Өргөст хэмх давслах уусмалын оронд хийжүүлсэн цэвэр усыг ашиглавал давсалсан өргөст хэмх маань шаржигнасан аятайхан болдог.
Орц:
- дунд зэргийн хэмжээтэй өргөст хэмх – 1 кг
- хийжүүлсэн цэвэр ус – 1 литр
- давс — 2 хоолны халбага
- сармис — 3 хумс
- 1 багц укроп
Бэлтгэх:
- Савны ёроолд укропныхаа талыг хийнэ (укропоо урьдчилаад угаасан байна).
- Өргөст хэмхээ угаагаад, үзүүрийг хэрчиж аваад, саванд чигжин хийнэ.
- Өргөст хэмхэн дээрээ үлдсэн тал укроп болон жижиглэн хэрчсэн сармис хийнэ.
- Усан дотроо давсаа тусад нь уусгана. Уг уусмалаа өргөст хэмхэн дээрээ хийнэ (өргөст хэмхээ бүрэн бүрхэх хэмжээний уусмал).
- Уг өргөст хэмхээ хөргөгчиндөө хийнэ. 12-14 цагийн дараа давсалсан өргөст хэмх маань бэлэн болно.