Онцгой байдлын үед хэрхэн арга хэмжээ авах маш олон зөвлөгөө байдаг. Бүгд зөв эсэх нь харин эргэлзээтэй.
Та бүхэнд аль нь үнэн, аль нь худал болохыг зааглаж өгөхийн тулд дараах мэдээллийг хүргэж байна.
Баавгайгаас аврагдах шилдэг арга
Баавгайн хоолны үндсэн цэсэнд хүн байхгүй учраас шууд хүн рүү дaйрахгүй. Тийм учраас, та баавгайгаас зайгаа барьж зөөлөн холдохыг хичээгээрэй. Хамгийн гол нь баавгайн өөрийнх нь орон зайд нэвтрээгүй гэдгийг ойлгуулбал зохино.
Могойд хатгуулахад үзүүлэх анхны тусламж
Могой хазсан л бол хор нь цусанд орж биеэр тархдаг байна. Могойн хорыг сорсон хүний амны хөндий болон хоол боловсруулах эрxтэн хордож эхэлнэ. Хэрвээ ийм азгүй зүйл тохиолдвол – тайван байж, хазуулсан хэсгийг аль болох зүрхний төвшнөөс дор байлгахыг хичээнэ. Хазуулсан хүнд шингэн зүйл ихээр уулгаж аль болох эмнэлэгт хурдан очно.
Ойд төөрсөн бол эхний ээлжид яах ёстой вэ?
Хоолгүйгээр та хэдэн хоног тэсэж чадна, эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хамгийн ихдээ 6 долоо хоног хүртэл шүү. Хамгийн чухал нь уух устай, хүйтэнд толгой хорогдох байртай бол.
Толгой хорогдох түр оромж
Түр орогнох байр босгох гэж байгаа бол тухайн газар нутгийн цаг агаарыг ажиглах хэрэгтэй. Өөрийгөө салхинаас, төөнөх нарнаас хамгаалахаас гадна шөнийн цагаар хүйтэн хөрснөөс хамгаалж өвсөөр дэвсгэр хийх хэрэгтэй.
Цөлд хаанаас шингэнээ нөхөх вэ?
Зөвхөн нэг л төрлийн кактус хүнд хоргүй бөгөөд шингэн нөхөх зорилгоор хэрэглэж болохыг тогтоосон. Шингэнийг мөн кактусын нэг төрөл болох опуницээс авч болно. Кактусын ихэнх төрөл xорт бодис агуулдаг тул хүний биеийг xордуулж бөөлжүүлдэг, тэгэхээр та шингэнээ бүр л хурдан алдана гэсэн үг. Цөлд хэрхэн амьд гарах зөвлөгөөг та WikiHow-оос үзнэ үү.
Аль нь хортой, аль нь хоргүйг хэрхэн мэдэх вэ?
Амьтад идээд хордохгүй байгаа ч хүнд үxлийн хор үзүүлэх жимс, жимсгэнэ, мөөг маш их бий. Энэ сайт та бүхэнд ямар мөөг, жимс, жимсгэнэ, өвс хоргүй болохыг таниулж өгнө.
Хөвдөөр зүг чигийг тодорхойлох
Модны хөвд аль ч зүгээс ургаж болно, хаана ургах нь тухайн газрын цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж байгаа юм. Тиймээс энэ домогт итгэж огтоос болохгүй.
Бээрсэн эсвэл хөлдсөн үед ямар арга хэмжээ авах вэ?
Биеийн хөлдсөн хэсгийг үрэх нь арьсыг улам гэмтээнэ, мөн шууд халуун устай ваннд орвол хүн шокод орж болзошгүй. Тиймээс аажим биеийн дулааныг хэвэнд нь хүргэх арга хэмжээ авна: дулаан хучлагаар бүтээж халуун бүлээн устай жин тавина.
Махчин загастай нүүр тулбал
Сэлж байгаа махчин загасыг усанд хүчтэй цохилтоор цохино гэдэг домог. Маш цөөн тохиолдолд махчин загас хүн рүү дaйрах бөгөөд хэрвээ ийм азгүй зүйл тохиолдвол аль болох хатуу зүйлээр (жишээ нь, усны маск, хөвөх хавтан…) өөрийгөө хамгаалахыг хичээгээрэй. Хэрвээ хамгаалах зүйл байхгүй бол махчин загасны нүд, заламгайд гэмтэл учруулахыг хичээнэ. Махчин загасны дaйралтаас хэрхэн аврагдсан тухай түүхийг эндээс үзнэ үү.