in

Та огт танихгүй хэн нэгнийг зүүдлээд байна уу? Тэгвэл энэ нь дараах шалтгаантай холбоотой гэсэн үг…

Алдартай сэтгэл зүйч Карла Густава Жунг (Karla Gustava Jung) өөрийн үйлчлүүлэгч Фрейдтэй түүнийг зүүдэлдэг хачирхалтай зүүднийх нь тухай ярилцжээ. Учир нь зүүдээр дамжуулан тухай хүний тухай илүү ихийг мэдэж боломжтой бөгөөд зарим тохиолдолд бидний зөн совин, мэдрэмж нь ямар нэг зүйлийг зүүдээр дамжуулан хэлэхийг оролддог байна. Ингээд таны зүүд ямар учиртай болохыг хамтдаа олж мэдэцгээе!

Бид яагаад огт танихгүй нэгнийг гэнэт зүүдэлдэг вэ?

1. Мэддэг хэрнээ зүүдлэнэ гэж санаагүй хүнийг зүүдлэх нь ямар учиртай вэ?

Урьдаар та тухайн хүнийг ямар байдалтай, хэрхэн зүүдэлж байгаа нь чухал аж. Түүнд хүрч, эсвэл ямар нэг зүйлийн тухай ярьж байгаа эсэх, танил, дотно мэдрэмж төрж байгаа үгүйг сайн бодоорой.

Учир нь бид унтаад сэрснийхээ дараа ихэвчлэн урьд шөнийн зүүдээ мартдаг. Гэвч хэрэв тухайн зүүд мартагдахгүйгээс гадна, бидэнд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж байх нь та одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун биш бөгөөд, ямар нэгэн шинэлэг зүйлийг хийж, илүү өөрөөр амьдрахыг хүсэж буйн илрэл байж мэдэх юм. Мөн тухайн хүн таныг бодож, уулзахыг хүссэн ч байж болно.

2. Гэрийнхээ эрэгтэй гишүүнийг зүүдлэх

Та тэр хүнд сэтгэл татагддаг, эсвэл таалагддаг, ямартай ч түүнд тавих анхаарал их гэсэн үг. Энэ нь заавал янаг амрагийн хайр, хүсэл байна гэж ойлгож болохгүй.

Магадгүй өөрийн дүү шигээ үзэж, маш их анхаарал халамж тавьж болох юм. Мөн тухайн зүүдэлсэн хүнийхээ гэр бүлийн гишүүн нь байхыг нууцхан хүсдэг байж болно.

3. Танихгүй нэгнийг зүүдлэх

Тухайн хүн ямархуу байдлаар зүүдлэгдэж байгааг хараарай! Зарим зүүд яг л бодит мэт, дэндүү үнэмшилтэй байдаг шүү дээ. Зүүдэнд танд ямар өнгө зонхилж байгаа, мөн сайн, муу тэрчлэн тухайн хүн юу хэлж байгаа нь чухал. Мөн тухайн зүүдээ олон удаа, өөр өөр хэлбэрээр зүүдэлж байвал, санаж байгаа дээрээ тэмдэглэл дээрээ бичиж аваарай гэж зөвлөе! Ийнхүү бичиж авснаар, хэд хоногийн дараа үзэхэд тэндээс таны анхаарлыг татах зүйл гарах болно. Бидний оюун бодол, дотоод хүн зүүдээр дамжуулан танд хэлэх гэсэн санаагаа хэлж байж болох юм.

Заримдаа анхааруулга ч гэмээр том санагддаг сөрөг зүүднүүд удалгүй бодит байдал дээр биеллээ олох нь бий. Иймд та өөрийнхөө дотоод хүнийг сонсож, зүүдэндээ гаргалгаа хийхийг хичээгээрэй! Мөн танихгүй нэгнээ зүүдлээд тухайн хүнтэйгээ удалгүй уулзаж, хайр сэтгэлийн холбоотой болсон тохиолдлууд ч цөөнгүй байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *