Бид бүгд энергийн түвшинд бие биетэйгээ холбоотой байдаг. Хэрвээ энэ холбоо аз жаргал, амьдралын баяр баясгалан авчирдаг бол сайн л байхсан. Даанч зарим нэг хүмүүс сөрөг энерги ялгаруулж байдаг. Хорвоо ертөнцийг сөргөөр харах, амьдарч байгаа улс орныхоо засаг төрийг буруутгах, өөрийгөө голох, ажил амьдрал, хайр сэтгэлийн харилцаа, үр хүүхдүүддээ сэтгэл дундуур байх гэх зэргээр сөргийг түгээж байдаг. Ийм хүмүүс «бүх юм муу муухай байна» гэсэн үзэл бодлоо танд халдааж байдаг. Та сонсоно, харамсана, иймэрхүү байдлаар бүх сөрөг энергийг өөртөө шингээж авна. Бусдын асуудлыг сонсож хуваалцсанаар танд ч, нөгөө хүндээ ч сайхан болохгүй нь ойлгомжтой.
Бусдын сөрөг энергийг хажуугаараа өөртөө хал балгүй өнгөрөөж сурна гэдэг бол таны амьдралыг хөнгөвчилж өгөх нэг төрлийн чадвар юм. Хэрхэн үүнд суралцах вэ? Бид танд дараах 5 зөвлөгөөг хүргэж байна.
1. Та бүгдэд тааруулж чадахгүй гэдгийг сана!
Хэн нэгэн танд гомдоллож байвал та түүнд таалагдах гэж хичээх хэрэггүй. Хичээснээр энэ нь таны энергийг сорж, энергийн хувьд таныг түүнээс хамааралтай болгоно.
Хүн бүхэн таныг хайрлахгүй. Хүмүүс энэ ертөнцөд өөр зорилгын төлөө амьдардаг. Эхлээд өөрийгөө хайрла, ингэснээр та бусад хүмүүсийн бодлын нөлөөллөөс таныг хамгаалах хүч бүхий орон зайг үүсгэж чадна.
Түүнчлэн та бүх хүнийг өөрчилж чадахгүй гэдгийг ч бас санаж яв. Бусдыг өөрчлөх нь таны үүрэг даалгавар биш. Заримдаа таны хийж чадах хамгийн сайн, оновчтой зүйл бол зүгээр л бусдын энергийг өөртөө шингээхгүй байх явдал байдаг.
2. Бусдыг өөрийнхөө амьдралд болгоомжтой уриарай!
Таны бие, ухаан, хүрээлэл бол таны цайз л гэсэн үг. Та цайздаа хэнийг урих вэ? Энэ нээлттэй урилга уу? Орохоосоо өмнө гутлаа арчих ёстой юу? Эсвэл таны сэтгэл рүү шавхай чирж орж ирэх нь хэвийн л зүйл үү?
Хэрвээ та хүнд зүсэм талх өгвөл дараагийн өдөр нь тэр хүн таниас бүтэн талх нэхэх болно. Хэрвээ та хэн нэгнийг амралтын өдрүүдээр гэртээ байлгавал тэр дахин долоо хоног (эсвэл 2 долоо хоног) гэрт чинь байхыг эрмэлзэнэ. Би эхнэрээ хүйтэн хөндий, зарим хамаатнуудад маань харамч нарийн байдлаар ханддаг гэж боддог байсан. Гэхдээ эхнэр маань өөрийгөө болон өөрийхөө гэрийг хүндэлдэг гэдгийг ойлгож, мэдсэнээс хойш би түүнийхээ хандлагыг үнэлж, хүлээн зөвшөөрсөн.
Эелдэг байна гэдэг сайн хэрэг. Гэвч толгой дээрээ гаргаж, давраахгүйн тулд баримтлах ёстой хил хязгаар гэж бий. «Үгүй» гэж хэлж сур. Ингэж хэллээ гээд санаа зовох хэрэггүй.
3. Тэнэг хүнд анхаарал хандуулахаа боль!
Оршин тогтнож, амьд үлдэхийн тулд шимэгчдэд эзэн хэрэгтэй. Та хэн нэгэнд анхаарал хандуулаад байвал та түүнд энергиэ өгч байдаг. Энергийн вампирууд таны энергийн нөөцийг багасгаж, таны бодол санааг хулгайлсаар байдаг. Зарим нэг хүмүүс тань руу сөрөг энерги шидлээд дараа нь ээлжит нэгэн бай руугаа явдаг.
Гэтэл зарим нэг хүн ажил дээрх таагүй явдал, хайр дурлалын бүтэлгүйтэл, бүр ололт амжилтаа хүртэл тантай хуваалцдаг. Энэ бүх эерэг сөрөг сэтгэл хөдлөлүүд таныг тамирдуулж, таны амьдралыг өөрчилж байдаг (сайнаар биш гэдэг нь тодорхой).
Өөрийгөө хайрла, хүмүүсийг ярихыг нь зогсоо. Эсвэл та яг одоо ярих гэж байгаа зүйлийг нь сонсоход бэлэн биш байна гэж хэл. Ингэснээр та бусдын хорт энергийг шингээж авахаа болино.
4. Агаарт гар, агаар амьсгал
Хотоос гар, байгалийн сайхныг мэдэр. Ой мод, хээр талд очиж бясалгал хий, амар, цэвэр агаараар амьсгал. Бие дотор байгаа усаа цэвэрлэ, дасгал хий. Эрвээхий шиг хөдөл: зөөлөн, хурдан…
Агаар амьсгалах нь цусны эргэлтийг сайжруулж, эргэн тойрны хүмүүсийн энергийг шингээж авахыг болиулна. Өөртөө итгэлтэй зугаал, толгойгоо дээш өргө. Таны настрыг унагаах боломжийг бусдад бүү олго.
Авгалдай эргэн тойрныхоо бүх зүйлийг идэж, таргалж, хөдөлж чадахаа больдог. Тэр нисэхийн тулд эхлээд хөнгөн болох хэрэгтэй.
5. Бодол санаа, сэтгэл хөдлөлөө хянаж сур
Та өөрийгөө юу гэж бодох нь 100% таны хариуцлага. Орчлон ертөнц таныг сорихын тулд зарим нэг хүмүүсийг явуулдаг. Бид өөрийгөө хэрхэн хүлээн авах нь бусад хүмүүсийг хэрхэн хүлээж авахаас хүчтэй.
Та хохирогч биш, таныг удирдах эрх хэнд ч байхгүй. Таны санааг зовоож байгаа бодол санаа, хүлээлтүүд хэрхэн бодит байдал дээр биелэлээ олж байгааг анзаараарай. Хэрвээ бүх зүйл таны тэвчээр, энэрэнгүй байдал, цухалдуу зангаас тань хамаарч байвал юу хийх ёстой вэ?
Өөрийнхөө хариу үйлдлүүдээ хянаад сурчихвал та өөртэйгээ илүү гүнзгий түвшинд нэгдлээ л гэсэн үг.
Таны энергийн түвшинг нэмэгдүүлдэг нөхцөл байдлыг өөртөө үүсгэ. Хамт байхад сайхан байдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Мөн тантай хамт байхад ч тэр хүмүүст сайхан байх ёстой.
Бусад хүмүүсийн энергиэс өөрийгөө хамгаалах шинжлэх ухаан таны өөрөө өөрийгөө хайрлах хайраас эхэлнэ. Та аз жаргал, амар амгаланг хүртэх эрхтэй. Үгүй гэж хэлэх нь хэвийн л зүйл гэдгийг сана. Та өөрийнхөө одоо байгаа энергийн нөхцөл байдлын гол эзэн нь.
Таны эргэн тойронд энергийн вампирууд байдаг уу? Сөрөг энергиэс өөрийгөө яаж хамгаалдаг вэ? Бидэнтэй сэтгэгдлээр хуваалцаарай!
Bolor Kh Az Jargal
Bold Bulgan
С’ Даваасүрэн
yaj
Amia bodsonzuvluguu yu archaagui
Deer ued hund muu ug how jiw yridaggui b.laa odoo ungusuun
Uuruu uurtuu itgeltei bai, tegeed l boloo
Uurtuu itgeltei bai