in ,

Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГоёГоё ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв

Хүзүү, тохой, өвдөг болон суганы харласан арьсыг богино хугацаанд цайруулах арга

Тэр бүр яриад байдаг сэдэв биш юм. Хүзүү тойрсон, өвдөг тохойнд хатуурч харласан, суганы бараантсан арьснаасаа ичдэг хүн олон. Арчаатай сайхан бүсгүйг ч тойрч гарахгүй байж мэдэх асуудал юм шүү. Хүзүүний эргэн тойронд арьс харлах нь хар акантоз хэмээх нөсөөний илрэл юм. Энэ өвчин бол ихэвчлэн нарны шууд тусгалд удаан байснаас эхэлдэг. Харин өвдөг тохойн зузаан хар арьс нь арчилгаа дутсан, эсвэл буруу арчилсных. Суганы арьс харлах нь хөлс дарагч түрхэх, үс байнга хусах зэргээс үүдэлтэй. Гэрийн нөхцөлд та эдгээр асуудлаа бүрэн шийдэх боломжтой юм. Үр дүн сайтай аргуудаас танилцуулъя.

Суганы арьс цайруулах

1. Өргөст хэмх, нимбэг, цагаан гааны үндэсний шүүс

Энэ ургамлууд арьс цайруулах онцгой үйлчилгээ үзүүлнэ. Өргөст хэмхийн шүүсийг нимбэгний шүүстэй хольж түрхэхэд арьс 100 хувь цайрна. Нимбэг цайруулж, хогжруутсан арьсны давхаргыг гуужуулах боловч хорсгож магадгүй тул өргөст хэмхээр зөөллөж өгдөг. Цагаан гааны үндэс нь ахин нөсөө үүсэхээс сэргийлнэ. Хэрэглэх арга: Өргөст хэмх, нимбэг, цагаан гааны үндэсний шүүсийг адил хэмжээтэй холино. Энэ хольцоо харласан арьсандаа түрхэж үрнэ. Хэдэн минут байлгаад усаар угаана. Аюулгүй арга тул өдөр бүр хэрэглэж болно.

2. Турк вандуйн гурил (нут)

Энэ гурилаар бигнүүр тавьж болно.

Орц: 1 хоолны халбага йогурт 1 хоолны халбага нимбэгний шүүс 2 хоолны халбага нут гурил 1 чимх цагаан гаа

Хэрэглэх арга: Бүгдийг нь холиод жигд зуурмаг болтол нь нухна. Харласан сугандаа тавьж 1 цаг байлгаад усаар угаана. Арьсыг цайруулж, цэвэрлэж өгнө. Долоо хоногт 2 удаа, 2 долоо хоног хэрэглээрэй.

Хүзүү орчмын бараантсан арьсыг цайруулах

1. Зуун наст

Арьсыг С амин дэмээр баяжуулж, цайруулж, нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул арьсны эд эсийг сэргээж, залуужуулах шидтэй.

Хэрэглэх арга: Шүүсийг нь түрхэж 20 минут болоод угаана. Өдөрт нэг удаа хэрэглэхэд үр дүн нь удахгүй мэдрэгдэх болно.

2. Хүнсний сода

Арьсны үхсэн эдийг гуужуулах онцгой үйлчилгээтэй энэ бодис харласан арьсыг цайруулж, гүн цэвэрлэнэ. Устай хольсноор гүн нөсөөг ч арилгана.

Хэрэглэх арга: Сода, усыг 3/1 харьцаатай холино. Хүзүүндээ түрхээд бүрэн хаттал нь хүлээгээд угаана. Долоо хоногт 2 удаа хэрэглээрэй.

Өвдөг, тохойн хатуу арьсыг зөөллөж цайруулах

1. Нимбэг

С амин дэмийн агууламж өндөр тул гуужуулах үйлчилгээ сайтай. Арьсыг төлжүүлж сэргээн, үхсэн эдийг гуужуулна.

Хэрэглэх арга: Нимбэгний шүүсээр өвдөг тохойгоо 3 минут тойрог хөдөлгөөнөөр зөөлөн үрнэ. Ингээд 20 минут байлгасны дараа бүлээн усаар угааж, чийгшүүлэгч тос түрхэнэ. Зөгийн балтай холивол бүр илүү үр дүнтэй.

2. Элсэн чихэр

Арьс цайруулах, зөөллөх, хатуурсан арьсны үхмэл эдийг гуужуулахын тулд элсэн чихэр хэрэглэж болно.

Хэрэглэх арга: Элсэн чихэр, оливын тосыг ижил хэмжээтэй хольж өтгөн зуурмаг болгож хутгаад, өвдөг тохойны арьсанд түрхэн 5 минут үрээд угаагаарай. Долоо хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай. Амжилт хүсье.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0