Хушганы яс нь хүний дотоод эрхтэнд сайнаар нөлөөлөх бодисоор баялаг байдаг байна. Хушганы ясыг хогийн саванд хийснээр судасны хана цэвэрлэх, дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хаяж байгаа гэсэн үг ажээ.
Цусны даралт өндөртэй хүмүүст
Хушганы ясны ханд нь цусны даралтыг тогтворжуулна. Энэхүү хандыг хийхэд маш амархан:
Эхлээд 15 хушга идээд ясыг нь тусад нь аваарай. Хушганы ясыг угааж цэвэрлээд хатаана. Шилэн эсвэл паалантай саванд цэвэрлэсэн ясаа хийж дээрээс нь шил архи хийж хуурай халуун газар тавина. Хоёр долоо хоногийн дараа ясны ханд бэлэн болно. Ясны ханд нь кумарин гэх бодисоор баялаг. Энэ бодис нь цусанд орсноор цусны эргэлтийн системийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн уушги цэвэрлэх буюу цэр гадагшлуулах үйлчилгээ үзүүлэх ажээ.
Хушганы ясны хандыг уламжлалт анагаах ухаанд эртнээс хэрэглэж эхэлжээ. Жишээ нь халимгийн уламжлалт анагаах ухаанд уг хандыг толгой эргэх, нойргүйдэл зэргийг эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Халимаг ард түмэн хушганы ясаа сүүнд хандалдаг байсан байна.
Хушганы ясны үнс
Эрт дээр үеэс хушганы ясыг шатаадаг байжээ. Шатаасан яснаас үлдсэн үнсийг өвчин анагаах зорилгоор ашигладаг байв. Үнсийг дарс, ургамлын гаралтай тостой хольж үс унахад болон ил шарх сорви зэргийг эдгээхэд хэрэглэдэг байжээ. Ясны үнс тавьсан шарх нь богино хугацаанд эдгэрдэг, унасан үс эргэж ургахад нөлөөлдөг байна.
Өнөөдөр хушганы ясыг идэвхжүүлсэн нүүрсний оронд ашиглах болжээ. Биеэс хорт бодис гадагшлуулахад өндөр үр нөлөө үзүүлж байгаа гэж үзэх болсон тул цацраг идэвхит бодисын хордлого тайлах зорилгоор ашиглах болжээ.
Хордлого тайлах бэлдмэлийг гэрийн нөхцөлд хийх арга тун энгийн: нунтаг болтол нь нүдсэн ясыг хоолны саванд хийж гал дээр тавьж шатаана. Утаа гарч эхлэнгүүт нь нунтаг ясаа сайтар хутгаж 15 минутын турш жигд түлнэ. Шатсан ясыг хөргөнө. Хордлого тайлах зорилгоор уух гэж байгаа бол 1-2 хоолны халбага ясны үнсийг стаканд усанд хийж хутгаад 15 минут тутамд 2 хоолны халбагаар ууж дуусгана.
Үс авах зорилгоор …
Биеийн хүсээгүй газар ургасан үснээсээ салахад хушганы яс хэрэг болно гэж та төсөөлж ч байгаагүй юу? Ясны үнсийг бага зэргийн устай хольж зуурмаг бэлдээд авах гэж байгаа үсэн дээрээ түрхээд татахад орчин үеийн ямар ч депиляцаас дутахааргүй үсийг тань хуулах болно.
Хушганы ясыг энэ мэт зүйлд ашиглаж болох нь ээ. Ямар ч химийн орцгүйгээр эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавих боломжтойгийн тод жишээ. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхэд таны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхгүй. Хэрвээ та хушга идэх дуртай бол ясаа хаялгүй бидний санал болгосон жорын дагуу эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавиарай.