in ,

Эрчүүд хувцаслалтандаа доорх 9 элементийг бүрдүүлсэн байхад ямар ч эмэгтэйн харцыг өөртөө татаж чадна!

Жинхэнэ эр хүн өөрийгөө үггүйгээр илэрхийлж чадна гэдэг. Яаж? Мэдээж, өөрийнхөө гадна төрхөөр. Хувцас, тодруулж хэлбэл өөрийн хэв маягийг илэрхийлэх загвар таныг эмэгтэй хүнтэй ам нээхээс өмнө таниулах боломжтой.

Ингээд, ямар загварын хэв маягийг гаргасан эрчүүдэд бүсгүйчүүд дуртайг та сонирхоно уу.

Чанартай гутал

Гутал – нас, хүйс харгалзахгүй таныг хэн болохыг илэрхийлэх хувцас. Бүсгүйчүүдийн хувьд чанартай, цэвэрхэн, хувцастайгаа зохисон гутал өмссөн залуучуудад дуртай. Тийм учраас гутландаа анхаарал тавьж байгаарай.

Хенли-цамц

“Хенли” загварын цамц, футболк – Холливуд болон спортынхны секс одууд өмсдөг загвар. Тайлахад маш амархан цамцны товч бүсгүйчүүдийн анхаарлыг өөрийн эрхгүй татна.

Жинсэн өмд болон цагаан цамц

Эрчүүдэд зохидгоос гадна  ийн хувцасласан залуучууд ихэнх бүсгүйчүүдэд таалагддаг байна.

V энгэртэй цамц

Цэмцгэр, өөртөө анхаарал тавьдаг залуучууд ийм цамцыг голчлон сонгодог тул бүсгүйчүүдийн анхаарлын төвд байх нь аргагүй.

Нарийн зангиа болон шуусан ханцуй

Эрх чөлөө, ажил хэрэгч хэв загварын хослол “би ажил ихтэй ч гэлээ ажлаас өөр зүйлд чөлөөт цаг гаргаж чадна” гэдгийг илтгэж байгаа мэт.

Захиалгаар оёулсан костюм

Сайн костюм – сонгодог нь бөгөөд зөвхөн танд зориулсан хувь. Өөртөө таарсан костюм өмссөн залуучуудыг ямар ч бүсгүй эргэж харна.

Жижиг сажиг гоёл чимэглэл

Арьсан эсвэл даавуун бугуйвч одоо моодонд орсон. Ийм гоёлтой эрчүүд романтик байх нь их байдаг.

Толгойн гоёл

Өөрт зохисон толгойн гоёл эрчүүдийг гоёхоос гадна бусдаас онцгойруулна.

Цэвэр цэмцгэр байдал

Элдэв гоёл чимэглэл зүүж, гоё ганган малгай өмссөн ч цэвэр цэмцгэр биш бол бүсгүйн анхаарлыг татаж чадахгүй ээ.

Leave a Reply

Your email address will not be published.