in , ,

ГунигтайГунигтай ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв ХахаХаха ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Хятад хүнсийг ямар ч нөхцөлд бүү худалдаж авч хэрэглээрэй! Яагаад гэдгийг нь танд хэлж өгье…

Хятадад үйлдвэрлэхгүй бараа бүтээгдэхүүн гэж байхгүй – цахилгаан хэрэгслээс авахуулаад хүнсний бүтээгдэхүүн гээд бүгдийг л хийнэ. Дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг нь ч үнэн. Хэдэн саяар нь худалдахаас гадна худалдаж авна.

Хэдхэн зоосны үнэтэй бараа бүтээгдэхүүн нь хор уршиг ихтэй гэдгийг та мэдэх биз.  Хүнсний бүтээгдэхүүний хувьд хэрвээ Хятад гарал үүсэлтэй л бол маш болгоомжтой хандсан нь дээр шүү.

Дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна.

Сармис

Сармисны дэлхийн хэрэглээний 80 хувийг Хятад улс хангадаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар Хятадад ургасан сармис нь хүнд метал, хортон шавьж устгах хор зэрэг хүний биед хортой бодисоор дүүрэн байдаг ажээ. Гадаад улс орнууд руу ачихаасаа өмнө хлорын уусмалд дүрээд авдаг байна, удаан хадгалах зориулалтаар ийм уусмалд дүрдэг.

 

Хар перец

Хэрэглээ ихтэй амтлагч. Энэхүү амтлагчийн хэмжээг ихэсгэх болон амтыг нь сайжруулахын тулд нэмэлт бодис хийдэг ажээ. Жишээ нь, будсан крахмал, шохой нэмдэг байна.

 

Мөөг

Даршилсан мөөгний нийт хэрэглээний 35 хувийг Хятад улс хангана. Энэ мөөгний хор уршгийг анхлан 2006 оноос эхлэн ярьж эхэлсэн. Бээжин хотын ойр орчим ургуулсан мөөгнөөс хордож 16 хүн эмнэлэгт хүргэгдэж байсан түүхтэй. Агаарын бохирдлоос болж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихээр үзүүлэх болжээ.

 

Загас

Хятадын экспортын жагсаалтын дээгүүрт бичигдэх хүнсний нэг. Загас үржүүлгийг богино хугацаанд үр дүнтэй явуулахын тулд маш их хэмжээний гормон болон хүчтэй антибиотик ашигладаг. Мөн загас үржүүлж буй усан сангуудын бохирдлын хэмжээ маш их байдаг байна.

 

Хятад байцаа

Тээвэрлэлт даах чадварыг нь сайжруулахын тулд тариаланчид формальдегидээр бүрдэг ажээ. Үр дүн нь хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлнө: арьсны харшил, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана.

 

Ногоон вандуй

2005 оноос эхлэн хуурамч вандуй үйлдвэрлэж эхэлсэн. Ногоон өнгийн өнгө орлуулагч, метабисульфат натри (хортой бодис) болон шар буурцгаар хийдэг ажээ. Метабисульфат натри нь хорт хавдар үүсгэж байгаа тул хэрэглэхийг бүрмөсөн хориглосон. Вандуй ямар чанарынх болохыг хэрхэн шалгах вэ: усанд хийхэд зөөлрөхгүй бөгөөд ус нь цайвар ногоон өнгөтэй болж байвал хуурамч ногоон вандуй гэсэн үг.

 

Будаа

Хуурамчаар хийж болох бас нэгэн хүнсний бүтээгдэхүүн бол цагаан будаа. Төмсний крахмал дээр хуванцар нэмдэг ажээ. Ийм будаа иднэ гэдэг нь гялгар уут идсэнтэй л адил. Ийм будаа идэхгүйн тулд будаагаа сайтар шалгаж авч байна уу.

Дээрх мэдээллийг сайтар судлаад анхааралдаа авахыг хүсэж байна. Аливаа бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө савлагаан дээрх бичилт, чанарыг нь заавал шалгаарай.

13 Comments

Сэтгэгдэл бичих
  1. үгүй мөн аюултай юм. гэхдээ монголчууд хятадад очихоороо хятад хүнтэй ах дүү , сайн найз болж, хоолыг нь амаа олохгүй иддэг. хэн ч байсан шүү ерөнхий нар, сайд дарга, эзэдноёд, наймаачин, ард, энгийн хүн гээд л. энэ ямар учиртай вэ?.

  2. Хил , Гааль , Мэргэжлийн хяналтынхан ажлаа хийгээчээ ! Төрөөс Хятадаас хүнсний бүтээгдхүүн оруулахгүй байх шийдвэр гаргах хэрэгтэй байна ! ! ‘

  3. Монгол ногоо ч харин хангалтатай шүү тэгээл цөцгиймасль шар тосоо гишүүний вариань гогв мангиар цээнээ иднэ Хөдөө бол ориг юмаа сонгож идий гэвэл зөндөө Хархад хүүхэдүүд л их идэх юмдаа амтатанд дуралаад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *