in

ГоёГоё

Таны тархи ямар агуу чадамжтай болохыг мэдэх үү? Тархиа бүрэн ажиллуулж чадвал ямар ч оргилд гарах бүрэн боломжтой

Бидний тархи гайхамшигтай. Ямар ч оргилд гарах бүрэн боломжтой бөгөөд эзэн хүн өөрөө тавьсан зорилгодоо хүрч мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл бүрэн ажиллана.

Тархины ажиллагааны тухай зарим нэг сонирхолтой баримтуудыг танд дэлгэхээр бэлдлээ.

1. Бодит байдал болон төсөөлөл нь тархины хувьд адил зүйл

Тархи бодол болгоныг хүлээн авдаг ч аль нь бодит, аль нь зөгнөл болохыг ялган ойлгож чаддаггүй. Тийм учраас “ягаан шил” зүүсэн хүмүүс өөрсдийгөө аз жаргалтай гэж бодох бол бие эрхтэн эм ууж байгаагаар хүлээн авна.

2. Оюуны ажил тархийг ядраадаггүй

Тархины ядаргаа нь бидний сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй. Идэвхтэй ажил хийж байхад ч гэсэн тархинд очих цусны найрлага өөрчлөгддөггүй. Гэхдээ бүтэн өдөржингөө ажилласан хүний судсаар гүйх цусны хэмжээ мэдрэгдэхүйц өөрчлөгддөг байна.

3. Тархи авто жолоодлого дээр ихэвчлэн ажилладаг

Өнөөдрийн бидний бодож байгаа бодлын ихэнх нь өчигдрийн бодол байдаг. Тийм учраас пессимист хүмүүс өөрийнхөө гутранги үзлээс амархан салж чаддаггүй. Та бүхэнд л гэж зөвлөхөд тархиа “цэвэрлэж” муу зүйлийг үл тоомсорлож байгаарай.

4. Юу бодож байгаагаа л олж хардаг

Дурын бодол амьдралын туршлага болдог. Хэрвээ та Парисаар аялна гэж бодож явдаг бол тэр хоттой холбоотой бүхий л зүйлийг олж харах болно. Өөрийн эргэн тойрныг өөрчлөхийг хүсвэл –юуны түрүүнд өөрийнхөө бодлыг өөрчлөөрэй.

5. Тархийг булчин шиг л ажиллуулж байх хэрэгтэй

Тархи булчингаас ямар ч ялгаа байхгүй тул адилхан ажиллуулж байх хэрэгтэй. Тархинд хичээл сургууль, цэвэр агаар, зөв хооллолт, бат бөх нойр, аялал, урьд өмнө хийж байгаагүй ажил төрөл эрхлэх, тэмдэглэл хөтлөх, бүжиг бас “Тетрис” тоглоом ч дасгал болж чадна.

6. Тархи хэзээ ч амардаггүй

Унтаж байхад ч тэр, тархи идэвхтэй ажилласаар л байдаг. Тэр бүү хэл унтаж байхдаа өдрийн байдлаасаа ч илүү идэвхтэй ажилладаг ажээ.

7. Үе үе идэвхгүй горимд шилжиж байх нь чухал

Өөрийгөө муу бодлоор хордуулахгүйн тулд “идэвхгүй” байдалд шилжиж дархлааны системийг амрааж байх хэрэгтэй. Тархийг амраахын тулд идэвхтэй амралт хэрэгтэй – тархинд хамгийн ашиг тустай зүйл болно.

8. Мартана гэдэг сайн, ингэж байж бид мэдрэлийн системийн уян хатан чанарыг хадгалж чадна

Шинэ ой санамжийг багтаахын тулд тархи хуучин зүйлээ мартдаг. Юу мартаж, юу санаж байхаа өөрсдөө шийддэг байсан бол ямар сайхан бэ? Хэрвээ санаж үлдэхийг хүсдэг ой санамж байгаа бол тэр тухайгаа байнга бодож байгаарай.

9. Тархи өвчин мэдэрдэггүй

Тархи өвчинд хариу үйлдэл үзүүлэх хэдий ч өөрөө өвчнийг мэдэрдэггүй. Тархийг маш олон мэдрэлийн судлууд, судас бүрхсэн байдаг тул өвчин мэдрэх нь харилцан адилгүйг энд дурдах хэрэгтэй болов уу.

10. Бид тархиа өөрчилж чадна

Аливаа ажил үүрэг тархины нейроны шинэ харилцаа үүсгэхэд хүргэдэг. Хэрвээ та өөрийгөө албан тушаалд ахиц дэвшил гаргах боломжгүй гэж бодвол энэ бодол улам л батажсаар байна. Хэрвээ бодлыг “Би чадна” гэж соливол тархи зорилгодоо хүрэх арга замыг эрэлхийлж эхлэх ажээ.

Хүрсэн зорилгодоо хүрэх бүх боломж бий. Хамгийн гол нь өөртөө итгэж яваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *