Ньютоны гуравдугаар хууль: “Аливаа биеийн үйлдэл нөгөө биед нөлөөлөл үзүүлнэ”. Энэ хууль зөвхөн физикийн биетэд нөлөөлөөд зогсохгүй – бидний амьдралд ч тохиолдох зүйл. Бидний бодож байгаа бодол, үйл хөдлөл ямар нэгэн байдлаар эсрэг хариу үзүүлдэг ажээ. Өөртөө итгэлтэй, улам аз жаргалыг мэдрэх амьдралын 12 хуулийг танд танилцуулахаар бэлдлээ:
1. Учир шалтгаан үр дагаврын хууль
Бид дэлхий ертөнцтэй хэрхэн харилцана хариу нь бидэнд ямар нэгэн байдлаар ирнэ. Хэрвээ бид хайрлуулж аз жаргалыг амсахыг хүсэж байгаа бол юуны түрүүнд бид өөрсдөө эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж аз жаргалтай болгох ёстой.
2. Бүтээн байгуулалтын хууль
Дотоод сэтгэлийг хөглөх түлхүүр – гадаад ертөнцөөс хараат бус байх. Өөрөө өөрөөрөө байх, таныг хайрладаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, өөрийнхөө дуртай тийм эд зүйлстэй байх ёстой юм.
3. Хүлцэнгүйн хууль
Аливаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсний дараа л бид өөрчлөх боломжтой болно. Хэн нэгнийг дайснаа гэж харж байгаа цагт бид өөрсдийгөө тодорхойлж чадаагүй байна гэсэн үг.
4. Өсөж дэвжихийн хууль
Бид өөрсдөө өсөж дэвжих нь маш чухал, үүнд бусад хүмүүс, хот, бидний эргэн тойрон байгаа технологи хөгжих эсэх нь чухал биш. Бидний дэмий өнгөрүүлсэн цаг хугацаа, амьдрал маш үнэтэй юм шүү.
5. Хариуцлагын хууль
Амьдрал бол толь. Ажил төрөл маань өөдтэй биш байвал бид өөрсдөө дотоод сэтгэлдээ асуудалтай байна гэсэн үг. Тийм учраас хариуцлагыг өөртөө үүрч сурах хэрэгтэй.
6. Уялдаа холбооны хууль
Аливаа ажил хэргээ гадаад ертөнцтэй их бага хэмжээгээр уялдуулж байх хэрэгтэй. Аливаа ажлыг эхлүүлэхэд бүх алхамыг урьдчилан тооцоол, ажлын ард гарахад энэ л чухал юм шүү дээ.
7. Анхаарал хандуулахын хууль
Хоёр зүйлийн тухай нэгэн зэрэг бодож болохгүй. Дотоод сэтгэлийн үнэ цэнээ хайж байгаа бол таны толгойд харуусал, хорсол бодох зай үлдэхгүй нь мэдээж.
8. Хүлээн зөвшөөрөхийн хууль
Өөрийн нүдээр харж үзсэн зүйлээ л бид хүлээн зөвшөөрдөг. Аливаа нэг зүйлийг үнэн гэж бодож байгаа ч үүнийгээ баталж чадахгүй байгаа нь мэдлэг биш харин санаа бодол төдий байна гэсэн үг.
9. “Энд ба одоо”-гийн хууль
Өнгөрснөө ухаж төнхөх, ирээдүйн тухай салдаггүй мөрөөдөл зэрэг нь бидний одоо болж байгаа зүйлийг олж харахад саад болдог. Энэ нь биднийг шинэ зүйл хийхэд саад болдог юм.
10. Өөрчлөлтийн хууль
Хийсэн үйлдлээсээ суралцахгүй бол түүх давтагдсаар л байна. Тийм учраас нэг зүйлийг давтан хийхэд өөр үр дүн гарна гэж найдсаны хэрэггүй.
11. Тэвчээр больно шагналын хууль
Ямар ч шагнал таны хөдөлмөрийн үнэ цэнэ. Тавьсан зорилгодоо хүрэх хөдөлмөрийн үр дүн нь таны аз жаргал байх болно.
12. Утга учир, сэтгэл гэгээрлийн хууль
Бид хүссэнээ авахын тулд өөрийн хүч, хөдөлмөрөө зарцуулдаг. Зарцуулсан хүч, хөдөлмөрийнхөө хэрээр хариу нь ирнэ. Харин хэн нэгэнд ямар нэгэн бэлэг өгөх дуртай нэг нь сэтгэлийн гэгээрэл олж авдаг байна.