Зүрхний цохилт тогтмол бус байдаг. Нас, эрүүл мэндийн байдал, биеийн ачаалал, биеийн болон орчин тойрны халуун зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаална. Энэ байдлаараа зүрх нь гадаад болон дотоод өөрчлөлтөд хүний биеийг дасан зохицоход тусалдаг байна.
Хүүхдүүдийн хувьд насны онцлогоос шалтгаалаад зүрхний цохилт нь харилцан адилгүй. Дөнгөж төрсөн хүүхдийн зүрхний цохилт насанд хүрсэн хүнийхээс 2 дахин хурдан цохилно. Томрох тусам бие эрхтний механизмууд хөгжиж 12-16 насны хооронд том хүний зүрхний цохилтын хэмжээтэй адил болдог. 50 наснаас хойш, ялангуяа хөдөлгөөн багатай хүмүүсийн хувьд зүрхний цохилт нь багассаар байдаг ажээ.
Хүүхэд болон насанд хүрэгчдийн хэвийн зүрхний цохилтыг харуулах хүснэгт
Зүрхний цохилт яагаад түргэсдэг вэ?
Биеийн хүчний ачаалал авах эсвэл сэтгэл хөдлөлийн үед зүрхний цохилт 3-3,5 дахин хурдан болж болно.
Мөн ядарсан эсвэл төрөл бүрийн өвчний улмаас зүрхний цохилт нэмэгдэж болно.
Яагаад удааширдаг вэ?
Зүрх минутад 60 удаа цохилж байвал хэвийн байна гэж үзнэ. Мэргэжлийн тамирчид жишээ нь сэлэлт, завь сэлүүрчид зэрэг спортын төрлөөр хичээллэдэг тамирчдын зүрхний цохилт минутанд 40-өөс илүү гарахгүй байх тохиолдлыг мөн хэвийн гэж үздэг.
Хэрвээ зүрхний цохилт багасахын зэрэгцээ толгой эргэх, хурдан ядрах, цусны даралт тогтворгүй байх зэрэг шинж тэмдэг давхар мэдрэгдвэл эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Зүрхний цохилтоо хэрхэн хэмжих вэ?
Долоовор болон дунд хуруугаа цохилж байгаа артерийн судас дээр байрлуулж (гарын шуу, хүзүүний эсвэл хөлөнд байрлах артерийн судас) 15 секундэд хэд цохилж байгааг тоолоод 4-өөр үржүүлнэ.
Хүүхдийн зүрхний цохилтыг цээжин дээр нь толгойгоо тавиад тоолох боломжтой.
Зүрх өчүүхэн ч гэсэн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлдэг (тэр дундаа биеийн байрлалд): хэвтээ байдалд цохилт удааширна, суугаа эсвэл босоо бол хурдсана. Тийм учраас зүрхний цохилтоо нэг л тогтсон байрлалаас үзэж байна уу.
Зүрхний цохилтоо үзэж байхдаа тоог нь анзаарахаас гадна цохилтын хэмнэлийг мөн анхаарна. Эрүүл хүний зүрхний цохилт нэгэн жигд хэмнэлтэй, тод байх бөгөөд цохилтын давтамж нь тухайн хүний насны хэмжүүрт тохирч байх ёстой.
Budsuren Dashkaa
pp