in

Гэрийн эзэгтэй нарын өдөр тутмын цэвэрлэгээг эрс хөнгөвчлөх 21 лайфхак: 100% үр дүнтэй!

Гэрийн ажил  таньд их төвөгтэй хэзээ ч дуусахгүй ажил мэт санагддаг уу ? Хэрэв тийм бол та наашаа анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэнд энгийн, боловч ихээхэн хэрэг болохуйц цэвэрлэгээний аргуудыг танилцуулж байна.

1. Арилахгүй байгаа фломастерын толбыг шүдний оогоор арилгаад үзээрэй.

 

2. Цонхны хөшигний завсар хурсан тоосыг хэрэглэхгүй болсон оймсоороо арчаарай.

 

3. Хогийн саваа хөлдөөсөн мөс ашиглан цэвэрлээрэй.

 

4. Гэрлийн бүрхүүл дээр тогтсон тоосыг өнхрүүш ашиглан арчаарай.

 

5. Тоос сорогчны урд хэсэгт жижиг хошуу хийж гэрийн өнцөг булан, завсар зайд орсон тоосыг сороорой.

 

6. Наргил модны тос, хөөлгөгч содыг холиж энд тэнд наалдсан цавууны үлдэгдлийг арилгаарай.

 

7.Хагарсан шилийг авахдаа талхаар жийрэглээрэй.(Энэ нь гараараа эсвэл даавуугаар авснаас илүү аюул багатай байх болно.)

 

8. Аяга таваг угаагчыг бичил долгионы зууханд хийж ариутгаарай. Ингэснээр бактерийг устгаж, муухай үнэрийг арилгах шидтэй.

 

9. Гудас дэвсгэрээ хялбар аргаар цэвэрлээрэй. Эхлээд хөөлгөгч содыг гудсан дээгүүрээ тарааж цацах ба хэсэг хугацаны дараа тоос сорогчоор цэвэрлэнэ.Дараа нь хэдэн дусал анхилам үнэртнийг шүршихэд л хангалттай.

 

10. Бяслаг үрэгчээ төмсөөр цэвэрлээрэй.  (Төмсний цардуул үрэгчин дээр үлдсэн үлдэгдлийг ор мөргүй арилгадаг)

 

11. Цагаан цуугаар аяга угаагчаа гүн цэвэрлээрэй. Аяга угаагчаа хоослоод асгархааргүй аяганд цуу хийгээд хүчтэй эргэдэг дээр нь тохируулах ба хэсэг хугацааны дараа аяга угаагч тань цэвэрхэн болсон байх болно.

 

12. Нимбэгний хүчил, нунтаг сахар ашиглан хэрчигч хавтангаа ариутгаарай.

 

13. Цагаан цууг гурилтай хольж гуулин эд зүйлсээ өнгөлөөрэй.

 

14. Саа, гялтганасан төрлийн зүйлийг хүүхдийн зөөлөн тоглоом ашиглан цэвэрлээрэй.

15. Бэрсүүт жүрж ба давсаар ваннаа зүлгэж өнгө оруулаарай.

16. Тоос шороонд дарагдсан хананы зургаа талхаар зөөлөн үрж шороог нь унагаарай.

 

17. Шалны хөндлөн модон дээр тогтсон тоосыг хуурай алчуураар арчаарай.

18. Компьютерийн гарыг чих цэвэрлэгч хөвөнд бага зэрэг спирт шингээж гүн цэвэрлээрэй.

19. Тосонд дарагдсан бохир шарах шүүгээг цэвэрлэхдээ угаагч шингэн, хүнсний сода, цагаан цууг хольж бохирдсон хэсэгт түрхээд 15 минут орчим байлгана. Дараа нь цэвэр усаар арчихад тос, бохирдол ул мөргүй арилахыг та харах болно.

 

20. Хүүхдийнхээ жижиг сажиг тоглоомудыг аяга угаагчинд хийж ариутгаад үзээрэй.

 

21. Цагаан цууны уураар бичил долгионы зуухаа цэвэрлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *