу зүсэж шарвал хэлбэр өөрчлөгдсөн ч зөөлхөн хэвээр байдаг.
Уксусыг содтой холих
Энэ аргыг бидний эмээ нар л мэднэ. Нүүрстөрөгчийн давхар ислийг хөөхийн тулд энэ аргыг ашигладаг. Эртний энэ аргыг дараах маягаар хийнэ. Шилэн аяганы дөрөвний нэгт ус хийж халбага сода нэмнэ. Дараа нь мөн адил хэмжээтэй усанд нэг халбага нимбэгний хүчил хийж тавиарай.
Төмсийг хэрчсэний дараа жигнэх
Зурган дээрх төмснүүд үнэхээр амттай, шаржигнасан харагдаж байгаа гэдэгтэй санал нийлж байна уу? Ингэж хийх их амархан. Жигнэхийн өмнө төмсийг хүйтэн усанд хэдэн цаг байлгах хэрэгтэй ба ингэвэл цардуул нь ялгарч, яг л зураг дээрх шиг сайхан болох болно.
Хүнсний ногоог удаан чанадаг
Ногоон өнгөтэй хүнсний ногоонуудыг удаан чанаж болдоггүй. Ялангуяа цэцэгт байцаа, бууцай. Тиймээс тэдгээрийг хоолонд хэрэглэхдээ буцалсан усанд хэдэн хором болгодог. Ойролцоогоор 2-5 минут чанах ба ингэснээр амт, өнгө, амин дэмээ хэвээр хадгалж чаддаг.
Сонгино, лууванг хамтад нь хуурах
Хамгийн түгээмэл алдаа бол сонгино лууванг хамтад нь хуурах. Хамгийн эхлээд сонгиныг хуурах ба сонгино болсны дараа лууванг хийдэг. Сонгины гайхалтай амт бусад зүйлд шингэж хоол амттай болно.
Хоолыг амттай болгохын тулд элсэн чихрээс татгалз
Чанамал биш хоол хийж байгаа тул элсэн чихрийг хийж болохгүй. Гэхдээ борщ, солянка, гуляш гэх мэт хоолонд сахарын агууламжтай улаан лоолийн сүмс ашигладаг бөгөөд тэдгээр нь хоолыг амттай болгодог. Гэхдээ зарим улс оронд энэ дүрэм эсрэгээрээ байдаг. Тэд хоолонд давс хийх нь хоолыг амтгүй болгодог гэж үздэг.