Гадаа цаг агаар хүйтрэх тусам гэр орноо тухтай болгох хүсэл улам төрдөг.
Иймд, таны түрийвчин дэх хэдэд хүргэлгүйгээр гэрээ тухтай болгох зарим нэг аргуудаас танилцуулахаар бэлдлээ.
Хуучин хаалгыг амьдруулах
Ямар ч хэрэггүй болсон мэт эд зүйлсийг дахин ашиглаж болно. Хуучин хаалгыг ухаалгаар ашиглах боломжтой, хоосон буланг ашиглан гоёмсог тавиур хийгээрэй.
Ханын цаасны оронд номын хуудас
Ханын зураг туршиж үзэхээсээ бүү эмээгээрэй: санаанд оромгүй зарим нэг арга таны гэрийн тохижилтод гайхалтай зохицох ч юм билүү.
Санаа сэтгэл сэргээх хивсэнцэр
Тод өнгө. Шкафанд хэвтээ хэрэггүй хувцас байвал өөд нь татаж аваад гэрээ чимээрэй. Хэрхэн хийх аргыг эндээс бас эндээс үзээрэй.
Зүгээр ч нэг цэцгийн сав биш ээ
Байдаг л цэцгийн сав хаа сайгүй, уйтгартай харагдана. Бусдаас онцлог, өнгөлөг цэцгийн сав хийх аргыг та бүхэн эндээс бас эндээс үзнэ үү.
Даваа гаригийн өглөөг ч өнгөлөг болгох өглөөний цайны тавиур
Хүнд зайлшгүй хэрэгцээтэй зүйл биш ч гэсэн, өөрийгөө болон хайртыгаа эрхлүүлэхэд хэрэгтэй л эд хогшил. Худалдаж авах уу, өөрийн гараар урлах уу гэдэг нь таны хэрэг л дээ. Гэхдээ, ямар ч дэлгүүрээс олдохгүй давтагдашгүйг өөрийн гараар хийхэд дараа нь дурсамжтай сайхан л юм. Зааврыг эндээс үзнэ үү.
Хүйтэнд дулаацуулах бүтээлэг
Дулаан хучлага, бүтээлэг хүний сэтгэлийг тайвшруулж, дулаацуулна. Том нэхээстэй бол бүр л давтагдашгүй. Элдэв тусгай зүүгүйгээр өөрийнхөө гараараа нэхсэн том нэхээстэй бүтээлэг. Аргыг та эндээс үзнэ. Хүмүүс таныг энэ нэхээсийг зааж өгөхийг гуйх болно шүү.
Үйсэн самбарыг орлох шинэ самбар
Ажлын орон зай хэн хүнгүй л чухал зүйл. Магадгүй таны гаражид хэдэн жил хэрэггүй хэвтэх төмөр сараалж байгаа ч юм билүү?
Этгээд хээ хуартай дэр
Гоё ганган дэрний уутанд их мөнгө зарцуулах ямар ч шаардлага байхгүй. Таны унтлагын өрөө эсвэл зочдын өрөөний буйданд тохирох дэрний уутаа өөрөө урлаж сураарай. Өнгийн зохицолгоог та өөрөө хүссэнээрээ гаргаж болно.
Жижиг зайтай өрөөнд ширээ
Таны өрөө жижигхэн ч гэсэн ажлаа хийх эсвэл нэгийг тунгаан суух ширээ хэрэгтэй нь мэдээж. зааврын дагуу та өөрийн гэсэн бичгийн ширээтэй болж мөрөөдлөө биелүүлээрэй!
Хэрэггүй шугамуудыг цуглуулж өлгүүр хий
Зүгээр нэг тавиур дээр хэдхэн шугам хадаад гайхалтай өлгүүр хийж болно. Өлгүүргүй үлдэх хүн байхгүй боллоо.
Ийм цаг өөр хаана ч байхгүй
Өөрийн гараар хийсэн цаг таны гэрт гайхалтай өнгө төрх оруулж өгнө. Эндээс бас эндээс зааврыг үзнэ үү.
Геометрийн дүрс бүхий тавиур
Хоосон хана, тавиурын шаардлага байгаа бол өөрийнхөө хүссэнээр хийх боломж танд бий. Өнгө, дизайны хувьд өргөн сонголттой – заавар.
Цагаан хэрэгслийн сагсаар гэрээ чимэх нь
Үнэтэй болгон гоё ганган биш гэдгийг нотлох бас нэгэн санаа энд байна. Та гар дорх зүйлээрээ сагс сүлжиж хийгээрэй. Таны гэрийн ямар ч буланд тохирох болно.
Үлгэрийн мэт оронд унтмаар байна уу?
Энэ дэлхийн хамгийн тансаг оронд унтахад ямар ч хүндрэл байхгүй. Энэ гайхамшгийг өөрийн гараар урлахад энэ бас энэ сайтаас тусламж аваарай.
Цайны аягыг өөрийн хүссэнээр будаарай
Та сонирхохоо больсон хумсны будгаа хаях гэж бүү яараарай: цайны аягандаа давтагдашгүй өнгө төрхийг оруулах аргыг ашиглан үүгээр зураг зураарай.
Жинхэнэ өлгүүр
Хатсан модны мөчрөөр гайхалтай энгийн өлгүүр урлаж болно. Үнэгүй, ашиглалт өндөртэй – аргыг эндээс үзнэ үү.
Хөшиг тогтоогчийн шинэ загвар
Хөшиг, хөшиг тогтоогчийг өөр нүдээр харж сурцгаая: таны өрөөнд шинэ өнгө төрх нэмж улам тухтай болгоно.
Алтан нууцыг агуулсан ширээний чийдэн
Алтан будагтай жирийн баллон сав таны уйтгартай гэрлийн бүрхүүлийг амилуулж өгнө. Хийхэд амархан зааврыг үзээрэй.
Бүгдийг шийдэх фон
Гэрэл зураг ихэднэ гэж байхгүй, харин хоорондоо авцалдаагүй л зураг гэж байна. Хэн нэг нь ёстой утгагүй зүйл хийжээ гэвэл та бүү тоо – зүгээр атаархаж байгаа юм шүү. Өөрийнхөө хүслийг мэдэр: ингэж чадвал таны гэр улам тохитой, дулаан болно.