in

ГоёГоё Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ ХахаХаха ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай

Богино хугацаанд илүүдэл жингээсээ салж, турахад туслах шилдэг 10 хүнс

Гурван эмэгтэй тутмын нэг нь өөрийн галбирт сэтгэл хангалуун байдаггүй. Эмэгтэй хүн бүр бага ч болов илүүдэл жин хаясандаа баярладаг. Гэвч хоолоо сойх, төрөл бүрийн хоолны дэглэм барих гэх мэт янз бүрийн тураах аргууд нь үр дүн муутай байдаг бөгөөд заримдаа биед муугаар нөлөөлдөг. Азаар өнөө үед зөв хооллолтыг дасгал хөдөлгөөнтэй хавсруулж үр дүнтэй турах арга дэлгэрээд байгаа юм. Турах үйл явцыг хурдасгахын тулд хэцүү хоолны дэглэм барилгүйгээр хоол хүнсэндээ дараах 10 шилдэг хүнсийг хэрэглэхийг санал болгож байна.

Овьёос

Та овьёосыг өглөөний цайндаа хэрэглэдэг үү? Энэ бол хүний биед хамгийн тустай будаа юм. Овьёос нь амин дэм, эрдэс болон бусад биед хэрэгцээтэй шим тэжээлийг их хэмжээгээр агуулдаг. Мөн овьёос хоол боловсруулах тогтолцоог дэмжиж бодисын солилцоог хурдасгадаг. Галбираа үүрд гоё сайхнаар нь хадгалж үлдэхийг хүсвэл энэ л танд тус болно. Чанаж болгодог овьёос хэрэглэхийг зөвлөе.

Авокадо

Турах хүсэлтэй, зөв хооллодог хүн бүрийн хэрэглэдэг жимс мөн. Энэ жимс хангалттай их илчлэгтэй ба тэжээллэг байдаг. Авокадо биед сайн өөх тос агуулдаг учир бүх хүн хэрэглэж болно. Түүнд 20 чухал амин дэм, эрдэс, эслэг агуулагддаг. Цөцгийн тосыг энэ жимсээр сольж авокадогоор амттай салат, зууш бэлтгэж идээрэй.

Брокколи

Энэ байцаа нь В бүлгийн амин дэм, уураг, эрдсээр баялаг байдаг. Мөн түүний найрлагад РР болон U гэх ховор витаминууд орно. 100 гр брокколи 34-хөн ккал агуулдаг. Тиймээс брокколи бол зөв хооллолтын салшгүй нэг хэсэг мөн юм. Түүний тусламжтай турж болохоос гадна эрүүл мэндээ дэмжиж болно.

Ногоон цай

Ногоон цай чанаж уу! Ногоон цай нь чөлөөт радикалуудтай тэмцдэг антиоксидантаар баялаг байдаг. Чөлөөт радикалууд нь дархлааг дарангуйлж өвчин үүсэх шалтгаан болдог ба бие махбодын хөгшрөлтийг хурдасгадаг. Мөн ногоон цай нь эрүүл мэндийг дэмжиж гоолиг галбиртай болоход тусална. Мэдээж ногоон цайг элсэн чихэр болон ямар нэг нэмэлтгүйгээр хэрэглээрэй.

Хар шоколад

Энэ тохиолдолд 70%-аас багагүй какао агуулсан шоколадны тухай яригдах болно. Какаоны агууламж өндөртэй ийм шоколад нь хүний галбир болон эрүүл мэндэд тустай байдаг. Хар шоколаданд антиоксидант, эслэг, төмөр, магни агуулагдана. Хэрэв таны хоолны дэглэмд ямар нэг чихэрлэг зүйл дутагдаж байгаа бол хар шоколадаар өөрийгөө баярлуулаарай. Таны бие ч бас танд баярлана гэдэгт итгэлтэй байна.

Аварга жүрж (Grapefruit)

Грейпфрут зарим хоолны дэглэмийн орцод зайлшгүй ордог. Санамсаргүй тохиолдлоор орсон юм биш ээ. Учир нь юу вэ гэвэл энэ жимс нь бодисын солилцоог хурдасгаж биеэс хорт бодисуудыг гадагшлуулж турахад маш том хувь нэмэр оруулдаг. Мөн грейпфрут нь витамин С-ийн эх үүсвэр болдог. С витамин нь дархлааг дэмжиж эрүүл байхад тусална.

Шош

Шош – хүний биед маш хэрэгтэй бүтээгдэхүүн. Нэгдүгээрт, ургамлын гаралтай уургийн эх үүсвэр бөгөөд спортоор хичээллэгсдэд маш чухал. Хоёрдугаарт, шошинд их хэмжээний эслэг болон бусад төрлийн биед чухал бодисууд агуулагдана. Та энэ хүнсийг хэрэглэснээр удаан хугацаагаар цатгалан, сэтгэл хангалуун байх болно.

Нэрс

Нэрс нь эрүүл амьдралын хэв маягтай хүн бүрийн хүнсэнд заавал хэрэглэгддэг. Энэ жимсгэнэ хараанд сайнаас гадна бие галбир болон эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Нэрсэнд маш олон үнэт антиоксидантууд агуулагддаг. Турах гэж байгаа хүмүүст нэрс хамгийн гоё амттан байх болно.

Сэвэг зарам

Сэвэг нь шоштой ижил шинж чанартай байдаг. Энэ нь цатгалан байх хугацааг уртасгадаг ба биеийг тэжээллэг бодис, витамин, энергиэр хангадаг. Сэвэг таны хоолны дэглэмийг төрөлжүүлэхэд тусална.

Бүйлс

Бүйлс нь самрууд дундаа хагийн их амин дэм, чухал бодис агуулдгаараа тэргүүлдэг. Энэхүү самар витамин Е, антиоксидант болон бусад хэрэгцээтэй бодисыг агуулдаг. Мөн энэ самар нь турж байгаа хүмүүст амны зугаа болно. Ингэхэд үнээний сүү нь бүйлстэй сайн зохицдог учир бүйлстэй сүү хийж ууж болно шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *