in

Жолооч нарын мэдлэгт: Таны машины “шар” ассанаас хойш хэдэн км замыг туулах боломжтой байдаг вэ?

Бид замын хөдөлгөөнд оролцож яваад гэнэт шатахуун дуусаж байгааг анзаардаг. Энэ зүйлтэй жолооч бүр л тулгарсан байх. Гэнэтийн ийм байдалд бид яахаа мэдэхгүй сандрах нь элбэг. Магадгүй та яаралтай уулзалтанд явж байхдаа шатахуун тань дуусаж байгааг мэдвэл, бас шатахуун түгээх цэг ойр хавьд байхгүй тохиолдолд яах вэ? Шөнө болчихсон, гудамжинд эл хуль, аль эсвэл өвөл ийм зүйлтэй учирвал та ямар арга хэмжээ авах вэ?

Гэхдээ та айх хэрэггүй. Учир нь таны шатахуун огт дууссан биш харин шатахуун дуусаж байгааг урьдчилан сануулж байгаа юм.

Машины тань шар гэрэл ассанаас хойш хэдэн километр явах боломжтой байдаг талаарх мэдээллийг хүргэе. Машин бүр замын нөхцөл байдал, жолоодлого, машины хүчин чадал зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг.

АНУ-д хамгийн түгээмэл байдаг дараах 50 машин шар гэрэл ассанаас хойш дараах зайг туулах боломжтой байдаг байна:

Ford F-150 – 57.75-132 км

Chevrolet Silverado – 41.25 км

Ram 1500 – 104-143 км

Toyota Camry – 107-150 км

Toyota Corolla – 99-138 км

Nissan Altima – 133-188 км

Honda Accord – 115-153 км

Honda CR-V – 102-128 км

Honda Civic – 97-132 км

Ford Escape – 57-132 км

Toyota RAV4 – 94-122 км

Chevrolet Equinox – 82 км

Nissan Rogue – 128-163 км

Hyundai Elantra – 49 км

Ford Explorer – 58-132 км

Chevrolet Cruze – 10-138 км

Ford Focus – 58-132 км

GMC Sierra Denali – 105-152 км

Hyundai Sonata – 66 км

Jeep Cherokee – 109-153 км

Nissan Sentra – 99-132 км

Jeep Wrangler – 77-96 км

Chrysler 200 – 114-178 км

Chevrolet Malibu – 82-119 км

Jeep Grand Cherokee – 109-148 км

Toyota Tacoma – 104-124 км

Subaru Forester – 102-137 км

Kia Optima – 49 км

Toyota Highlander – 95-119 км

Kia Soul – 49 км

Toyota Sienna – 89-123 км

Subaru Outback – 107-140 км

Nissan Versa – 132-171 км

Volkswagen Jetta – 94-140 км

Honda Odyssey – 94-138 км

Honda Pilot – 74-102 км

Ford Mustang – 57-132 км

Ford Edge – 57-132 км

Chevrolet Traverse – 69-99 км

Toyota Tundra – 99-118 км

Jeep Patriot – 75-99 км

Toyota Prius – 125-133 км

Hyundai Santa Fe – 66 км

Kia Sorento – 66 км

Chevrolet Impala – 72-102 км

Ford Transit – 57-132 км

Mazda 3 – 113-155 км

Mazda CX-5 – 110-150 км

GMC Terrain – 82 км

Шар гэрэл аслаа гэж айх хэрэггүй. Үүнийг ойр дотны хүмүүс болон найз нөхөдтэйгээ хуваалцаарай.

1 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *