in

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ

Өвлийн хувцсаа далд хийж, хураахаасаа өмнө угаах гэж байгаа бол угаалгын машинд өд, сөдөн куртик хэрхэн зөв угаах талаар мэдэж аваарай

Цаг болон мөнгөө хими цэвэрлэгээнд зарцуулахаа больцгооё. Хүйтний улиралтай зэрэгцээд л бид шкафнаасаа цааш хураасан дулаахан хувцсаа гаргаж ирдэг. Намар, өвлийн улиралд бид өд, сөдөн куртик өмсдөг – дулаахан бас хөнгөн. Гаргаж ирж өмсөхөөсөө өмнө угааж цэвэрлэж сэргээх хэрэгтэй. Хими цэвэрлэгээ тийм ч хямд биш учраас бид өөрсдөө угааж цэвэрлэж хэмнэхээс өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ өд, сөдөн куртикээ угаалгын машинд хийхээс өмнө зарим нэг зүйлийг заавал мэдэж байх ёстой шүү.

Угаалгын машинд өд, сөдөн куртикийг хэрхэн угаах вэ?

1. Угаалгын машинд хийхээсээ өмнө цахилгааныг цахилгаандаж товчийг нь товчилно. Малгайны үсийг аваад куртикээ дотроор нь эргүүлээрэй.

2. Өөр бусад хувцастай биш дан ганц куртикээ угаалгын машинд хийнэ.

3. Зөвхөн тансаг даавуунд зориулсан угаалгын шингэн савангаар угаана, хуурай угаалгын нунтгаар угаахыг хориглоно.

4. Усны бага хэмд буюу 30 хэмийн ус хамгийн тохиромжтой, зөөлөн горимыг сонгоно. 3-4 удаа зайлна.

5. Угааж дууссаны дараа өд, сөдийг бөөгнөрүүлэхгүй байх ёстой. Үүний тулд 3-4 ширхэг теннисний бөмбөг хамт хийж угаагаарай.

6. Цэвэр агаарт хатаана. Паар эсвэл асаж байгаа галын дэргэд хатааж болохгүй.

7. Куртик нь нэг өдөрт хатахгүй тул үе үе эргүүлж сэгсэрч байгаарай.

Ингэснээр өд, сөд нь сална. Дээр дурьдсан дүрмийг баримтлан угаавал таны куртик хими цэвэрлэгээнд өгснөөс дутахааргүй цэвэрхэн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *