in

ХахаХаха

Би гэдэсний иллэгийн тусламжтай хэвлийн өөхнөөсөө маш хурдан салж чадсан. Фитнест явж, дэглэм барих ч хэрэг гараагүй шүү

Гэдэсний тарга эрчүүд төдийгүй хүүхнүүдийг ч зовоох бөгөөд, нас ахих тусам бодисын солилцоо удааширч, бидний бие махбодь хуримтлуулсан өөхнөөсөө салах дургүй болж эхэлнэ.

Мөн хоол боловсруулалт муу бол гэдэс дүүрэх, өтгөн гадагшлахгүй удах зэрэг сөрөг нөлөө дагуулна. Хоол хүнсээ зөв тохируулах нь чухал боловч энэ тухай ярих гэсэнгүй.

Харин хоол боловсруулалтыг сайжруулах, бодисын солилцоог хурдасгахад гэдэсний иллэг маш сайн нөлөө үзүүлдэг талаар сонирхуулъя. Тогтмол хийгээд үзвэл гэдэс багасаж эхлэхийг та аяндаа харах болно.

Хүний биед өөх хуримтлагдах нь дотор эрxтнүүдийг хамгаалж, өлссөн үед энерги нөхөх, хорт бодисоос хамгаалах зэрэг тодорхой үүрэгтэй байдаг.

Илүүдэл өөхийг хаяхын тулд өөхийг шатаах замаар ажилладаг арга байгаа юм.

Дараах дасгалууд нь бие махбодийг илүү энерги зарцуулахад хүргэж, булчинг дотроос нь чангалснаар өөхийг шатааж өгдөг.

Гэхдээ таны биед хорт бодис хуримтлагдсан, эрүүл бус амьдралын хэвшилтэй бол өөх тийм ч амар багасахгүй. Бүр огт шатахгүй ч байж магадгүй юм шүү.

Хятадын анагаах ухаанд гэдэсний иллэгийг яаж хийдэг вэ?

Хэрэв та фитнес төвд ийм асуудалтай очвол, ихэнхдээ гэдэсний таталт хийхийг зөвлөнө. Гэвч ийм дасгал бол хэвлийн булчингийн цаана байгаа өөхийг яаж ч чадахгүй. Барууны болон хятадын уламжлалт анагаах ухааныг судалж үзсэн доктор Стивен Чангийн хэлснээр, өөхийг эсийн түвшинд шатаадгаараа хятад иллэг хамгийн их үр дүнтэй гэнэ. Хятад иллэгийн аргачлал нь хоол боловсруулах эрхтэн системийн ажиллагааг сайжруулах, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн дасгалаас бүрдэнэ.

Ямар үр дүнтэй вэ?

  • Өөх шатаах
  • Бодисын солилцоо сайжруулах
  • Хэвлийн цусны эргэлтийг нэмэгдүүлэх
  • Гэдэс эвгүйрэх, дотор муухайрах, бөөлжис хүрэхийг болиулах.

Энэ дасгалыг өдөрт хоёр удаа, өглөөний цай уухаас өмнө, шөнө унтахын өмнө хийвэл илүү үр дүнд хүрнэ.

Шидэт иллэгийн бүрэн зааврыг хүргэе:

  • Хатуу газар дээш харж хэвтэнэ.
  • Хоёр гарын алгыг хооронд нь үрж халаана.
  • Нэг гараа хүйсэн дээр тавина.
  • Хүйсээ тойруулж нар зөв зөөлөн илж эхэлнэ.
  • Тойргоо аажмаар томруулж тэлнэ.
  • Нэг бүтэн тойроход 1-2 секунд болох ёстой.
  • Иллэг хийхэд хэвлий орчимд халж эхлэх бөгөөд үүнийг мэдрэх хэрэгтэй.
  • Иллэгийг 2 минут хийхэд 40-50 удаа бүтэн тойрч илэх бөгөөд гэдэс хэвлий орчмоор дулаан мэдрэгдэж байх ёстой.

Сэргийлэх:

Хоол идсэний дараа, жирэмсэн үедээ энэ иллэгийг хийж болохгүй. Түүнчлэн эмэгтэйчүүдийн аливаа өвчин эмгэг, бөөрний чулуутай, давсаг цөсний үрэвсэлтэй хүн энэ дасгалыг хийж болохгүйг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *