Зөв боловсон харилцаа – хүмүүжилтэй хүний нийгэм дунд биеэ авч явах соёл. Нийгмийн ямар ч давхаргад биеэ зөв боловсон авч явах дүрэм үйлчилдэг бөгөөд энэ нь эелдэг байхаас эхэлнэ. Зарим нэг хүмүүс энгийн зүйлийг мэдэхгүйгээсээ болж өөрийгөө эвгүй байдалд оруулах нь элбэг байдаг ажээ.
Орчин үеийн нийгэмд баримтлах биеэ зөв боловсон авч явах 10 алтан дүрмийг танд танилцуулахаар бэлдлээ. Аливааг өөрчлөхийг хүсвэл өөрөөсөө эхлэх ёстойг та мэдэх биз ээ.
Урьдчилж хэлэлгүйгээр хэзээ ч айлд бүү зочлоорой. Хэрвээ танай гэрт урилгагүй зочин ирсэн бол та үсэндээ пигужтэй, гэрийн халаттайгаа ичилгүй зогсож болно. Урилгагүй зочноо дайлах зүйлгүй бол – бас санаа зовох хэрэггүй, та хэнийг ч хүлээж байгаагүй шүү дээ. Зочид өөрөө өөрийгөө дайлах зүйл авчирсан бол таваглаад урилгагүй зочноо дайлаарай.
Цуг явж байгаа хүнийхээ таньдаг хүнтэй мэндлэнэ. Хэн нэгэнтэй явж байхад таньдаг хүн нь таарвал та нүдээ бууруулж дуугүй өнгөрөх ёсгүй, эелдгээр мэнд асуугаарай.
Эмэгтэй хүн барилга байгууламжид орж ирээд бүрх малгай, гоёлын бээлийгээ тайлахгүй байж болно. Харин ноосон малгай, ороолт, бээлийг тайлна шүү.
Захидлын нууц хадгалах. Эцэг эх хүүхдийнхээ бусадтай харьцаж байгаа захидлыг унших ёсгүй. Эхнэр нөхөр ч мөн адил бие биеийнхээ захидлуудыг уншихгүй байвал зохилтой. Ресторанд цуг хоол идэж байгаа хайртай хүний тань утас дээр захидал ирсэн гэрэл анивчаад байвал зүгээр л орхи. Унших гэж оролдох нь боловсон биш хүнээс л гарах үйлдэл юм.
Нийтийн хоолны газрын ширээн дээр гар утсаа гаргаж тавихгүй. Ресторанд цуг хоол идэж байгаа хүн гар утсаа ширээн дээр тавьж байгаа нь бас л боловсон биш зан. Тантай уулзахаар ирсэн тэр цаг мөчид гар утсаа ширээн дээр ил тавина гэдэг бол тухайн уулзалт чухал мөн эсэхийг тодорхойлно. Гар утсан дээр ирж байгаа дуудлага, захидал та хоёрын яриаг таслаж саад болно гэсэн үг.
“Би чамайг урьж байна” гэж хэлсэн бол та төлнө. Өөрөөр “Нэг газар хоол идэх үү?” гэвэл өөр өөрсдийгөө даана гэж ойлгоно. Энэ тохиолдолд эрэгтэй хүн эмэгтэйн өмнөөс мөнгийг төлөх санал тавьж болно.
Ресторанд эрэгтэй нь эмэгтэйн өмнө түрүүлж орно – заалны зохион байгуулагч уг ресторанаар үйлчлүүлэх анхны санаачлага хэнийх байсан бөгөөд хэн мөнгийг төлөхөд ойлгомжтой байх ажээ. Олон хүн ирж байгаа тохиолдолд ресторанд хамгийн түрүүнд ирсэн хүн төлбөрийг даах болно гэсэн ойлголтыг зохион байгуулагчид өгдөг байна.
Гудамжинд эрэгтэй хүн эмэгтэйн зүүн гар талд явах ёстой. Баруун талд нь зөвхөн цэргийнхэн явна. Энэ нь гудамжинд ахмад цолтой цэргийн хүн таарвал ёслоход бэлэн байдалд хэмээн үздэг ажээ.
Кино, театр, концерт үзэхээр танхимд орж ирээд эгнээ дундуур явах бол сууж байгаа хүн рүү зөвхөн нүүрээрээ харж явах ёстой. Эрэгтэй нь түрүүлж явна.
Түрүүлж мэндлэнэ. Хэн байх нь хамаагүй – том корпорацийн удирдагч, багш, нэгдүгээр курсын оюутан том танхимд орж ирж байгаа л бол түрүүлж мэндлэх ёстой.