Орчин үед гэр ахуйн химийн бодисууд олноор гарсан боловч дэлгүүрийн лангуунуудад одоог хүртэл барааны саван байсаар л байна. Социализмын үед барааны саван айл бүрт байсан ба гэр ахуйн цэвэрлэгээний бодисууд болон хувийн ариун цэврийн олон бүтээгдэхүүнийг дан ганц барааны саван л орлодог байлаа. Жишээ нь, вокны оронд барааны саван, шампунь, нүүр гарын савангийн оронд мөн л барааны саван гэх мэт.
Хямдхан мөртлөө ашигтай талуудаараа ямар ч цэвэрлэгээний бодисыг хол давах барааны саванг гоо сайхнаас авахуулаад эмчилгээний журмаар ч ашиглаж болно. Түлэгдсэн үед болон мөөгөнцрийг эмчлэхэд, цаашлаад үрэвсэлт өвчний үед ч барааны саванг хэрэглэж болдог.
За тэгвэл элдэв зүйл нуршилгүйгээр барааны савангийн ашиг тусын талаар өгүүлье.
Барааны саван дээр байгаа тоонууд ямар учиртай вэ?
72%, 70%, 65% – энэ бол барааны саванд агуулагдах тосны хүчлийн агууламжийг хувиар илэрхийлсэн байдал.
Тосны хүчлийн хэмжээ хэдий чинээ их байна төдий чинээ бохирдол болон халдвартай илүү сайн тэмцэнэ гэсэн үг.
ДАВУУ ТАЛУУД:
Бусад угаалгын бодисуудад байхгүй олон чанарууд барааны саванд бий.
Барааны савангийн эхний давуу тал нь бүтээгдэхүүнийг натурал, экологийн цэвэр түүхий эд, ургамлын тос, амьтны өөхөөр хийдэг ба барааны саван харшил өгдөггүй, хүний бие организмд ямар ч хор нөлөөгүй зэрэгт оршино.
Уг бүтээгдэхүүнийг ихэнхдээ хувцас угаахад болог хүүхдийн орны даавуу угаахад ашигла хэмээн зөвлөдөг. Хувцас, даавуу зэргээ угаасны дараах савантай усаар тасалгааны цэцгүүдийг усалж болно. Учир нь барааны саван химийн бодис агуулдаггүй учраас савантай ус тасалгааны ургамалд хоргүй.
Барааны савангийн хэрэглээ:
1. Барааны саванг дурын гадаргуу, сав суулгыг цэвэрлэхэд ашиглаж болдог.
2. Түүнчлэн барааны саван зарим төрлийн даавууны чанарт эерэгээр нөлөөлдөг. Жишээ нь, ноосон эдлэл. Ноосон эдлэлийг барааны савангаар угаасны дараа ноосон эдлэлүүд тань хөвсгөр болж, анхных шигээ зөөлхөн болно.
3. Барааны савангаар толгойгоо байнга угаавал үс өтгөн болж, хагнаас ангижрах болно.
4. Барааны савангийн тусламжтайгаар өтгөн бас урт үстэй болж болно. Эхлээд бохирдол арилгах зорилгоор шампуниар үсээ угаана. Дараа нь барааны савангаар угаана. Туршиж үзсэн хүний сэтгэгдлийг хуваалцъя.
«Манай ангийн охин урт, өтгөн үстэй. Бүх хүмүүс л түүний урт, өтгөн үсийг гайхан шагширдаг байсан. Би нэг өдөр тэсэлгүй тэр охиноос яаж ийм урт үстэй болсон талаар нь, үсээ хэрхэн арчилдаг талаар нь асуусан. Хариулт нь тун энгийн байв. Барааны саван. Би туршиж үзсэн ба хагас жилийн дараа гэхэд миний хэдэн шингэн хялгасны оронд өтгөн, урт, ямар ч хаггүй үс бий болсон. 9 жилийн турш барааны савангаар үсээ арчилж байна. Н., 26 настай»
5. Сурган хүмүүжүүлэгчийн зөвлөснөөр 1 ээж хүүхдийнхээ дөнгөж эхэлж байгаа хөлний үрэвслийг нь барааны савангаар эдгээжээ.
6. Барааны саванг үрэвсэлт процессуудын үед хэрэглэж болно (эхэлж байгаа үжилээс авахуулаад).
7. Барааны савангаар эмэгтэйчүүдийн өвчнийг ч эмчилж болно. Барааны савангаар тогтмол, сайн угаахад л хангалттай.
8. Мэс засалч нар барааны савангийн мэс заслын бээлийг ч орлох гайхалтай чанарыг сайн мэднэ. Барааны савангаар гараа хөөсрүүлээд хатаадаг ба ингэснээр хагалгааны явцад санамсаргүй гараа зүсвэл халдвар авах эрсдэл хамаагүй багасдаг.
9. Барааны саван вирусын эсрэг үйлчилгээтэй. Янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд барааны саван ашиглаарай.
10. Толгойгоо барааны савангаар угааснаар үс өтгөн эрүүл болно) үсний хугарамтгай байдал арилна). Доорх аргыг хэрэглэснээр үс хуурайшихгүй, илүү сайхан болох болно. Барааны савангаар угаасныхаа дараа уксусны сулхан уусмалаар юмуу нимбэгний шүүсний уусмалаар толгойгоо зайлна.
11. Долоо хоногт 2 удаа барааны саван ашиглан усанд орох хэрэгтэй. Ингэснээр арьс залуу харагдана. Усанд орсныхоо дараа арьсаа хүүхдийн тосоор тослох ба ийм арга нь үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс ч илүү үр дүнтэй.
12. Ууранд суухдаа савангийн уусмалд норгосон хус шүүр ашиглах нь арьсыг гайхалтай цэвэрлэж, дотроосоо л гэрэлтсэн өнгөлөг болгоно.
13. Дөнгөж эхэлж байгаа хамрын битүүрэлд барааны саван тустай. Савангийн уусмал бэлдээд уусмалдаа хөвөн дүрээд хамрын хөндийгөө цэвэрлэнэ. Хамар эхлээд хорсох боловч хамрын битүү арилсан байх болно. 2-3 удаа ингэж цэвэрлэсний дараа та хэсэг хугацаанд ханиадыг мартах болно.
14. Нохойд хазуулсан тохиолдолд шарханд халдвар орохоос сэргийлэн шархнаасаа цусаа сайн урсгаж байгаад (бактери цусаар гарах болно) дараа нь барааны савангийн уусмалд норгосон марль эсвэл бинт тавиад бооно.
15. Хөлийн улны мөөгөнцрийг барааны савангаар эмчилж болно. Асуудалтай хэсгүүдээ саван, сойз ашиглан сайтар угаагаад йод түрхэнэ.
16. Биеийн илүүдэл үснүүдийг арилгасны дараа арьсанд улайлт үүсэхээс сэргийлэн барааны саван ашиглаж болно. 1 удаа савангаар хөөсрүүлээд л болоо.
17. Цагаан юм гарах болон хөлрөлтийг барааны саван эмчилнэ. Барааны савангаар асуудалтай газруудаа сайтар угаах ёстой ба барааны саван бүх бактери, мөөгөнцрийг устгана.
18. Амны хөндийд ямар нэгэн асуудал үүсээд байгаа бол шүдний сойзоо барааны савангийн уусмалаар цэвэрлээд савангийн уусмалд хонуулна. Маргааш өглөө нь гэхэд л таны шүдний сойз бүрэн ариутгагдсан, халдваргүйжсэн байх болно.
19. Барааны саванд шүлт ихээр агуулагддаг ба шүлт нь бохирдлыг хурдан уусгадаг. Тэгээд ч барааны саван микробын эсрэг үйлчилгээтэй. Анагаахын салбарт одоог хүртэл барааны саванг ариутгалын зорилгоор хэрэглэж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш юм
20. Хөлний мөөгөнцрийг эмчилнэ. 1 долоо хоногийн турш хөлөө савантай хүйтэн усаар угаахад л мөөгөнцөр ор мөргүй алга болно.
21. Цоолуулсан чих үрэвссэн тохиолдолд дараах аргыг ашиглаж болно. Барааны саванг үрүүлээр үрээд сонгины шүүс нэмээд үрэвссэн хэсэгтээ тавина. Орой нь аваад үрэвсэлтэй хэсэгтээ спирт түрхэнэ. Асуудал дороо л алга болно.
22. Барааны саван бол хаван, хавдар арилгах шидтэй. Саванг усанд уусгаад бэлэн болсон уусмалаараа гэмтэлтэй хэсгийг шавшина. Уг аргыг өдөрт хэд хэдэн удаа давтана.
23. Батганы эсрэг үйлчилгээтэй. Барааны саванг саванд хийгээд ус нэмж савангаа багсаар сайтар хөөсрүүлнэ. 1 хоолны халбага хөөс, 1 цайны халбага давс 2-ыг холино. Энэ холимгоо сайтар угаасан нүүрэн дээрээ тавина. Хорсоно гэдгийг сануулъя. Энэ нь эмчилгээний процесс явагдаж байна гэсэн үг юм шүү. Маскийг 30 минут байлгана. Таны нүүрэн дээр хуурай давс үлдсэн байх ба та давсыг гараараа унагаасны дараа эхлээд халуун дараа нь хүйтэн усаар угаана. Энэ аргыг 2-3 долоо хоногийн турш өдөрт 2-3 удаа хэрэгжүүлээрэй.
24. Буглааны эсрэг бодис. Барааны саван, элсэн чихэр, үрсэн сонгиныг ижил хэмжээтэй холиод уг холимгоо бугласан хэсэгтээ түрхэнэ. Түрхсэний дараа бинтээр боох хэрэгтэй. Энэ аргыг шөнө турших нь илүү үр дүнтэй ба өглөө гэхэд таны шарх бүрэн цэвэрлэгдсэн байгааг хараад та гайхах болно.
25. Эмч нар 2 долоо хоногт нэг удаа барааны саван ашиглан усанд орох нь вирус, бактериас сэргийлэх ач холбогдолтой гэж зөвлөдөг.
26. Хөлийн өсгий хагарах, эвэршилт үүссэн тохиолдолд дараах аргыг туршаарай. 2 литр халуун усанд 1 цайны халбага сод, 1 хоолны халбага үрж жижиглэсэн барааны саван хийгээд хөлөө дүрнэ.
27. Барааны саван болон борооны ус нь үс уналтыг эмчилнэ. Бараан өнгийн савангаар долоо хоногт 2 удаа үсээ угаах ба энэ аргыг 2 сарын турш хэрэглэснээр үс уналтыг мартах болно.
28. Хэрвээ гэмтэлтэй хэсэгтээ барааны саван түрхэх юм бол хөxрөлт, хөx няц үүсэхгүй.
29. Барааны саван түлэгдэлтэнд. Хэрвээ та гараа эсвэл өөр аль нэг газраа түлэгдсэн бол (гал тогоонд жишээ нь, плиткенд эсвэл халуун усаар) түлэгдсэн хэсэгтээ барааны саван түрхээд (сайн хөөсрүүлнэ!) хатаана. Цэврүү үүсэхээс сэргийлэх ба багахан зэргийн түлэгдэлтийн үед бол улайлт ч үүсэхгүй.
30. Барааны савангаар хийсэн 3-4 см орчим шулуун гэдэсний лаа нь гэдэс гүйлгүүлэх үйчилгээтэй. Энэ аюулгүй арга нь ахмад настан болон жирэмсэн хүмүүст нэн ялангуяа тустай.
31. Барааны саван эмчилгээний болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй. Дотор эрхтнүүдийн гэмтэлд ч барааны саван тустай.
Ноосон ороолт юмуу өөр ямар нэгэн ноосон эдлэл аваад барааны савангаар үрнэ (хуурайгаар нь эсвэл бага зэрэг чийгтэй). Барааны саван түрхсэн хэсгийг нь өвчтэй хэсэгтээ тавьж хонуулна. Хэрвээ өвдөлт хүчтэй бол бүхэл өдөржин тавьж болно.
Баярлалаа ёстой хэрэгтэй зөвлөгөө бнаа
Us ugaahad hag arildag ym bn lee shuu