Цасан цагаан өнгийн оймс, футболк, цамц … Хүүхэд, хөгшидгүй л өмсөхийг хүснэ. Өмссөн хүн нь ч сайхан харагдах нь мэдээж. Хамгийн гол нь цасан цагаан байх явдал юм.
Саарал ч юм уу, шаргал ч юм уу өнгөтэй харагдах гундсан өнгө төрхтэй хувцас хэнийг ч гутаана. Ялангуяа хүүхдийн хувцасны хувьд тун чиг хэцүү.
Тэгэхээр яах ёстой вэ? Буцалгах уу? Үнэтэй цайруулагч хэрэглэх үү? Хаях уу?
Бид та бүхэнд өөр нэгэн аргыг танилцуулах гэж байна. Маш энгийн аргаар цагаан өнгийг сэргээх болно.
Майк, футболк болон оймсыг сайн чанарын материалаар хийдэг тул цайруулах ямар ч аргыг ашиглах боломжтой.
Арга 1
10 литр усанд 2 уут (10 г) борын хүчил хийж уусгана. Усанд цагаан өнгийн хувцсаа хийж 2 цаг дэвтээж орхино. 2 цагийн дараа хувцсаа аваад сайтар угаагаарай.
Арга 2
Том савтай халуун усан дээр 200 г угаалгын нунтаг бага зэргийн марганц (усны өнгө бага зэргийн ягаан өнгөтэй байхаар) хийнэ.
Анхаарна уу!
Марганцыг урьдчилан стакантай усанд уусгаад дараа нь савтай усандаа хийгээрэй. Мөн марганцын талст бүрэн ууссан байх ёстой, эс бөгөөд цагаан хувцсанд ягаан өнгийн толбо үүснэ.
Савтай усанд угаасан цагаан хувцсаа хийнэ. Таглаад ус хөрсний дараа хувцсаа авч сайтар зайлаарай. Эдгээр аргуудын дараа таны хувцас цасан цагаан болох болно.