Сэтгэл зүйчид биеийн ердийн чадвараа ашиглан стресс арилгах энгийн аргуудыг зөвлөж байна. Эдгээр аргууд итгэмээргүй санагдаж болох ч танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Зайрмаг эсвэл гадил ид
Амттай хоол хүнс тайвшрахад тусалдаг, харин биед тустай амттанууд нь серотонин ялгаралтыг дэмждэг. Чихэрлэг зүйл идэлгүйгээр стрессээ арилгахыг хүссэн хүмүүс мэдрэлийн системд чухал омега-3 хүчлээр баялаг тослог загас идэхийг зөвлөж байна.
Үсээ самнах
Мэдрэлийн ачаалал нь нүүр, хүзүү, гарын жижиг булчингууд руу мэдэгдэлгүй шилждэг. Эдгээр булчингуудыг суллахын тулд 10 минутын турш үсээ самнаарай. Илүү сайн нөлөө үзүүлэхийг хүсвэл намуухан хөгжим тавиад самнаарай.
Стрессээ урсгах
Усны урсгал сөрөг энергийг хэрхэн хялбархан урсгадаг болохыг анзаарч байсан уу? Стрессээ арилгахын тулд 15 минут бүлээн шүршүүрт ороорой. Шүршүүрээр толгой, мөрөндөө иллэг хийгээрэй. Стресс арилахыг та удалгүй мэдрэх болно.
Нэг минутын дасгал
Шатаар гүйснээр стресс арилдаг: хамгийн хурднаараа 30 секунд шатаар дээш гүйж яг тэр эрчээрээ доош буугаарай. Ийм дасгал нь тархины сэтгэл хөдлөлийн стрессийг удирддаг хэсгийг хүчил төрөгчөөр хангадаг юм.
Будах
Өнгө, будаг нь тархид богино хугацаанд үр дүнтэй нөлөөлдөг аж. Хэт стресстэй байх үедээ 2-3 минут зураг будаж өөрийн сэтгэлгээ болон бүтээлч чадвараа дээшлүүлээрэй.
Эмхэлж цэгцлэх
Хэрэггүй юманд санаа зовж байгаа бол үүнээс сатаарахын тулд эсвэл бодлоо цэгцлэхийн тулд эд зүйлсээ сав, шүүгээнд ялган хийж, тоос толбо арчиж болно. Гялалзсан цэвэрхэн гадаргуу, мөн цэгцэлж тавьсан эд зүйлс сэтгэл зүйн эерэг нөлөө үзүүлдэг.
Үнэрээр эмчлэх
Магадгүй танд сайхан дурсамжийг тань сэргээдэг дуртай үнэр байдаг байх. Үнэрлэх мэдрэхүй бидний ухамсарт ихээр нөлөөлдөг нь гайхалтай. Ихэнх хүмүүсийг шанц, ваниль, шинэхэн өвсний үнэр тайвшруулдаг.