in , ,

Яг зөвЯг зөв

Үүнийг уншсанаасаа хойш та дахиж хэзээ ч хөлөө ачиж суухгүй! Үүнийг мэддэггүйгээсээ болоод маш олон хүн эрүүл мэндийн асуудалтай байдаг нь харамсалтай…

Бид суухдаа өөрийн мэдэлгүй л хөлөө ачиж суудаг. Энэ байрлалаар суусан бүсгүй хүн илүү дур булаам, гуалиг харагддаг. Харин хөлөө ачиж суух нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг тэр болгон мэдэхгүй байгаа нь харамсалтай.

Хүн болгоны суудаг энгийн гэмээр энэхүү байрлалын талаар та бүхэнд мэдээлэл хүргэж эрүүл мэнддээ анхаарал тавихыг зөвлөж байна.

Дээрх зураг дээр бүсгүй хөлөө ачиж суусныхаа ачаар эрчүүдийн харааг булааж байгаа хэдий ч түүний биед чухам ямар өөрчлөлт явагдаж байгааг гадарлах ч үгүй байгаа нь харамсалтай.

  • Удаан хугацаагаар энэ байрлалд суувал захын эрхтний мэдээгүйжүүлэлт явагдана. Хөлөө ачиж суух нь эрүүл мэндэд муу – ялангуяа хөлөө ороож суухгүй байхыг зөвлөж байна.
  • 2010 онд хийгдсэн, олон хүнийг хамруулсан нэгэн судалгааны үр дүнгээс харахад хөлөө ачиж суух нь цусны даралт ихсэхэд хүргэж байсан байна. Хэдий та урьд нь цусны өндөр даралтаар шаналж байгаагүй ч гэсэн хөлөө ачиж суухгүй байвал цусны эргэлтийг хэвийн байдалд байлгаж даралт ихсэхээс урьдчилан сэргийлж болох ажээ.

Цусны даралт ихсэх шалтгаан нь юунд оршиж байна вэ гэвэл – хөл дээрээ хөлөө тавихад судас боогдож зүрхэнд их хэмжээний цус шахагдана, энэ нь цусны даралт хэлбэлзэхэд хүргэдэг ажээ. Бас нэгэн боломжит тайлбар бол хөлийн булчингийн буруу байрлал юм (үе мөч хөдлөхгүй байгаа учраас булчингийн ажиллагаа байхгүй).

  • Энэхүү байрлал нь таазны булчингуудад сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл өгзөгний дотор булчин богиносож, гадна булчин урт болж сунана. Үр дүнд нь булчингуудын хэвийн үйл ажиллагаа алдагдах ажээ.
  • Хөлөө ачиж суух нь судас бүдүүрэхэд нөлөөлнө. Судас бүдүүрэх өвчин ихэнх тохиолдолд уламжлагддаг хэдий ч хөлөө байнга удаан хугацаагаар ачиж суудаг хүмүүсийн судас үрэвсэж бүдүүрэхэд хүрдэг байна. Хөлийн судасны хананд цусны эргэлтийг зохицуулах клапан байдаг. Хөл ачиж суухад хөлийн судсанд даралт ирж цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Үр дүнд нь судас өтгөрч хөл бадайрахад хүргэдэг ажээ.

Эцэст нь дурдахад, судалгаагаар өдөрт 3 цаг хөлөө ачиж суухад илүү их ядарч, нурууны доод хэсэг болон хүзүүгээр өвчин их мэдэрдэг болохыг тогтоожээ. Мөн өгзөгний орчим ч таагүй мэдрэмж төрдөг байна.

Та хөлөө ачиж суух нь ямар муу болохыг мэдэж авснаас хойш цаашид хэрхэхээ өөрөө шийднэ бизээ. Хэрвээ та өөрийн буруу дадал зуршлаасаа салж чадвал эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаа хэрэг, тийм учраас дараагийн удаа хөлөө ачиж суухдаа энэхүү нийтлэлийг санаад хөлөө буулгаарай.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0