in ,

ГоёГоё

Химийн гаралтай эмээр эрүүл мэндээ xордуулахаа больцооё. Оронд нь зуун наст ургамлаар олон төрлийн өвчнийг эмчлэх аргыг сурч аваарай

Та зуун настын ач тусыг заавал мэдэж байх хэрэгтэй. Та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулъя:

Зуун наст нь эрүүл мэндэд ашиг тустай. Та өөрт ойр байгаа хүнсний дэлгүүрээс зуун настыг авч болохоос гадна өөрөө ч тарих бүрэн боломжтой.

Хэрвээ та гэртээ зуун наст тарьж байгаа бол уг ургамал усалгаа бага шаардаж нарны гэрлээс хааяахан алс байхыг хүсдэг гэдгийг сануулмаар байна.

Зөөлөн эдээр/гелиэр дүүрэн богинохон, өргөн навчнуудыг та өвчнөө анагаах зорилгоор ашиглаж болно.

Нэг навчийг аваад дундуур нь хуваасны дараа зөөлөн эдийг нь салгаж аваад л хэрэглэхэд бэлэн!

 

Зуун настын ашиг тус:

  • Батга, экзем эмчилнэ
  • Арьсны үрэвсэл, яр шарх эдгээнэ
  • Түлэгдэлт эдгээнэ
  • Арьс загатнах, хорсох үед таагүй мэдрэмжийг багасгана
  • Арьс чийгшүүлнэ
  • Үрчлээ багасгана
  • Шарх эдгээнэ
  • Үс унах үед шампунь, ангижруулагчийн үүрэг гүйцэтгэнэ
  • Сахал авах хамгийн шилдэг гель болно

 

Дотор хэрэглэх заалтууд:

  • Дархлаа дэмжинэ
  • Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, үүнд гэдэс дүүрэх, өтгөн хатах гээд таагүй байдлуудыг арилгана
  • Цээж хорсох, ходоодоор өвдөхөд өвчнийг намжаана
  • Зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна цусыг цэвэршүүлнэ
  • Шүдний эрүүл байдлыг хадгална
  • Үрэвслээс хамгаална
  • Бөөр, шээсний замын хэвийн үйл ажиллагааг хангана
  • Цусны цагаан бөөмийн тоог олшруулна

Зуун наст хэмээх энэ ургамал Хойд Африкаас гаралтай бөгөөд Египетүүд анхлан нээжээ. Египетүүд зуун настыг хэрэглэх хэдэн арван жор боловсруулсан байна.

Зуун настыг олж нээсэн тэр цагаас хойш төрөл бүрийн өвчин анагаахад өргөнөөр ашиглаж иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *